Авлигын эсрэг хуультай болъё гэдэг мөртлөө…

-Улс төрийн зарим нам эвсэл, хөдөлгөөний зүгээс цагдаагийн байгууллага авлига, хээл хахуулийн хэргийг илрүүлж, шалгахад хойрго хандаж байгаа. Тэр ч бүү хэл нэр бүхий хүмүүстэй холбоотой хэргийг дарагдуулж буй талаар ярьж бичих болсон. Үүнд Та ямар тайлбар өгөх вэ?
-Юуны өмнө авлига, хээл хахууль гэдгийг ялгаж салгаж ойлгох нь зуйтэй болов уу. Эрүүгийн хуулинд заасан хээл хахуулийн гэмт хэргийг бид илрүүлэн шалгаж байгаа юу гэвэл шалгаж байгаа. Авлига гэдэг их өргөн хүрээний асуудал л даа. Үүнтэй ганц цагдаагийн байгууллага тэмцэнэ гэвэл учир дутаг далтай. Гэтэл энэ үүргийг дан ганц бидэнд үүрүүлж, цагдаагийн байгууллага үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийгүй зарим эвсэл холбоод ярьж, бичих болсонд харамсаж байна. Сонгуультай холбоотойгоор үүсч бий болсон нийгмийн уур амьсгалын хүрээнд авлига гэж том дуугараад, үүнийгээ нам эвсэл холбоод, улс төрчид бие биенийхээ эсрэг хашгирч хүчний болон хууль хяналтын аль нэг байгууллагыг хутгах боллоо.1996 онд батлагдсан хуулиар авлига гэж ийм ийм юмыг хэлнэ гэж тодорхойлсон. Гэсэн ч авли-гатай хэн, ямар байгууллага, хэрхэн тэмцэх вэ гэдгийг орхичихсон. Авлига хэмээх нийгмийн бусармаг
үзэгдэлтэй тэмцэх нь зүйтэй, энэ чинь хөгжлийг арагш нь чангаадаг юм байна гэдэг уур амьсгал бий болсон нь сайн хэрэг. Гэтэл түүнтэй тэмцэх эрх зүйн хөрс суурь нь хоцрогдож байна шүү дээ. Хууль нь боловсронгуй бишийн дээр авлига гэж яг юуг хэлэх юм бэ гэдгийг ч гүйцэд, нэг мөр тодорхойблоогүй байна.
Авлигын эсрэг хуультаи болъё гэж дээр доргүй өчнөөн жил ярилаа. Гэтэл ийм хууль өнөөг хүртэл батлагдаагүй л байна. Авлига, хээл хахуультай тэмцэж байна гээд хэн нэгийг мөрдөж мөшгөөд, барьж хориод байхыг хэлдэггүй байлтай. Ингээд ч үр дүнд хүрэхгүй болов уу.
-Цагдаагийн байгууллага тухайлбал, танай хэлтсээс авлига, хээл хахуультай холбоотой хэчнээн хэргийг сүүлийн үед шалгаж шиидвэрлээд байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн гэмт хэргийн тоон үзуүлэлт жилээр, хагас жилээр, улирал, сараар гардаг. Авлига гэдэг нэрийн дор албан тушаалын, залилангийн, хээл хахуулийн гээд олон асуудлыг багтаан авч үзэх ёстой. Түүнээс биш авлига гэж нэрлэчихээд албан тушаалын ч юмуу, хээл хахуулийн хэргийг тусад нь яриад байх уу,гэдгийг ч бодох учиртай. УИХ-ын гурван гишүүнийг 1999 онд хээл хахуулийн хэргээр шийтгэсэн. Энэ хэргээс анхдагч цэг аван ярих нь бий. Түүнээс хойш авлига, хээл хахуулийн хэргийг илрүүлэхээ больчихсон мэтээр бичдэг. Тэгвэл бодит байдал өөр байгаа шүү дээ. Гаалийн ерөнхий газар, Улсын нөөцийн газрын дарга нартай холбоотой асуудлыг бид шалгаж шийдвэрлэсэн. Зарим албан тушаалтан шүүхээс зохих шийтгэл авсан гэдгийг бүгд л мэдэж байгаа. Нэг хэсэг Аалзны тор гээд баахан бичсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн асуудлаар бид шалгасан. Бичиж ярих гэдэг нэг хэрэг. Бодит байдал, мөрдөн шалгах гэдэг бас нэг хэрэг. Хээл хахуультай холбоотой 105 хэргийг өнгөрсөн онд, энэ он гараад 30 гаруй асуудлыг шалгаж байна. Заримыг.нь шүүхэд шилжүүллээ.
