Сэтгэцийн өвчтөнийг нийгмээс тусгаарлах уу

Сэтгэцийн эмгэгтэй хүн гэмт хэрэг үйлдлээ гэсэн мэдээлэл ч сонин сэтгүүлд гарч байдаг. Гэтэл ийм хүн болгон байнгын хэн нэгний хараа хяналт заавраар явна гэдэг тун хэцүү. Учир нь өвчний хүнд хөнгөн хэлбэрээс шалтгаалж түүнд тохирсон асаргаа эмчилгээ хийж, улмаар ажил эрхлүүлэх юуны түрүүнд чухал байдаг. Сэтгэц ой ухаан өөрчлөгдөх нь ямар ч насны хэн хүнд тохиолддог өвчин. Сүүлийн үед анагаах ухаанд бие хүний эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн орчны эрүүл мэнд нийлж байж тухайн хүний эрүүл мэндийн асуудал яригдана гэж үздэг болжээ.
1950-иад оноос өмнө дэлхий нийтийн хандлага,сэтгэцийн өвчний гол эмчилгээ нь өвчтөнийг хүчээр барьж баглан, гинжилж гавлан, цоожилж сэтгэцийн эмнэлгийг хотоос зайдуу, аль болох тусгаарладаг байжээ. Харин өнөө үед тийн ад шоо үзэхээс эре татгалзан иийгэм, хамт олон, гэр бүлийн хүмүүсийнх нь дунд үг яриа, сэтгэл заслаар эмчлэх нь илүү үр дүнтэй болох нь анагаах ухаанд нэгэнт батлагдсан ажээ.
Ингэхэд хүмүүс юунаас болж, сэтгэцийн өвчтэй болж, оюун ухаан нь сарнидаг вэ? Сэтгэцийн эмч, наркологич Б.Аюушжав
-Сэтгэцийн өвчин нь олдмол ба төрөлхийн үүегэгч нь тодорхойгүй хоёр янз байдаг. Бэртэл гэмтлээр толгойд эмгэг үүсэхээс гадна төрөх үеийн хүндрэлээс үүссэн тархины гэмтэл, хоол тэжээлийн доройтол, цаг агаарын өөрчлөлт, ган зуд гамшиг, дуу чимээ, авто осол, өмнө сонсогдож байгаагүй хүнд гэмт хэргийн тухай сонсоод хүртэл сэтгэл санааны стресст өртөх нь их болжээ. Ялангуяа ган зудад нэрвэгдэн хотоо харлуулсан малчид, өр авлагын сүлжээ, өрийн дарамт, хээл хахууль, архидалт мансуурлаас нийгэм асар их стресст орж байна. Монголд 1000 хүн тутмын 20-24 нь сэтгэцийн өвчтэй, үүыий цаана 250-300 мянган хуп сэтгэцийн -тулгамдеан асуудалтай гэсэн судалгаа бий. Зарим судлаачид энэ тоог 600 мянгад ч хүреэн гэж үздэг. Гэвч сэтгэцийн өвчин нь тохирсон эм эмчилгээгээр эдгэрдэг, бие нь сайжирч, ухаан санаа нь хэвийн болдог. Гэм нь давтагдах аюултай гэж ярилаа.
Германд гэхэд л унадаг, татдаг өвчтэй хүн бараг байхгүй болсон. Учир нь өвчтөнд тохирсон, чанартай, шаардлагатай эмээр хангаж чаддаг гэнэ.
Манай эрүүл мэндийн салбар сэтгэцийн өвчтөнд тавих анхаарал халамж хангалттай биш, жирийн иргэд ч тэднийг гадуурхаж, тээршаах нь элбэг байдаг. Хий юм харах, сонсох, амиа хорлох сэдэл төрөх, үг хэл хурц болох, эсвэл огт дуугарахгүй байх, татаж унах, хүний амийг хөнөөх хүртэлх эдгээр сэтгэцийн эмгэгийг ганц Шар хадны хэмээх сэтгэцийн клиник эмнэлэгт найдаад тэнд хорьсноор эдгэрэхгүй. Хэдийгээр энэ эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ сайн ч гэсэн бүх хүний сэтгэл зүйд байх галзуугийн эмнэлэг, галзуу хүн гэж жийрхэх хандлагыг өөрчлөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд ярьж байлаа. Гэтэл Японд шизофрени хэмээх нэр томъёоноос бүрмөсөн татгалзаж, уг өвчний нэрийг чихэнд зөөлөн сонсогдохуйц эерүүлж хэлдэг болсон байх жишээтэй.
