Монголын 50-100 тэрбум ам.долларын баялгийг гадаадынхан цөөхөн жилд сороод арилах вий

Тэгээд хөгжил цэцэглэлтийн дээдийг үзэж, амсана хэмээн мөрөөдөж дуусаагүй суутал Оюутолгой Монголыг ёстой нэг алах болоод байна хэмээн шуугицгаалаа. Учир нь хойч үетэйгээ хуваан идэх учиртай, хангай дэлхийн дахин сэргээгдэхгүй их баялгийг гадаадын хэдэн мистер Монголын хуулийн цоорхойг ашиглан цөлмөх гээд байна гэнэ. УИХ-ын эрхэм гишүүн О.Энхсайхан хэлэхдээ Оюутолгойн ордоос ноён Фридланд нар шанага саваар хутгаж авахад монголчуудад амны халбагаар нэг хишиг ногдох эсэх нь эргэлзээтэй талаар дурдсан. Ер нь одоогийн хандлагаар асуудал шийдэгдвээс өмнийн говийн яндашгүй их баялаг 95х5 харьцаагаар хуваарилагдаж магадгүй тухай мессеж нийгэмд түгшүүр дэгдээх шиг болов. Эл байдлын эсрэг тэмцэхээр Оюутолгой 5050 нэртэй хөдөлгөөн ч үүслээ. Дээр өгүүлсэн ноён О.Энхсайхан зохих хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газарт оруулаад байна.
Оюу толгой 50 х 50-ынхан саяхан хэвлэлийн бага хурал зарлаж, бодит байдлыг баримтаар дэлгэв. Эрин зууны гэсэн тодотголтой Оюутолгойн орд газрын эргэн тойронд чухам ямар асуудал үүсээд байгаа юм бол?

Ашгийн татварыг эхний арван жилд 100-50 хувиар хөнгөлдгийг болиулаач гэж байгаа

Энэ бол хуулийн цоорхойг ашигласан, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн асуудал гэж дээрх хөдөлгөөний тэргүүн, доктор ноён Н.Дашзэвэг оршилгүйгээр мэдэгдэж байна. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой мод, амьтан, ус, ургамал байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж байдгийг тэрбээр иш татаж байгаа юм. Монголын ард түмний мэдэлд байх ёстой алт, зэс болон бусад үнэт баялаг ямар ч татваргүйгээр экспортлогдож байна. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдад эхрний таван жилд 100, дараагийн таван жил 50 хувь татвараас хөнгөлдөг хуулийн цоорхойг ашиглаж буй хэрэг. Алтан дорнод Монгол, Бороо гоулд, Тэгээд хамгийн аюултай нь өнөөдөр Оюутолгой болоод байгаа.
Бидний тооцоогоор тэндхийн ноёд арваад тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх болоод байна. Тэд одоохондоо техник, эдийн засгийн үндэслэлээ Үйлдвэр, худалдааны яамаар батлуулаагүй. Тиймээс Оюутолгойн талаар бодитой дурдах тоо ховор байгаа. Айвенхоу Майнз-ын Монголын талын захирал Мөнхбатын хэлснээр Оюутолгойд 65 тэрбум ам.долларын алт, зэс байгаа гэдэг. Амьдрал дээр алт, зэсний үйлдвэрийн зардал нийт өртгийнхөө тавин хувьтай тэнцдэг. Хэрэв тонн зэсийн үнэ 3350 ам.доллар байгаа бол өөрийн өртөг нь 1600 ам.доллар болж байгаа байхгүй юу. Үлдсэн нь ашиг болно.
Оюутолгойн хувьд нийгмийн болон үйлдвэрлэлийн дэд бүтцийн зардлыг хөрөнгө оруулагчид гаргахгүй гэж байгаа. Ажилчдын орон сууц, үйлчилгээний газар, сургууль, эмнэлэг, амрах орчныг бүрдүүлэх асуудал байхгүй байна. Монголчууд гэр хорооллын системээр, гэхдээ гэр бүлтэйгээ биш цэргийн хуаран маягаар амьдрах төлөвтэй. Ийм хуарангийн системээр ажиллаж амьдарвал Монголын иргэний эрх ашиг нэн харамсалтай болно. Байдал ийм байхад НХХЯ, Үйлдвэрчний эвлэл яагаад дуугарахгүй байна вэ?
