УИХ-ын гишүүдийг 3838 гэсэн хувилбараар сонгоно
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүний 38-ыг нь тойргоос сонгож, үлдэх гишүүдийг намуудын авсан саналаар томилох холимог хувилбараар дараагиин парламентын сонгууль болох боломжтой гэсэн үг.
Энэ нь эцсийн хувилбар биш ч улс төрийн хоёр гол хүчин болох МАХН, АН-ынхан бараг тохиролцоод байгаа гэж албаны эх сурвалж мэдээлэв.
УИХ-ын чуулганыг хоёр долоо хоногийн дараа завсарлуулахаар төлөвлөж буй. Үүнээс өмнө Засгийн газар, намуудын саналыг авч дуусаад Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эргэн цуглах гишүүд 3838 гэсэн хувилбарыг намрын чуулганаас өмнө батлуулахын төлөө ажиллах юм байна.
Э.ТӨР
(өнөөдөр 2005-04-19 092)