Францын тэмдэглэлүүд

СУР, АЖИЛЛА, БАС ДАХИН СУР
Их, дээд сургуулийн багш нар Францад хамгийн их нэр хүндтэй. Тиймээс тэд манай олонх сургуулийн багш нар шиг лекцээ товхимол болгож хэвлүүлчихээд Үүнийг авахгүй бол дүн тавихгүй хэмээн ширэн нүүрлэхгүй. Нэг минут л хоцорсон бол ямар ч оюутан тухаин хичээлд сууж чадахгүй. Дараагийн цагийг хүлээхээс өөр замгүй. Оюутан, багш гэлтгүй тэнд цагийг үнэхээр нарийн баримтална. Оюутнууд хамгийн өндөр цолтой багшийг таван минут л хүлээх ёстой. Таван минут хоцорсон багшийг ажил тасалсанд тооцно. Тэнд цалингаа хасуулах, ажлаас халагдах нь үхэлтэй адилхан. Наиз нөхдийн харилцаан дээр ч ялгаагүй цагийг нарийн мөрдөнө.
Хоцорсон, тасалсан, өвчтэй оюутнууд хэрэв хүсвэл олшруулах цэг дээрээс очоод тухаин лекцийг төлбөр төлөөд авч болно. Гэхдээ энд хичээлээ тасалдаг оюутан гэж бараг үгүй. Шалгалт, шүүлэг дээр ямар ч найраа байхгүй.
Сур, чадахгүй бол зайгаа тавь гэсэн зарчим л үйлчилнэ. Францад сайн ажил олоход үнэхээр хэцүү. Маш сайн сурч байж, бүхнээс илүүг мэдэж байж л ажлын байртай болно. Танил тал, арын хаалгаар ажилд орно гэсэн ойлголт энд байхгүй болохоор ёстой л хөдөлмөрлөж, зүтгэж байж амжилтад хүрнэ.
Өрөөгөө анх хүлээж авахаар очиход оюутны байрны ажилтан надад гуравхан зүйл анхаа-руулсан. Түүнийг нэг нь Өрөөндөө их чимээ гаргаж болохгүй шүү.
Учир нь ихэнх оюутнууд сурахын хажуугаар ажилладаг. Тэд их ядарч ирдэг учраас тайван амрах ёстой гэсэн зөвлөгөө. Манайхан өглөө хичээлдээ алдаг оног сууж, чөлөөт цагаа баар, ресторанд өнгөрөөдөг бол тэндхийн оюутнууд өглөө нь сураад, үдээс хойш нь цагийн ажил олж хийгээд, орой нь хичээлээ давтана.
Оюутнууд юу олдсоноо л хийнэ. Баар, ресторанд зөөгч хийнэ, айл нүүлгэнэ. Томоохон тэмцээн наадмын үеэр хамгаалалтад зогсоно. Тэгж байж тэд сургалтын төлбөр, байрны үнэ, идэх хоол, өмсөх хувцасныхаа мөнгийг олно. Оюутан болсон л бол тэнд биеэ дааж амьдрах ёстой. Манайхан шиг эцэг, эхийнхээ зовж цуглуулсан мөнгөөр сураад зогсохгүи наргиж цэнгэдэг оюутан тэнд үгүй. Зарим оюутан өдөр нь ямар ч хольцгүй жаахан талх идэж, крантны ус уучихаад л зүтгээд байна шүү дээ.
Коломбиагийн их сургуулийн дотуур байр долоон том байртай. Тэнд 1000 оюутан амьдарна. Тэр олон оюутан амьдардаг гэхэд үнэхээр чимээ аниргүй. Нэг их яарсан, гүйсэн харайсан хүмүүс л байх. Харин амралтын өдрүүдээр спорт тоглоомын талбай нь хүнээр пиг дүүрнэ. Чөлөөт цагаа хүртэл оюутнууд хэрэгтэй зүйлд зарна. Гэрэл зургийн дугуйлангийнхан нь үзэегэлэнгээ гаргана. Кино сонирхогчид нь өдөрлөг зохионо. Байрны багуудынхаа хооронд спортын тэмцээн наадам хийнэ. Ганцхан франц оюутнууд л ингэдэг юм биш. Тэнд янз бүрийн орны оюутнууд амьдарч, сурч байна. Тэд ч ялгаагүй. Харин монгол оюутнууд маань хэзээ нэг ийм маягаар сурч, хөдөлмөрлөдөг болох бол доо.