Нийгмийн байгаль орчны зардал гэж байхгүй нь. Эрдэнэт үйлдвэр гэхэд 60 км-ийн цаанаас усаа татдаг. Харин Оюутолгой 20-30 км зайнаас, газрын гүнээс, маш хямд зардлаар усаа авна гэж байгаа. Зам, дэд бүтцийн зардал гэж байхгүйг дээр хэллээ. Хятадаас нарийн төмөр зам монголын хил рүү чиглээд орж ирж байна. Явсаар тэр чигээрээ Оюутолгой руу орж ирэхээс өөр аргагүй. Учир нь манай тал өргөн төмөр зам тавьж чадахгүй. Тавилаа гэхэд Замын-Үүд шиг дугуй сольдог дамжлага хэрэгтэй болох нь. Эсвэл вагон шиг зургаан том цуваатай автомашинаар манай баялгийг зөөх сурагтай. Тийм гэвэл авто замдаа хучилт хийгээгүй. Тэгэхээр тоос болно. Түрүүч нь Нарийн сухайт, Тавантолгойгоос эхлээд 20-30 метр өндөр тоосон хөшиг босоод байгаа шүү дээ. Байгалиа яаж хамгаалах, хэдий хэр хөрөнгө оруулах талаар ямар ч заалт Засгийн газрын гэрээнд тусгагдсангүй.
Цахилгаан эрчим хүчээ Хятадаас авна гэж байгаа. Цахилгаан станц байгуулах гэрээний тухай дуулдсан. Энэ бол үндсэндээ шоу жүжиг төдий байж ч магадгүй. Меморандум байгуулна гэдэг нь албан ёсны гэрээ биш учир тийнхүү хэлж байгаа юм. Монголчуудыг хуурч, тайвшруулж байгаад гэрээгээ байгуулчих оноон дээр л тэд сэтгэж байна. Цахилгаан станцын сургаар хуурч байгаад угтаа Хятадаас эрчим хүчээ авах гээд байна. Манайхан анхнаасаа Оюутолгойн хажууд цахилгаан станц бариулах нөхцлөө тавих хэрэгтэй байсан юм. Оюутолгойн үйлдвэрлэл эхлэнгүүт ажилчдын цалин ЗОО ам.доллар байх юм билээ. Өнөөдөртөө 150 000 төгрөгийн цалин авч байгаа мэдээ бий. Тэгвэл Канадын уурхайчид сард хамгийн багадаа 3,000 ам.долларын цалин авдаг шүү дээ. Канадчуудаас арав дахин бага цалинтайгаар монгол уурхайчид ажиллах нь ээ. Энэ мэтээс харахад Оюутолгойгоос онцгой их ашиг олох нь мэдэгдээд байна. Иймээс л бид ашгийн татварыг эхний таван жилд зуу, дараагийн таван жилд тавин хувиар хөнгөлдгийг болиулаач гээд байгаа юм. Үндсэн хуулийн ёсоор ард түмний өмчинд байгаа тэр их баялгийг гадаадынхан татварын хөнгөлөлт гэдэг нэрээр үнэгүй авч гарах болоод байгааг анхаарагтун. Монголчуудад хүртэх юм алга.

Дөчин тонн алт дээрэмдэх, хулгайлах, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт нэрээр гаргахын агуулга ижил

Бороо гоулд гэдэг алтны компаниас манай улсын Засгийн газартай 1998 онд байгуулж, 1999 онд нэмэлт оруулсан гэрээ бий. Энэ гэрээний ёсоор бол 2003 оны долдугаар сар гэхэд 25 сая ам доллар л оруул гэсэн байгаа. 2004 онд эднийх 8,5 тонн алт авсан айл. Нэг тонн алтны үнэ Монголбанкны ханшаар өнөөдөр 16 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл 136 сая ам.долларын үнэтэй алтыг Монголын дахин сэргэхгүй байгалийн баялгийг Бороо гоулд компани манай улсын төсөвт ямар ч татвар төлөхгүйгээр авч гарч байна гэсэн үг. Байгалийн нөөц ашигласны төлбөр гэж 2,5 хувиар боддог ч энэ нь багахаан мөнгө буюу 3,4 тэрбум орчим төгрөг байх юм. Бороо гоулд 40 тонн алт авна. Жилд ноднингийнх шиг 8,5 тонноор /үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн учир энэ жил арван тонныг ч авч мэднэ/ олборлоно гэвэл нийт нөөцийг дөрөвхөн жилд улсын төсөвт ямар ч татвар төлөхгүйгээр шавхаж дуусгах нь ээ. Тэгвэл тэр 40 тонн алтны үнэ 640 тэрбум төгрөг шүү дээ. Улсынхаа нэг жилийн төсвтэй тэнцэх тэр их мөнгийг Английн ганцхан компанид яагаад бэлэглэх гээд байгаа юм бэ?