Ороо бусгаа энэ нийгэмд сэтгэцийн өвчтөнүүд хүн ихтэй гудамж, олон нийтийн газраар сэлгүүцэх болсон. Тэд хүн л юм чинь өвчтэй хэмээн хорьж цагдан нийгмээс тусгаарлах аргагүй. Гагцхүү өөрт нь тохирсон хөдөлмөр эрхлүүлж, тэднийг ажлын байраар хангах зорилготой нөхөн сэргээх эмчилгээний төвүүдийг байгуулах нь өвчтөн болоод эмч нарт хамгийн тулгамдеан асуудал болоод байна. Ажил хийснээр өвчтөний сэтгэл санаа ч өөдрөг, ар гэрийнхэнд нь ч тустай хэмээн мэргэжилтнүүд санал болгосоор өнөөг хүрчээ.
Нөгөө талаар эмнэлэг хоорондын уялдаа холбоо муу байдгаас зөв оношилж, эмчилж, урьдчилан сэргийлж чадахгүйд хүрдэг байна. Хүчирхийллийн эерэг үндэсний төвд гэхэд архи ууж, ар гэрээ зовоож буй хүнийг хүчирхийлэгч гэж үзэхээс биш, тэр хүнд сэтгэцийн зан төрхийн өөрчлөлт байна уу, юунаас болов гэдгийг тогтоон эмчлэх сэтгэцийн эмч байхгүй. Мөн яаралтай тусламж, хордлогын төвд ирж буй өвчтөнд биедээ учруулсан шархыг нь оёод явуулдаг ч сэтгэл гутрал, оюун ухааныг эмчлэх мэргэжлийн эмч байдаггүйгээс тэдэнд хандахгүй өнгөрч, сэтгэцийн өвчтөний өвчин цааш даамжран, сөрөг үр дагавар үүсгэх нөхцөл бий болдог гэнэ. Сэтгэцийн нэг өвчтөнд 3-4 баг хүмүус ажилладаг жишиг бусад оронд байдаг ч манайд ийн ажиллах боломж нөхцөл хараахан бүрдээгүй ажээ.
Орчин нөхцөл, амьдрал байдлыг нь судлах нийгмийн ажилтан, юунаас үүдэн, ямар тал нь давамгайлснаар өвдсөнийг нь тогтоох сэтгэл зүйч, эмчилгээ хийх сэтгэцийн эмч, үг хэл, ойлголцлоор өвчтөнг ойлгох сэтгэл засалч гэсэн дөрвөн хүн нэг өвчтөнтэй ажиллах байтал Монголд сэтгэцийн эмч бүхий л юмыг нь давхар хийж, онош тавьж эмчлэхэд хүрдэг гэнэ.
Сэтгэцийн өвчтөнийг сэтгэл заслаар эмчлэх, нэг үгээр нийгмээс тусгаарлахын тулд өдрийн эмчилгээний төвүүд байгуулж, нөхөн сэргээх эмчилгээ хийж, ажил эрхлүүлье гэсэн мэргэжилтнүүдийн санааг дэмжих нь зүйтэй болов уу. Дүүргийн эмнэлгийн мэдрэлийн тасаг ч биш, цагдан хорьдог галзуугийн эмнэлэг ч биш, өглөө гараад л өөрт тохирсон ажлаа хийж, мэргэжлийн эмчийн хяналтад хамрагдан үдэш нь гэртээ харих энэ төвд өвчтөн, тэдний ар гэрийнхэн тун ч таатай хандана.Энэ асуудлыг л шийдмээр байна. Үүнд тиим ч их хөрөнгө мөнгө гарахгүй, шийдэж болох асуудал шүү хэмээн сэтгэцийн эмч нар тооцоолсон байна лээ.

А.ЭНХСАЙХАН
(өнөөдөр 2005-04-21 094)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button