-Манайд гарч байгаа хээл хахуулийн гэмт хэргийн гол шинж нь юу байна вэ. Өөрөөр хэлбэл, материаллаг, материаллаг бус шинжийн аль нь давамгайлдаг юм бол?
-Энэ талаар бид яг тухайлсан судалгаа хийж байсангүй. УИХ-ын дөрвөн гишүүний, Улсын нөөцийн газрын даргын, ТӨХ-ны ажилтнуудын, Газрын албаныханы зэрэг хээл хахуулийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шалгаж байхад материаллаг сонирхол давамгайлдаг нь харагдсан. Ер нь авлига хээл хахууль өнөөдөр л гэнэт бий болж тэсрээд гараад ирсэн юм биш.Аль ч нийгэм, төр заегийн үед байсан асуудал. Тэглээ гээд тэмцэхээ боль гэсэн үг биш шүү. Тодорхой хэмжээгээр тэмцэж хязгаар-лаж байгаа. Гагцхүү өнөөгийнхөөс илүү хүчтэй тэмцье гэвэл хууль эрх зүйн орчноо маш боловсронгүй, тов тодорхой байх ёстой гэдгийг л дахин хэлье.
-Өнөөдөр хучин төгөлдөр мөрдөж буй хуулиар авлигын хэргийг илрүүлэн шийтгэл ногдуулах боломж хэр байна вэ?
-Хээл хахуулийн гэмт хэрэгт аливаа нэг албан тушаалтан авлига авсан байж энэ хэргийг бүрэлдэхүүнтэй болгодог. Энэ хэргийн субъект нь төрийн, тусгай, захиргааны, үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан байна гээд заачихсан. Тэгвэл жирийн нэг байцаагч, гүйцэтгэх ажилтан хээл хахуулийн хэрэгт хол-богдлоо гэхэд тэднийг яах вэ гэдэг нь эргэлзээтэй. Бид ийм тохиолдолд албан тушаалын гэмт хэрэг гэдэг талаас нь шалгаад явдаг. Хээл хахуулийн гэмт хэргийг илрүүлэх шалгах нь бусад төрлийн хэргээс онцлогтой. Хамгийн гол нь нотлох ажиллагаа хүнд. Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэж байх тэр процессын явцад уг асуудлыг баримтжуулж шалгахгүй бол нэгэнт уйлдэгдсэн хойно нотолно гэдэг хэцүү.
-Хууль хяналтын байгууллагуудын өнөөгийн тогтолцоогоор авлигатай тэмцэх нь учир дутагдалтай гэж узэх хүмүүс бий. Тэдний ярьдгаар бие даасан байгууллага зайлшгүй шаардлагатай юу?
-Бие даасан байгууллага зайлшгүй хэрэгтэй эсэх асуудлыг би тодорхойлохгүй л дээ. Миний бодлоор энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх тусгай арга хэрэгсэл зайлшгүй хэрэгтэй.
Хашгирч орилсноор энэ хэргийг илрүүлж, таслан зогсооно гэдэг нь юу л бол.
-Тусгай арга хэрэгсэл гэдгийг ээ тодруулахгүй юу?
-Гэмт хэрэг үйлдэж байх явцад нь илрүүлэх, баримтжуулах үйл ажиллагааг хэлж байгаа юм. Өнөөдөр УМБГ-ын Албан тушаал, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх хэлтэс, ЭЦГ-т мөн ийм төрлийн хэргийг илрүүлэх чиглэлийн хэлтэс бий. ТЕГ-т бас нэг алба байгаа. Авлига, хээл хахуулийн гэмт хэргийг эдгээр алба, хэлтсийн хүчээр голчлон илрүүлж шалгадаг. Тусдаа дахин нэг байгууллага байгуулаад явна гэхээр хүн хүч, төсөв хөрөнгөнөөс эхлээд хүндрэлтэй олон асуудал гарч ирэх болов уу.

Д.ЗАЯАБАТ
(өнөөдөр 2005-04-21 094)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button