Монголын ард түмний өмч хэмээгддэг байгалийн баялаг ямар ч үнэгүйгээр гадагш урсах болж байна. Дөчин тонн алтыг дээрэмдэх, хулгайлах, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт нэрээр гаргах гурвын агуулга ижил болчихоод байна. Монголын ард түмэнд юу ч оногдохгүй гэдэг утгаараа тэр. Тиймээс гадаадынханд олгож байгаа татварын хөнгөлөлтийг болиоч ээ. Монголоос олборлож байгаа алт, зэснээс ард түмэн нь хувь хүртдэг байх системд орох саналыг тууштай дэвшүүлж байна. Ийм агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Энхсайхан Засгийн газарт оруулж, бид Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Н.Алтанхуяг зэрэг Засгийн газрын зарим гишүүн гадаадынханд олгодог хөнгөлөлтийг болиулах саналтай байгаа юм билээ.

Монголын 50-100 тэрбумын баялгийг гадныхан хүчтэй техникээр цөөхөн жилд ховх сорох нь

Хуулийн дээрх заалтыг өөрчилснөөрөө гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж байгаа юм биш. Тэд яагаад ч явахгүй. Найман тоннын хагасыг бид авъя аа гэсэн байдлаар анхнаасаа шаардлага тавьж болох л байсан. Бороо гоулд 25 сая ам.долларын хөрөнгө оруулчихаад түүнээсээ гурав дахин их ашгийг ганцхан жилд хийж байна. Ийм байдалд хүрч, үндэсний эрх ашгаа хөсөрдүүлэхгүйн тулд одоо Айвенхоу майнз дээр гойд анхаарах хэрэгтэй. Эдний веб сайтаас харвал өнөөдөр 2,4 тэрбум ам долларын хөрөнгө хувьцаагаар цуглуулчихаад байгаа. 1998-2002 оныг хүртэл ердөө тавин сая ам.долларын бэлэн мөнгөтэй байсан айл шүү дээ. 2003 онд каш нь нэмэгдэж зуун саяд хүрсэн байгаа юм. Томоохон дэлгүүртэй зүйрлэвэл жирийн ТҮЦ гэлтэй энэ жижигхээн компани Монголын байгалийн баялгийг рекламдаад, том том хөрөнгө оруулагчдад хувьцаагаа худалдчихаж байна. Тэр мөнгөөр нь Монголын баялгийг ашиглах юм байна. Ийм компанид ямар ч болзол нөхцөл тулгасан Монголоос яагаад ч гарахгүй. 100 сая ам.долларын нийт мөнгөтэй жижиг компани гучин жилийн дотор тавин тэрбум ам.долларын ашиг хийнэ гэдэг үнэхээр агуу биш үү. Дэлхийн толгой баян Билл Гетсийг давах нь л дээ.
Өөр нэг юм бол Айвенхоу майнз Канадын компани байхаа больсон. Хувьцааны 60 хувийг Хонг-Конг, Тайваны нэрээр Хятад эзэмшиж байгаа. Фридланд өөрөө ЗО хувийг авч, үлдэх арван хувь нь нэг канад нөхөрт байдаг бололтой. Айванхоу майнз-ын вэб сайтанд Канадын далбаа байхгүй болсон. Эхлээд Хятадынх, тэгээд Тайваний далбаа байгаа.
Гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газартай ярихдаа тоогоо дандаа дардаг. Нэг их ашиг авчихаж чадахгүй харагдуулах гэхдээ тэр л дээ. Их Британын Бороо гоулд компанийг хар. Жилд гурван тонн алт авна гэж техник эдийн засгийн үндэслэлээ хийсэн. Ингээд бодохоор тэд Монголд 13 жил лав ажиллах нь гэж ойлгогдсон. Эхний таван жил яах вэ гэхэд дараа дараачаасаа манай улсын Засгийн газар ашгийн татвараа авах юм байна хэмээн сэтгэсэн. Гэтэл шал худлаа мэдээлэл өгсөн байжээ. Энэ жишгээр бол Монголын 50-100 тэрбум ам.долларын байгалийн баялгийг гадаадынхан маш хүчтэй техниеээр цөөхөн жилд ховх сороод гарчих болж байна.