АРДЫН ЕААТАР ЖОЗЕ БОВЕ
Жозе Бовег таних уу гэсэн асуулттай Монпельед очсон хүн бүхэн тулгарна. Надад ч тэр асуултыг багш нар маань тавилаа. Мэдэхгүй гэж би үнэнээ хэлэв. Түүхэн хүн юм болов уу гэж эхлээд би бодлоо. Тэгтэл үгүй ажээ. Улстөрч ч биш, урлаг, спортын од ч биш байв. Зүгээр нэг тариачин ажээ. Тэгвэл тэр юугаараа олны танил болсон нь хэн бүхний сонирхлыг мэдээж татна.
Монпельегээс 100-гаад километрийн зайд Мийо гэдэг жижиг хот байдаг тухай би өмнөх тэмдэглэлдээ дурдсан. Яг тэр хотод энэ хүн амьдардаг. Хэдэн жилийн өмнө тэр хотод Макдональдс-ын салбарыг нээхээр барилгын ажил эхэлжээ. Түргэн хоолны ийм газрууд хүний эрүүл мэндэд хортой, хэт таргалалтын нэг үндэс болж байгаа гэж дэлхий даяар ярьж бичиж буйг бид бүгд мэднэ. Насан туршаа эрүүл хүнсийг эрхэмлэж ирсэн Жозе Бове хэсэг тариачдаа удирдан үүний эсрэг тэмцэлд босчээ. Барилгачид өдөржин барилгаа барина, Жозе Бове нөхдийн хамт барьсан хэсгийг нь шөнө нь нурааж орхино. Ийм явдал хэдэн шөнө давтагджээ.
Гэвч удалгүй хэргийн эзэн илрэлгүй яахав. Жозе Бове цагдаад баригдлаа. Тэр Би гэмт хэрэг хийгээгүй, хүмүүсийн эрүүл мэндийн төлөө тэмцсэн гэв. Гэвч хууль бол хууль хойно түүнийг зургаан сар хорихоор шийтгэжээ.
Энэ үед иргэд зүгээр байсангүй. Жозе Бовег хамгаалах жагсаал цуглаан өрнүүлэв. Хамгийн сүрт жагсаал Мийо хотод болсон гэнэ. 20 мянган хүн оролцсон энэ жагсаалын үеэр цагдаа нар түргэн хоолны газрыг бүрэн хамгаалалтад авсан байсан гэж уг жагсаалд хэрэг болгон очиж оролцсон багш Сильване надад ярьж билээ. Зургаан сар хоригдоод гарч ирэхдээ Жозе Бове нэгэнт ардын баатар болсон байлаа. Одоо ч тэр тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа.
Эдүгээ Францад таргалалтын эсрэг тэмцэж, эрүүл хүнсийг эрхэмлэх хөдөлгөөн өрнөж байна. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн тэнд хамгийн үнэтэй. Чадалтай, хөрөнгөтэй нэг нь ойр хавийн тосгон, фермүүдээр явж хүнсээ цуглуулдаг гэсэн. Эрүүл амьдралын загварыг ямар ч франц айлд зочилсон харж болно.
Нэгэнтээ Сигил гэдэг франц айлд зочлов оо. Компьютерийн нэгэн компанид ажилладаг, хэлтсийн дарга энэ хүн тосгонд амьдардаг. Ажилдаа ирэхийн тулд 30 километр газар давхина. Тэр хотын амьдралд дургүй, хортой гэж үздэгээс гар утас барьдаггүй. Хоёр давхар чулуун байшинтай, хажуудаа цэцэрлэгтэй. Тэндээ хүнсний ногоо, жимсээ тариална. Францад огт ургадаггүй ногоо, жимснээс бусдыг нь хэзээ ч дэлгүүрээс худалдаж авахгүй. Өөрөө тарьж идэхийг эрхэмлэнэ.
