Халз мэтгэлзээн, хамтын гэрээг уриалсан сонгууль
Харин бусад хоёр намын нэр дэвшигч Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан хоёрын хувьд орон нутагт одооноос хөдлөх гэж байна.
НЭРЭЭ ТАТАХ ХҮН БАЙХГҮЙ БОЛОЛТОЙ
Төрд хяналт хариуцлага-Түмэнд ажил орлого гэсэн уриа бүхий мөрийн хөтөлбөртэй БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан энэ удаагийн сонгуульд нэрээ татах уу гэсэн асуултад сонгогч олноо хүндэтгээд нэрээ таталгүй шударгаар өрсөлдөнө гэдгээ хатуу мэдэгдээд байна. Тэгвэл Эх орон намын нэр дэвшигчийн хувьд энэ асуудал яригдсан эсэх талаар асуухад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга ДЧулуунбаатар татгалзсан хариу өгөөд Манай нэр дэвшигч Б.Эрдэнэбат нэр татах талаар яриагүй гэж байна. Хууль ёсоор бол сонгуульд оролцогеод нэрээ татах хугацаа ирэх сарын 2-ноор тасалбар болно.
Н.ЭНХБАЯРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ТОДОРХОЙ БУС БАЙНА
Энэ талаар сонгогч олон төдийлөн ойлголтгүй байна. МАХН-аас нэр дэвшигч төрийн эв нэгдлийг хангана гэснээс өөр гавьтай зүйл ярихгүй байна. Тэрээр уриа, мөрийн хөтөлбөрөө тодорхой бус байгаагаа Өвөрхангай аймагт иргэдтэй хийсэн уулзалт дээрээ тайлбарлахдаа Сонгуулийн явцад хөдөлмөрчидтэй уулзаж ярилцаж байж улам боловсронгүй болгоно гээд Монголын нийт 2,5 сая хүн амынхаа хүсэл зоригийг мөрийн хөтөлбөртөө нэг мөсөн тусгахаа илэрхийлжээ.
Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд шударгаар, хийсэн бүтээснээрээ өрсөлдөнө хэмээн сонгогч олондоо болон бусад өрсөлдөгч нэр дэвшигчиддээ амласан байгаа. Тэрээр сонгуулийн ажилд төрийн албыг хутгахгүй байх ёстой гэсэн Ерөнхий сайдын гаргасан мэдэгдлийг хүлээн авч байгаагаа хэлж байсан. Гэвч түүнийг Өвөрхангай аймагт сурталчилгаагаа хийж явахад парламентын зарим гишүүн, төрийн сайд нар Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөр гэсэн нэрийн дор Н.Энхбаярыг Өвөрхангай, Архангаи аймагт очих үсэр зохиогдсон зөвлөгөөнд оролцох нэрийдлээр намаасаа нэр дэвшигчтэйгээ хамт ажиллаж байсныг АН-ын сонгуулийн штабынхан баримттай ярьж байна.
МАХН ХАМТАРСАН ГЭРЭЭГ ЭРХЭМЛЭЖ БУЙ БОЛ АН ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД УРИАЛЖ БАЙНА
МАХН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер С.Баяр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр МN-25 дугаар суваг телевизээр явагдсан ярицлагад оролцсон бусад намын менежерүүдээ хоорондоо гэрээ байгуулан ажиллая хэмээн уриалсныг нөгөө нэмынхан хүлээн авсан билээ. Ингэснээр МАХН-ынхан бусад намынхантай сонгуулийн үсэр хамтран ажиллах гэрээнийхээ загварыг гаргаад гарын үсэг зуруулж байна. Гэтэл АН-ын нэр дэвшигч М.Энхсайханы зүгээс гаргасан нэр дэвшигчдийг телевизийн халз мэтгэлцээнд уриалсан хүсэлтийг МАХН хүлээн авахдаа нэлээд хойргодуухан байгаа аж. Тус намын нэр дэвшигч Н.Энхбаяр М.Энхсайханы туслахаа хүртэл явуулж урьсан халз мэтгэлцээний хүсэлтэд одоо хүртэл хариу өгөөгүй байна. АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан халз мэтгэлцээнийг эрхэмлэх болсноо Сонгогч олон биднийг хэн нь хэн бэ гэдгийг илүү мэдэх, мөн хөрөнгө мөнгө, зардал хэмнэх тустай зүйл юмсан хэмээн тайлбарлаж байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-04-19 095)