Айвенхоу майнз хоёр БОИНГ худалдаж аваад, төдөлгүй эвдэрлээ хэмээн засварт явуулж, ашиггүй ажилласнаа зарлаад, эцэст нь хоёр онгоцоо хувьдаа авчихад болохгүй газаргүй заалтыг л манай хуулинд суулгачихсан байгаа юм даа. Хэдэн жил өнгөрөөд өнөөх БОИНГ-уудаа буцаагаад л зарчихна биз. Монголын төсөвт орох ёстой мөнгөнөөс тэрбумаар нь идэх арга энэ мэтээр бэв бэлхэн байна. Айвенхоу майнз- таван жилийн дотор хөрөнгө оруулалтаа зуун хувь нөхөхөөр гэрээ байгуулж байгаа. Бороо гоулд иймэрхүү юм ярьж байгаад ганцхан жилд бүх хөрөнгө оруулалтаа нөхчихсөн. Үлдэх дөрвөн жилд бүх зүйл тэдний ашиг болно. Айвенхоу майнз ч яагаад эхний таван жилд хөрөнгө оруулалтаа нөхөх гээд байна гэхээр дараагийн таван жилд нь ашгийн татвараас тавин хувиар хөнгөлөгдөх болохоор тэр цагт илүү мөнгө халааслах үүднээс тэгээд байгаа хэрэг. Монголд бас ашигтай болов ч урт хугацаандаа ашиггүй. Угтаа энэ чинь Хятадын компанийн ашгийг өсгөх болоод байна. Хятадууд манай зуун тэрбумын үнэтэй ашигт малтмалыг аваачаад 300-400 тэрбум ам долларын ашиг унагаана. Манай зэсийн баяжмалыг боловсруулчихаад эргүүлээд бид эндээс дөрөв нугарсан үнээр нь зэс аваад сууж байгаагаас үзэхэд ингэж хэлж болох юм.
Олон үг нуршилгүйгээр хэлэхэд Оюутолгойд газрын доорхи гүний уснаасаа ашиглуулахгүй байх нь зүйтэй. Дэлхийн атомын эрчим хүчний байгууллагынхан манай улсын говийн усыг судлаад хэлэхдээ Танай ус чинь 20000 жилийн настай юм байна гэсэн. Энэ бол дахиад ус буй болоход бас л 20,000 жил шаардагдана гэсэн үг. Айвенхоу майнз говиос газрын доорхи усыг шавхчихвал монголчууд дахиад хорин мянган жил хүлээж дөнгөх үү? Монголын нутаг дэвсгэрийн далан хувь нь тэртэй тэргүй цөлжчихсөн. Одоо говийнхоо усыг Айвенхоу майнз -аар сүйтгүүлчихвэл бүр ч цөлжинө биз дээ. Хэнтийн Бор-Өндөрийн уурхайг хар. Тэд эхлээд хажуугаасаа усаа авсан. Тэгэхэд эргэн тойрных нь бүх худаг ганцхан жилийн дотор ширгэсэн. Энэ мэт болзошгүй байдлыг Айвенхоу майнз-тай хийх гэрээнд сайтар тооцох ёстой. Тэгээд яах юм бэ гэхээр Орхон юм уу Сэлэнгээс хэрэгцээт усаа тат гэсэн нөхцлийг Айвенхоу-д тавих хэрэгтэй.
Ингэж татлаа гэхэд сайндаа 300 сая ам долларын зардал гарах юм билээ. Зуун тэрбумын ашиг хийх гэж байгаа компанид ЗОО сая юу юм бэ. Гадныхан гараад явна. Тэр цагт ядахдаа ганц усан хоолой үлдэг л дээ. Говьд ургамал ногоо сэргэж, малын бэлчээр өргөжин амьдрал ахина. Оюутолгой руу ус хүрчихвэл тэндээс Замын-Үүд рүү татах боломжтой. Усны талаар гайгүй ч төсөл хийсэн Монголын байгууллага Фридландыг ороод ирэхээр очиж уулзаад Та нар ус хайгаад юу хийх вэ. Бидэнд төсөл байна гэхэд нь Бид эхлээд энэ хавьдаа усаа хайна. Олдохгүй бол наадахыг чинь сонирхоё гэсэн байна. Ноён Фридланд Монголын байгалийн баялгийн төлөө сэтгэл огтхон ч өвдөхгүй байгаагийн нэгээхэн жишээ бол энэ. Бид алт, зэсээ аваад л арилбал дараа нь монголчууд яана ийнэ дураараа болог л гэсэн санаа. Энэ тал дээр манай улсын Засгийн газар анхаараасай. Айвенхоу майнз -д ЗОО литр/сек ундаргатай ус хэрэгтэй гэсэн. Ёстой шавхах нь л дээ. Өөр нэг баримт бий. Айвенхоу майнз Австралийн нэг компаниар Монголын говийн усанд үнэлгээ хийлгэсэн гэнэ лээ. Гэтэл тэд нар нь говийн усыг ЗО жил ашиглахад байгаль орчинд ямар ч муу нөлөө байхгүй, гүний ус жилдээ нэг метрээр л доошилно гэсэн байна.
