Янаг дэмий гэж үү?
Ардын дуунд
…Нуураа чиг өлдөх гээд байнg уу даа
Нугас гэдэг амьтан хөөрхий болно доо, ай хөөрхий
Нууцгай чиг ханилсан чи бидэн хоёр
Арга ч үгүй амраг мөнөөс мөн шүү дээ… хэмээн дуулах Аргагүй амраг ардын дууг өнөөгийн дундаас дээш насныхан до-тор мэдэхгүй хүн бараг үгүй. Нууцгай ханилсан, аргагүй амраг гэдэг нь хэн бэ? Янжуур тамхийг янзтай нь аргагүй зуучихаад …Зуурдын амраг чамайгаа би чинь
Үүрдийн юм шиг эндүүрч байжээ…
Наалинхай амраг чамайгаа би чинь
Насны юм шиг андуурч байжээ…
хэмээн гунихарч суугаа тэр хэн бэ? Өнөө нууц амраг, янаг хонгор мөн үү?
Энэ мэтээр жишээлбэл цөөнгүй.
Зохиолын дуунд
Сүүлийн үед хүчээ авч байгаа зохиолын дууны төрөлд янаг амрагийн сэдэв багагүй байр эзлэх болжээ. Бурхнаас нуусан амраг гэж хэн нэгнийг энхрийлэн тодотгосон байх юм. Бусдаас л нуудаг болохоос бурхнаас нууж болно гэж үү? Цолмон гаргаад мордоход нь цохилох зүрхээ эгшээсэн Энхзул хариулж магад. Хадмын заяа түшсэн миний харцыг яагаад татаад байна аа? хэмээн шүүрс алдаж байсан бо-лохоор УГЖ Батсүх тайлбарлаж чадах байх.
…Харь даа, хайрт минь
Хань чинь чамайг хүлээж суугаа
Хожуу учирсан хайраа
Хайрлаж явъя хоёулаа… гэж хувь тавилангаа нэгэнт хүлээн зөвшөөрч хослон дуулж суугаа хоёрын шийдэл ямар санагдаж байна? …
Энхэр хайрандаа нялхран нялхран
Ээнэгших чамайгаа яалтай вэ…
Домог шиг хайрандаа уусан уусан
Дотносох чамайгаа яалтай вэ… хэмээн гансарч байгааг бас яалтай билээ, та минь. Энэ бүхний цаана өнөө л нууц буюу аргагүй амраг байгаа нь тодорхойг ойлгож л байна, дуулж л байна. Энэ төрлийг түр орхиод эстрадынхан, тэр дундаа залуус маань яажшуухан дуулж байгааг сонирхъё.
Эстрад дуунд
Люмино хамтлагийн Намайг дагаад цэнгэ дуу гарч, залуусын цөсийг хөөргөхийн зэрэгцээ зарим нэг эсэргүүцэлтэй тулгарч байсан. Хип хопчид маань шууд ил бөгөөд хэнэггүйхэн хэлээд дуулчихсан болохоос уг санаа нь эстрад урлагт бүр эрт байж л байсан юм билээ. Миний ингэж явдаг зөв үү дээ? гэж УГЖ Насантогтох сэхээрч, Хөнгөн жаргалд автан чамайгаа мартсан бол хайрт минь намайгаа уучил хэмээн Поп хатагтай Сарантуяа энэрэл эрж байсныг хэн ч буруутгаж байгаагүй санагдана. Ариунаа Баяртай гэж хэлж чадахгүй-гээр мансууруулах бодистой уруул-ыг магтан дуулж, бас л нууцхан хайрлаа биз дээ?
Алтанцэцэг Намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байх шиг хэмээн эргэлзэх хооронд Оюунбилэг хэн нэгнийг зам дээр тосоод амжсан байх шүү. УГЖ Жаргалсайхан ямар Мэнгэ төөрсөн амраг-таа зориулж Хэнзхэн хайр-ын үгээ хэлеэн юм бол гэж та нэг удаа ч болов бодож байв уу? Минжинсор ч бас Чи хэдий хүнийх ч би чамд хайртай гэзд хэлээд амжчихсан санагдана.