Хүнсний ногоо, жимсийг идэхэд ч бас учиртай. Манайхан шиг аль дайралдсан ногоо, жимсээ хэрэглэхгүй. Ухаан нь тавдугаар сард алим бүрэн боловсордог байлаа гэж бодъё. Тэгвэл алимыг тэр сард л хүнсэндээ хэрэглэнэ. Бусад үед Сигил алим идэхгүй. Биологийн бүтээгдэхүүнийг боловсрох цагт нь л хэрэглэх ёстой гэж тэр үзнэ.
Цөөнгүй айлын хөргөгчин дээр нэгэн бичиг наалттай байхыг би харсан. Сонирхож үзвэл жимс, ногоог хэзээ, яаж хэрэглэх тухай график байх жишээтэй.
Монголд эрчүүд тарган байх нь моодонд орно. Харин тэнд туранхай байхыг илүүд үзнэ. Тэдний хүү тарган цатгалан байна лээ, ажил нь өөдрөг яваа байх гэж бид ярьдаг бол Тэр их таргалсан байна. Ямар нэг өвчин туссан байх гэж тэнд ярина. Машин хөлөглөж давхихаасаа илүү дугуй унахыг эрхэмлэнэ.
Ингэж байж тэд урт насална. Тиймээс эрүүл мэндийн зөвлөгөө, хоол хүнсний жор, хэрхэн турах тухай өгүүлсэн ном, сэтгүүл хамгийн их эрэлттэй. Намайг байх үед тэнд Хоолоо сойлгүй хэрхэн турах вэ? гэсэн ном хамгийн гүйлгээтэй бүтээлээр шалгарч байсан даа.

ЧИНГИС МООДНООС ГАРАХ ЦАГААР
Монгол орныг францчууд хэр мэдэж байна вэ? Чингис хаан гэхээр л Монголыг маань хүн бүхэн мэддэг, бараг л тэр аугаа жанжны нутгийн хүн гээд ихэд найр тавьдаг мэтээр манайхан ярьдаг, бичдэг. Гэвч яг үнэнийг хэлэхэд Монгол орныг, Чингис хааныг маань Францад тун бага мэдэж байна.
Харин сүүлийн үед онгон байгаль, нүүдэлчдийн амьдрал гэдгээр нь монголчуудыг жаахан гадарладаг болоо юу даа. Энэ нь бидний бус тэдний гавьяа юм. Өөрөөр хэлбэл, манай орныг бид бус францчууд өөрсдөө сурвалжилж, сурталчилж байна. Монголыг хамгийн их сурталчилж, мөн тэр хэрээр түрийвчээ зузаалж байгаа хүн бол Этьен Део. 25 жилийн турш дэлхийг тойрон аялж байгаа энэ хүн Монгол, Хятад, Энэтхэг улсаар хамгийн олон удаа аялжээ. Ази, Өмнөд Америкт л одоохондоо байгаль унаган төрхөөрөө байна гэж үздэг энэ хүн Монголд хийсэн аялал (2000), Монгол. Хөх тэнгэрийн хөндий (2000), Монгол. Нүүдэлчний амьдрал (2004) зэрэг цуврал бүтээлүүд туурвижээ. Түүний хамгийн алдартай бүтээл нь Азийн элеэн цөл (2001) юм. Энэ бүтээл Монголын говь, Такламаканы цөл, Тарын цөлийн тухай өгүүлсэн гурван хэсэгтэй. Монголын говьд авсан түүний гайхалтай сайхан зургуудыг үзээд би хүртэл говийнхоо нутгаар аялмаар санагдсан. Зөвхөн энэ бүтээлээр л Монголын тухай мэддэг болсон гэж ярьж байгаа олон хүнтэй таарсан.
Монголын тухай цөөнгүй ном тэнд хэвлэгдэн гарч байна. Гол төлөв онгон байгаль, нүүдэлчний амьдрал, цаатны тухай л өгүүлсэн байх юм. Монголд ирээд хэдэн сар болсон оюутан хүртэл Аялал гэсэн ном бичсэн байх жишээтэй. Тэр болгоныг уншиж завдаагүй болохоор эх орныг маань сайлсан, муулсан эсэхийг бүү мэд.