Гэхдээ үүнийг Монголын тал, Байгаль орчны яам нь үнэлээгүй, хянаагүй шүү дээ. Хардаж бодвол гадаадын компанийн нөхөрт нэг сая ам.доллар атгуулчихсан байхад тэд юу ч гэж дүгнэлт гаргаж болно оо доо. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэсэн монгол үгтэй.
Түүн шиг Монголд ажиллаж амьдрахгүй хүнээр үнэлгээ хийлгэх ямар л байх бол. Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад Юу ч гэсэн гадаадын шинжээчдээр үнэлгээ хийлгэе гэсэн байна. Тэд нар нь болно гэвэл гэрээгээ хийх нь л дээ. Манай томчууд яасан өөриймсөг сэтгэлгүй юм бэ. Би тэдний төлөө харамсаж байна. Ядахдаа Монголынхоо шинжээчдийн үгийг сонсооч ээ гэмээр байна. Дэлхийн банкныхан ирээд Одоогийн байгаа хуулиуддаа бүү гар хүр. Харин ч шороон ордын нөөц ашигласны төлбөр 7,5 хувийг бууруулж, 2,5 хувь болго гэсэн гажиг заалт өгөөд явчихжээ. Бороо гоулд таван жилийн дотор 40 тн алт аваад арилахаар байгаа юм чинь гадаадын арван компани орж ирээд, манай хуулийн цоорхой дээр ажиллавал монголын бүх алт нэгэн шуурганаар дуусах нь ээ. Учир нь манай улсын алтны бүх нөөц 400 тн л шүү дээ. Харамсалтай нь монголын ард түмэнд юу ч наалдахгүйг дахин давтан хэлээд л баймаар байна. Нөөц ашигласны төлбөр 2,5 хувийн мөнгө юу ч биш, дараа нь байгалиа сэргээж ч хүрэлцэхгүй мөнгө.
Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө УИХ нэгэн сарын хугацаагаар завсарлаж магадгүй сурагтай байгаа. Гэтэл энэ сиймхийгээр Айвенхоу майнз санасан гэрээгээ зуруулахаар оролдож мэднэ. Үүнд хэн маань ч сэрэмжтэй байх ёстой шүү. Зуун тэрбумаар яригдах алт, зэсийн баялгаа гадаадынханд бэлэглэмээргүй байна. Ядахдаа 50 х 50 хувиар хувааж авцгаая. Эрдэнэт -ийг бид ингэж хувааж ирсэн. Бор-өндөр, Улаанбаатар төмөр зам Соко интернэйшнл /одоо Дачин/ бүгд адилхан 50 х 50 чинь тогтсон жишиг шүү дээ. Гэтэл Бороо гоулд-ыг 95 х 5 харьцаагаар хувааж авч байна. Тэгвэл Айвенхоу майнз- бас л 95 х 5 болчихоод байна. Монголын төсөвт 15 жилийн хугацаанд 1,5 тэрбум ам.долларын татвар өгөхөө тэдний дарга нар яриад явна. Ийм бага мөнгийг бид авмааргүй байна. Ийм бодит нөхцөл байдал, хожмын хор уршгийн талаар харамсалтай нь ард түмэн маш бага мэдээлэлтэй байгаа.

Зуун тэрбум ам долларын асуудлыг дөрөвхөн сайд шийдэж таарахгүй

-Айванхоу майнз-тай байгуулах гэрээ ямар шатандаа явна вэ?
