Ингэн нулимс-аар кино наадам эхэллээ
Үүнээс өнөө жилийн наадамд 20 бүтээл өрсөлдөхөөр болсон байна. Энэ нь нэг студи, найруулагчийн нэг бүтээл орох ёстой гэсэн журамтай холбоотой гэнэ. Тус наадмыг Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Пүрэвхүү ахлагчтай, төрийн соёрхолт найруулагч Ж.Балжинням, урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин, Н.Батцэцэг, П.Цогзол, яруу найрагч Х.Чилаажав зэрэг хүмүүс шүүн явуулах аж.
Наадмыг тэргуүн шилдэг кино, шилдэг найруулагч, зураглаач, эрэгтэй эмэгтэй дүр, кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн, дууны найруулагч, хөгжмийн зохиолч гэх зэрэг 13 номинациар шалгаруулна. Шүүгчид наадамд өрсөлдөх кинонуудыг гурав, дөрвөн өдрийн турш үргэлжлүүлэн үзээд эцэст нь энэ удаагийн наадам уран бутээлчид хийж байгаа бүтээлдээ илүү их анхаарал хандуулж, нэлээд чамбай хийж байна гэж дүгнэсэн байна. Мөн зохион байгуулагчид анхнаас нь кино наадмыг Улаанбаатар гэж нэрлээд цаашдаа олон улсын наадам болох зорилго тавьж байгаа аж. Үүний эхний алхам болгож кино наадамд уралдах зорилгоор бус зочны ста-тусаар Энэтхэг, Итали орноос тус бүр нэг, нэг кино оролцож байгаа нь наадмыг олон улсын шинж чанартай болгоод байгаа юм байна.
Мөн Шинэ эрин ассоциацийн урилгаар Италиас Олон улсын кино нийгэмлэгүүдийн дэд ерөнхийлөгч Паоло Минуто, Энэтхэгээс зохиолч, кино шүүмжлэгч Премендра Мазумдвр нар ирсэн бөгөөд тус ассоциаци нь өнгөрсөн жил олон улсын кино нийгэмлэгийи .холбооны гишүүнээр элсчээ. Сонирхуулахад, өнөөдрөөс эхлэн гурав хоног наадамд оролцож буй кинонуудыг Тэнгис кинотеатр хуваарийн дагуу нийтэд үзүүлэх юм. Тэд олон хүмүүсийг хамруулах зорилгоор тасалбарын үнээ гурав дахин хямдруулж 1000 төгрөгөөр үзүүлэхээр болжээ. Кино наадмын хаалтын ажиллагаа ирэх баасан гаригийн 17 цагаас СТӨ-нд болох юм. Энэ удаагийн наадамд хальсаар бүтээгдсэн кино нэлээд хэд оролцож байгаагаараа онцлогтой юм байна.
Дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болж улмаар Монголоос анх удаа Оскарт нэр нь дэвшсэн Ингэн нулимс кино нь жирийн
монгол малчдын амьдралд тохиолддог бодит үйл явдлыг уран сайхны аргаар гаргасан нь гадаадынхан төдийгүй монголчуудын хувьд ч гайхалтай болжээ.
Найруулагч Д.Бямбасүрэнгийн баримтат уран сайхны киноноос бид мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй олон зүйлийг харж болно.
Нүд битүү хаврын хавсраг, говийн бор гэр түүний гадаа аргамжаатай ботго, саахалтын зайтай идээшлэх ингэ энэ бол хавар цагийн говийн өнгө. Олон зууны турш байгалийн энэ хунд нөхцөлд хамгийн сайн эохицон амьдарч ирсэн говийн хүмүүс, тэдний амин зуулга болсои тэмээний тухай өгүүлнэ. Гандуу дээл, хүрэн бор царайтай басхүү сайхан сэтгэлт говь нутгийн малчин ард хэрхэн амьдардгийг бүхэлд нь харуулж чаджээ. Дэрстэй талд хаваржих хот айлын амьдрал өглөөнөөс орой хүртэл нэгэн хэвийн үргэлжилнэ. Тэр хотны ингэн тэмээнүүд ботголох дөхсөн тул өглөө бэлчээрт гарахаас нь өмнө бүгдийг нь барьж аргамжина. Аргамжаатай тэмээ ч төд удалгүй ботголно. Хамгийн сүүлд нэг гунжин тэмээ ботголох бөгөөд түуний ботгоо хэрхэн төрүүлж буйг, ботгыг хэрхэн эх барьж байгааг улмаар эхдээ гологдсон ботго ямар өрөвдөлтэй байдгийг дүрслэх бөгөөд хамгийн гол нь ботгоо голсон ингийг хуурын эгшгээр уяраан хөөсөлж, гологдсон ботгыг авахуулж буй тухай кинонд гардаг.
(өдрийн сонин 2005-04-21 096)