Монголын тухай телевизийн нэвтрүүлгүүд ч бас цөөнгүй байна. Тэнд байхад манай орны тухай хоёр ч нэвтрүүлэг гарна билээ. Нэг нь тун сайн сурвалжлага байсан. Дргагүй юм. Ушуая гэдэг аяллын нэвтрүүлгийн тусгай суваг тэнд байдаг. Тэрхүү сувгийн хамгийн алдартай хөтлөгч нь Никола Уло. Франц даяар алдаршсан энэ сэтгүүлч дэлхийн өнцөг булан бүрт очиж нэвтрүүлэг бэлтгэдэг, бас ном бичдэг хүн. Түүнийг танихгүй хүн Францад байхгүй гээд хэлчихэд хилс болохгүй.
Никола Уло болон түүний багийнхан Архангай, Ховд, Хөвсгөл аймгаар нисдэг тэрэг хөлөглөн аялж, гайхалтай нэвтрүүлэг бэлтгэсэн байсан. Хөвсгөл далайн усан доогуур шумбаж, цаатны урцанд зочилж, ардын дууны өв сангаас танилцуулж, нэг үгээр хэлбэл түүний нэвтрүүлэг тун өргэн хүрээг хамарсан байлаа. Тус телевизийн суваг Ушуая хэмээх нэртэй аяллын сэтгүүлийг өнгөрөгч оны дундаас эхлэн мөн гаргаж эхэлжээ. Энэ сэтгүүлийнхээ анхны дугаарыг зовхөн. Монголын тухай сэдвээр дагнан гаргасан нь бас сонирхолтой юм. Тэр сэтгүүлд Монголын онгон байгаль, морьтны гайхамшиг, нүүдэлчдийн эрт, эдүгээгийн түүх, ховордсон ан амьтан, жигүүртэн шувуудын танилцуулга, тахийг дахин нутагшуулсан тухай, Франц, Монголын археологчидын Гол модон дахь хамтарсан малтлага, гэр хорооллынхны амьдрал гээд маш олон сэдвээр өгүүлэл нийтэлсэн байлаа. Тэр бүү хэл монгол гэр, цаатны урцыг хэрхэн барих заавар, буузны жорыг хүртэл танилцуулсан байсан.
Тэгвэл бид Монгол орноо Францад яаж сурталчилж байна вэ? Лав л монгол хүний бэлтгэсэн, бичсэн нэг ч ном, сэтгүүл тэнд алга. Герман хэлээр зохиолоо туурвидаг Чинагийн Галсан гуайн гурван ч ном францаар орчуулагдан гарсан гэсэн тайлбарыг номын дэлгүүрийн танилцуулгаас харсан. Олж үзэж чадсангуй, бодвол борлогдоод дууссан байсан байх. Гэсэн атал монголчууд бид харь улсад эх орноо сайнаар бус саараар л дуурегаж явдаг бололтой.
Элчингийн жолооч хүн дайрсан, Энхбатыг Францаас хууль бусаар баривчилсан тухай мэдээллийг Франц даяар нэвтрүүлж, бид нүүрээ хийх газаргүй л болж байлаа гэж тэнд ажиллаж, сурч буй монголчууд ярьж байх юм.
Сүүлийн үед Францад хууль бусаар амьдарч байгаа монголчуудын тоо ихэсч байгаа гэнэ. Хэл усгүй, мэргэжил мэдлэггүй тэд хулгай хийхээс эхлээд янз бүрийн хэрэг төвөгт орооцолдох нь их байдаг аж. Хааяа цагдаагийн газраас намайг дуудаж баригдсан монголчуудад хэлмэрч хийлгэдэг. Тэд ч заримдаа хачин хачин юм ярина шүү дээ. Монгол оронд эргээд очвол шууд л буудчихна гэж орчуулаад өг гэдэг ч хүн бий гэж нэг найз маань ярилаа. С.Зориг агсны аллагад сэжиглэгдсэн хүн хилийн чанадад олон байдаг бололтой. Ямар нэгэн асуудалд холбогдож баригдахаараа С.Зориг гэдэг улстөрчийн аллагад сэжиглэгдээд эх орондоо байх боломжгүй болсон гэдэг гэнэ. Нэг иймэрхүү маягаар л бид эх орноо гадаадад сурталчилж байна даа. Харамсаптай.хараг. шүү. Харин харийн хүмүүс бидний тухай сайн үг дуугарахыг хичээж байна. Тэмээ, ямаа шиг ялгаатай байгаа биз.

А.Баасандорж

Өнөөдөр 2005-04-20

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button