Ийнхүү эстрадынхан маань хайлан дуулахад нь уяран сонсож байсан атлаа хөвгүүд охид үглэж дуулсаар гарч ирэхэд нь дургүйцэхийн учир юу билээ? Бодоод байхнээ хэтэрхий ил задгай, этгээд үг хэллэг нь хип хоп дууг, сонирхогчдынх нь хүрээнд мандуулж, харин зарим сонсогчдын хувьд ичих, эвгүйцэх сэдлийг төрүүлдэг бололтой.
Үнэндээ бол хайрлах, завхайрахыг ялган ойлгож, дуулахдаа ч зөв илэрхийлэх учиртай. Тэгэхгүй бол бэлгийн харьцаа (Sех), хайрлан амраглах (Маке а loүe)-ын тухай ойлголт ч задгайрч болзошгүй байна. Тухайлбал Нисванис хамт-лагийнхан Таалагдсан таалагдсан түүний гоё секс гэж дуу алдаж байгаа, Гайс-666-ийнхан учир битүүлэг Эргүүлэг-т орсон, мөн Хувцсаа тайлсан байсан, хоёулаа хамтдаа жар-гамаар… Сайхан байна уу, янаг минь. Сартай шөнийн зуурдын жаргал минь гэсэн (Мөнхийн рэп хамтлагийн) дууны цаана хайр сэтгэл байгаа гэж ойлгож болох уу даа?
Хайрлаж байгаа охиноо Камертон-ыхонтой хамт Sexy Girl гэж түмэнд зарлавал энэ хүндлэл, дотно харьцаа, ариун хайр мөн үү?
Саяхнаас радиогоор Надад өөрийн гэсэн нандин амьдрал байгаа… хүний эх-нэрт юунд ингэж дасна вэ? гэсэн шиг үгтэй Айс топ хамтлагийн Амраглал амт-тай бас амтгүй дууг сонсоо л байлгүй дээ. За энэ мэтээр түүж ялгаад байвал багагүй юм гарч ирэх бололтой, ялангуяа хип хоп дууны сан бараг л тэр аяараа байж магад, түр орхие.
Иймэрхүү дууны эхлэл манайд ардын дуунаас гадна Хүрээ дуу, завхай дуунд тусгагдаж байсан бол одоо дууны бүх төрөлд нэгэнт байраа эзэлжээ. Чухам яаж илэрхийлэх вэ гэдэгт үгийн үнэ цэнэ, утгын чимэг оршиж байгаа учраас зарим дууг найр хуриманд ч олноороо дуулах мөртөө заримыг нь сонсохоосоо ч ичиж байна. Этгээд бүдүүлэг үг хэллэгээр эрээ цээрээ алдан эх адаггүй илэрхийлэх нь Дуулах урлаг-ийн утга төгөлдөр үгийн урлал, уянгалаг хөг аялгуугаар уяраан баясгадаг шинжийг бууруулахад хүргэхийг хүлээн зөвшөөрөх биз ээ.
Энэ дашрамд дуучид, хамтлагийнхнаасаа хүлцэл өчье. Энд эрхэм та бүхний нэрийг дурдахдаа эвгүй байдалд оруулах гэсэн хэрэг агуулаагүй бөгөөд гагцхүү эл сэдвийн хүрээнд холбогдох дууг сонгосон болохыг тэмдэглэе.
Уг нь бол янаг-амраг, дотночлох сэтгэл, амраг-маш элэгсэг, хайртай хүн, янаг амрагийн дотночлох сэтгэлийг хайр дурлал гэж Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толь-ийн 39, 645, 907 дахь талд тэмдэглэсэн байна. Аливаа юм нууцлаг болоод ирэхээрээ улам их сонирхол татдаг хойно тэр Нууц гэдэг үгэнд хамаг учир байгаа бололтой.
Ер нь янаг дэмий гэж үү?…Дэмий юм бол юу гэж үеэс үед дуулсаар байх билээ дээ. Зарим нь дэвхцэн бүжиглэж, зарим нь учирлаж, зарим нь уярч бүр нүдээ аньж байгаад л найгасхийн дуулсаар л байх биз ээ….
Хөх тэнгэр радио станц
Л.АМАРЗАЯА /Рh.D
(өдрийн сонин 2005-04-18 094)