-Хяналтын шатандаа яваа. Тогтвортой байдлын гэрээнд үсэг зурах ёстой Сангийн яам УИХ-ын амыг хараад хүлээж суугаа. УИХ-аас Ц.Дамиран тэргүүтэй ажлын хэсэг уг гэрээг хянах учиртай. Бидний бодлоор энэ гэрээний талаар УИХ-аар, 76 гишүүнээрээ хэлэлцүүлээсэй. Зуун тэрбум ам.доллараа яригдаж буй асуудлыг Байгаль орчин, Үйлдвэр, худалдаа, Сангийн сайд болон Ерөнхий сайд гэсэн дөрөвхөн хүний хүрээнд шийдчихэж яав ч болохгүй. Бусдаас мөнгө гуйдаг жижиг компанид том хэргийг бодож үзэлгүйгээр хариуцуулчихаж таарахгүй. Тэд чинь тогтвортой байдлын гэрээгээ бушуухан гаргуулж, түүнийгээ барин бусдаас өөр их мөнгө гуйх гээд байна. Олон улсын жишгээр, Фридландын өөрийнх нь ярьснаар бол Канадад гэхэд уул уурхайн компани 58, зэсийн маш том үйлдвэрлэгч Инднезид 52 хувийн татвар төлөх юм билээ. Гэтэл Монголд тэд арван жилийн дараагаас эхлэн ЗО хувийн л татвар төлөхөөр байгаа юм.
Өөр нэг хувилбар бол орд газрыг дуудлагын худалдаанд оруулах хэрэгтэй. Зуун тэрбумын ашиг өгөх ордыг дуудлагаар худалдан ашиглуулъя гэхэд дөчин тэрбумаар бол дуун дээр л авна гэж үзэж байна. Үүний тулд Оюутолгойн нөөцийг дэлхийн нэртэй том компаниуд үнэлсэн байх хэрэгтэй. Фридланд болохоор ийнхүү үнэлүүлчихвэл тэр бичгээр нь дурын банкнаас очоод зээл авна гээд байдаг хүн. Тэгвэл Оюутолгойгоо бид үнэлүүлээд, дүгнэлтийг нь барьж очоод жилийн арван хувийн хүүтэй зээл аван өөрсдөө олборловол ашиг нь зуун хувь Монголд маань ороод ирнэ биз дээ. Хятадын Засгийн газар ОХУ-ын Сибнефть компанид Танайхаас нефть авна шүү гээд зургаан тэрбум ам.долларын зээл өгсөн байна. Тэгвэл манай улсын Засгийн газарт Оюутолгойг чинь ашиглана шүү гээд нэг тэрбумын зээл өгчихөж болох л байгаа юм. Тэглээ гэхэд энэ бол баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барьж, зам тавьчих мөнгө. Бид хөөцөлдөөд ийм хувилбараар Хятад эсвэл БНСУ, Японы Засгийн газартай гэрээлчихвэл Фридланд хэрэггүй л болно. ОХУ гэхэд алт, зэсэн дээрээ гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулахгүйгээр хууль гаргачихлаа. Мэдээжээр ашиг олдог юман дээр гаднын хөрөнгө оруулалтаар ч яах юм билээ. Түүн шиг монголынхоо компаниар алт, зэсээ олборлуулж болохгүй гэх газаргүй. Арилжааны банкууд болон Монголбанкинд тэрбум шахам ам.доллар ашиглалтгүй байж л байгаа байхгүй юу.
2008 оны сонгуулиар гарсан УИХ ОХУ шиг алт, зэсээ гадаадынханд ашиглуулахгүй хууль гаргачихвал яах юм. Эсвэл 80 х 20 хувиар хуульчилчихаж болно. Байгалийн баялгаа дуудлагын худалдаанд оруулчихвал бараг мөнгөгүй Фридланд яах юм. Яаж ч чадахгүй. Тэгэхээр ноён Фридланд бас жаахан намбатай, ухаалаг, уян хатан баймаар байгаа биз?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Оюутолгойн асуудлаар ямар байр суурьтай байгаа бол?
-Үг үсэг нь дуулдахгүй байна. Оюутолгой гэдэг хөзрөөр тоглоочээ хэмээн нэр дэвшигчдэд уриалмаар байна. Тэгвэл говийн гурван аймгийнхны санал баттай орж ирнэ. Бас эх орныхоо байгалийн баялгийн төлөө дуугарсных нь төлөө бусад нутгийнхан ч саналаа өгөх байх.

2005.04.18 Бизнесийн мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button