М.Энхсайхан өчигдөр Өвөрхангай аймагт
Монгол улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан өчигдөр Өвөрхангай аймгийн хөдөлмөрчид сонгогчидтой, өнөөдер Баянхонгор аймгийн иргэд сонгогчидтой тус бүр уулзалт ярилцлага хийв. Уулзалтанд сонгогчид маш идэвхтэй оролцож тухайн аймгийн ХДТ-т багталцахгүй шахам хүн цугларч нэр дэвшигч М.Энхсайханыг сонгогчид асуултаар дарж байлаа. Иргэд сонгогчид төр улсын дээд шийдвэр доод шатандаа огт хэрэгжихгүй, орон нутгийн засаг дарга нар хариуцлага маш муу байгаа талаар гомдоллож байв. Ялангуяа Өвөрхангай аймгийн Уянга сумын 20-оод мянган айл өрхийн 8000 гаруй иргэд хувиараа алт олборлож амьдардаг талаар танилцуулж байсан ч элдэв дарамт татвар энэ сумынхныг тэвчээр барагдтал нэхдэг талаар ярьж байлаа, Бүр хүний санаанд оромгуй татварууд аймаг сум багаас шил шилээ харан ирдэг талаар иргэд тун бухимдуу байцгаалаа. Тэр ч байтугай сумын нутаг дэвсгэр дээгүүр явж өнгөрсөн машин мотоцикль гадны жуулчид хувь хүнээс хүртэл татвар нэхдэг гэж тогтолцоо энд тун хачирхалтайгаар хэвшил болжээ. Хувиараа алт олборлодог иргэдийн эрүүл мэнд нийгмийн асуудал мөн түүнчлэн аюулгүй байдлын талаар дорвитой шийдвэр гаргуулж өгөөч гэж олон ч иргэд аминчлан гуйж байв. Ерөнхийдөө эдгээр хоёр аймгийн хэмжэээд өнгөрсөн орон нутгийн сонгууль маш бохир болж одоо ч зарим сум хэл ам хэрүүл маргаантай байгаа талаар ярьцгаасан. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль энэ янзаараа болбол тус аймгийн 24-р тойргийн сонгогчид шиг эрхээ эдэлж чадахгүй нь бололтой. Ер нь манай аймагт нэг намын тогтолцоо хэтэрхий давамгайлж найзан дундаа төрийн ажил цалгардуулж байна. Нэр дэвшигч Энхсайханыг Баянхонгор аймагт очиход аймгийн Ардчилсан намын удирдлага угтан авч бас аймгийн зарим удирдлага угталцан хурдан удмын морь бэлэглэж Баянхонгор аймгийн төв дэх Хөх толгой хэмээх ууланд нээлттэй ярилцлага явуулж орон нутгийн удирдлага нутаг орноо танилцуулав. Мөн ламын гэгээний хийдээр орж аян замын ерөөл өргүүлж санваартангууд сонгуульд амжилт гаргахыг ерөөж үлдлээ. Нэр дэвшигч М.Энхсайхан орон нутгийн томоохон үйлдвэр аж ахуйн газар болон зах, сургуулиудаар орж иргэдтэй уулзаж явлаа. Дээрх хоёр аймагт эрчим хүчний доголдол хязгаарлалт байнга явагдаж өчигдөр Баянхонгор аймгийн ХДТ-н цахилгаан тасарсан боловч иргэд лаагаар өөрсдөө гэрэлтүүлж уулзалтыг амжилттай үргэлжлүүлж өндөрлүүлсэн боловч, санаатай санамсаргүй ийм байдлаар гэрэл тасалсанд иргэд аймгийн удирдах албан тушаалтнуудад дургүйцлээ илэрхийлж байсныг хэлэх хэрэгтэй. Эцэст нь засаг төрөөс дэвшүүлсэн жижиг дунд үйлдвэрийн талаарх асуудал хэзээ орон нутагт биелэлээ олох вэ гэсэн асуултууд зонхилж байв, Маргааш нэр дэвшигч М.Энхсайхан Говь-Алтай аймагт ажлаа үргэлжлүүлж нийслэл хот руу буцна,
Говь- Алтай аймгаас Гангаа мэдээлэв.
2005.04.20