Хаан хуурийг уйлуулж, дуулуулсан үдэш
Бас олуулаа нийлж нэг цогц болдог симфони найрал хөгжимд зориулан бичсэн бүтээлийг ганцаараа тоглож чаддаг авьяастай гэж төгэлдер хуурч Маам-хүүгийн Цогбадрах хар авдар-аа рекламдав. Тэрбээр Дуурь, бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн бямба гаригт болсон Хаан хуурын үдэш тоглолтоороо хар авдар-ынхаа ид шидийг жинхэнээр нь үзүүллээ. Хаан хуур дуулж, уйлж бас бүжиглэж чаддаг юм билээ. Тэр харгис хатуу, хахир аашилж байснаа л мөчийн дараа хувирч уян зөөлөн тэгснээ бүр энхрий ялдам бүсгүйн ааль гаргаж сонсож буй хүний зүрх сэтгэлээр тоглож орхихыг яана.
В.Моцартын Турк марш, Л.Бетховений Сарны сонат, Ф.Шопений Хүндэтгэлийн этюд, П.Чайковскийн Баркаролла-гнэгэн дор амьдаар нь сонсох боломжийг олгосон Хаан хуурын үдэш М.Цогбадрахын бие даасан хоёр дахь тоглолт. П.Чайковскийн I симфонийг ДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй хамт урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн удирдлага дор эгшиглүүлсэн нь концертын оргил байв. Тэр өнгөрсөн жил яг ийм нэртэй тоглолт хийж ямархуу ур чадвартай төгэлдер хуурч вэ гэдгээ хэдийнэ харуулсан билээ. Харин энэ жил тэр арай өөр зорилго агуулсан бололтой. Концертын эхний хэсэгт дэлхийн сонгодгуудаас эгшиглүүлж байсан бол хоёр дахь хэсгээ тэр Чөлөөт тоглолт гэж нэрлэсэн юм. Чөлөөт гэдэг нь үзэгчтэй харилцаж, тэдэнд энэ гайхамшигтай хөгжмийнхөө тухай илүү ихийг мэдүүлэх гэж зорьсонтой нь холбоотой аж. Төгэлдер хуурын үүсэл гарлаас эхлээд олон зүйлийг тайлбарлаж, тайлбарласнаа батлан янз бүрийн зохиол өөрөө тоглохоос гадна Хөгжим, бүжгийн коллеж, Авьяастан төвийн сурагч хүүхдүүдээр хөгжимдүүлсэн. Хөгжимдөх бүрийнхээ өмнө Цогбадрах хөгжим, хөгжимдөх урлаг, авьяасын тухай төрөл бүрийн сонирхолтой мэдээлэл өгч байлаа. Хөгжимчин болох хүүхдийг сонс.гол, хэмнэл, биеийн хөгжил, ой тогтоолт гэсэн дөрвөн үзүүлэлтээр шапгадаг. Энэ дөрвийн аль нэг нь доголдож байвал хэцүү гэнэ. Гэхдээ уйгагүй хөдөлмөр хүнийг зорьсонд нь хүргэж чадахыг ч тэр суутнуудаас жишээ аван тайлбарласан. Мэн хөгжим хүнд төдийгүй хүрээлэн байгаа орчинд маань хэчнээн их хэрэгтэй, бас ямар өөрчлөлт өгч чаддагийг нэг л жишээгээр тайлбарласан нь үзэгчдэд тун таалагдав. Японы нэг эрдэмтэн хөгжим уены молекулын хөдөлгөөнд ямар нөлөө үзүүлж буй судалжээ. Тэр хөгжмийн төрөл зүйл бүрээр өөр өөр вибраци үүегэн усанд сонсгож. Сонсож байх үед нь молекулуудын хөдөлгөөнийг компьютерээр бичиж авсан гэнэ. Гэтэл сонгодог хөгжим сонссон молекулууд тэгш хэмтэй дүрс үүегэсэн бол металл рокийн дараа хэлбэр нь ойлгомжгүй биш арзгар эв хавгүй болон хувирчээ.
Хоёр цаг хагас үргэлжилеэн энэ тоглолтоос хүмүүс нэг л намуухан хэрнээ уянгалаг хөг тээж гарах шиг санагдлаа. Тоглолт бүрийг нь амьсгаа даран чагнаж дараа нь чин сэтгэлээсээ баяр хүргэн алга таших үзэгчдийн дийлэнх нь залуучууд байв.
Н.САРАНГЭРЭЛ
(өнөөдөр 2005-04-18 091)