МАХН-ын сонгуулийн штаб халз мэтгэлзээний хариуг өглөө
Харин энэ удаа Н.Энхбаярын сонгуулийн ерөнхий менежер С.Баяр хариу мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд Ерөнхий менежерүүдийн уулзалтын үеэр халз ярилцлага хийх талаар санал нэгдсэн бөгөөд МАХН-ын сонгуулийн төв штаб энэ байр суурин дээр хэвээр байгаа болохыг дахин нотолж байна.
Харин Монгол Улсын Еренхийлөгчид МАХН, АН, Эх орон нам, БННамаас 4 хүн нэр
дэвшиж халз ярилцлага хийх талаар Ерөнхий менежеруүд ойлголцсон байхад хоёр нэр
дэвшигч халз ярилцлага хийх нь бусад нэр дэвшигчдээ үл ойшоосон, хүндэтгэж үзээгүй
хэрэг болно гэж үзэж байна.
Иймд халз ярилцлагыг 4 нэр дэвшигчийг оролцууулж хийх нь илүү зохимжтой, сонгуульд өрсөлдөх шударга нөхцлийг бүрдүүлэх бөгөөд ингэх нь нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд ижил тэгш оролцох, өөр өөрийн мөрийн хөтөлбөрөө сонгогч олон түмэнд танилцуулах, өөрийн үзэл бодлоор илэрхийлэх боломж олгох юм. Сонгогчид ч гэсэн нэр дзвшигчдийн мөрийн хөтөлбөр, тэдний амлалт, ажиллах арга барил, зарчмын байр суурь, үзэл бодлын талаар харьцуулалт хийх, үнэлэлт дүгнэлт өгөх сайн талтай гэж үзэж байна.
Сонгуульд нэр дэвшигч бүрийн сонгуудийн кампанит ажлыг удирдах байгууллагаас тодорхой хүмүүсийг оролцуулан ажлын хэсэг байгуулж, Монголын Үндэсний Радио, телевизээр явуулах халз ярилцлагын журмыг боловсруулах чиглэлэзр хамтран ажиллах саналтай байна.
Халз ярилцлага хийх сэдвийн хувьд дээрх журмыг боловсруулах ажлын хэсэг дээр
нарийвчлан ярилцаж тохиролцох нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ ялдамд шударга өрсөлдөөний гэрээ байгуулах тухай манай санаачилгыг хүлээн авна хэмээн найдаж байгааг илэрхийльё.
Энэхүү саналыг хүлээн авна гэдэгт итгэж байна.
НЭР ДЭВШИГЧ Н.ЭНХБАЯРЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР
С.БАЯР ГЭЖЭЭ.
Ж.Алт
/Olloo.mn/