Ардчилсан төрд ардчилсан ерөнхийлөгч байх ёстой
Уулзалтад оролцогчид асуултаа микрофоноор бараг тавиагүй бөгөөд бичгээр 60 гаруй асуулт тавигдсан. Тэдний тавьсан зарим асуултад М.Энхсайхан хариулахдаа Бөөн будлиан тарьсан Сонгуулийн ерөнхий хороо одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах гэж байна. Иргэд та нар сайн хяналттай сонгуульдаа оролцох хэрэгтэй.
-Тэтгэврийн зөрүү гэдэг нь урьд нийгмийн тогтолцооных юм. Орчин үеийн хандлага нь нийгмийн даатгалын санд хэр их мөнгө төлж байгаагаас хожим таны тэтгэврийн их байх нь тодорхойлогдох учиртай.
-Авилгыг хэрхэн илрүүлэх гэж байгаа талаар сонирхсон асуултад Төрийн албан хаагч сарын цалингаасаа хэтэрч баяжаад байгааг шалгах болно. Ийм байгууллага байгуулна. Бусад оронд ийм үүрэг бүхий байгууллага байдаг тул тэдний жишгээр байгуулах юм. Хамгийнтол нь ард түмэн авилгыг тэвчиж үл чаддаг уур амьсгалыг бий болгосноор авилгатай тэмцэж чадна гэлээ.
-Ард түмэн ялаасай гэдэг нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн шинэ санаа, ухаан бодлыг уралдуулаасай. Ялсан нэг хүн нь тиим байгаасай. Түүнийг хийж чаддаг хүн сонгогдвол ард түмэн ялж байгаа юм. Түүнээс бус нэр дэвшигч бүрт тодорхой чадвар, ухаан бодол бий. Харин хамгийн гарамгай үндэсний удирдагч гэж байхгүй. Сайн удирдагч дарангуйлагч болох алдааг зогеоох ганц арга бол ардчилал юм гэж байлаа.
Хонгор нутгийнхний хамгийн их сэтгэлийг нь эм-зэглүүлж байгаа асуудал бол хувиараа алт олборлох явдал байдаг юм байна. Өчигдөр өглөө М.Энхсайханы багийнхан Говь-Алтай орох замдаа Ташаатын алтны ордоор дайрсан. Уг орд нь аймгийн төвөөс 30 гаруй км-ийн зайтай байдаг элсэрхэг нэгэн ухаа аж. Тэр гүдгэр дээр шавааралдсан 100 гаруй гэр, 3000 орчим хүн язганаж байлаа. Гэрүүд нь хаяа хаяагаа дэрлэн шавааралдан буусан байх бөгөөд хүмүүс гэрийнхээ үүд орчмоос хүрз, зээтүүгээр газар ухаж байх юм. Ухсан газраасаа авсан элсээ хятад үлээгчээр үлээлгэж, Дараа нь устай түмпэнд зайлж шигшсэнээр ёроолд нь шаргал нунтаг зүйл үлдэх аж. Энэ нь алт юм байна. Энд нэг айл өдөрт 5000 орчим хүрз шороог самрах бөгөөд 100 хүрздээд л мотороо асааж алтаа хайна. Газар дээр нь очиж танилцеан М.Энхсайхан Би та бүхнийг ойлгож дэмжиж байна гээд ингэж ажиллахдаа аюул, осол аваараас сэргийлэхийг захилаа. Энд хувиараа алт олборлогчид менгөн ус ашигладаггүй юм байна. Мөн ундны ус гэж байхгүй бөгөөд литр ус 10 төгрөгийн үнэтэй байх юм.
Түүнчлэн тус аймагт цахилгааны хязгаарлалт их тул радио, телевиз, сонин гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээс тэр бүр мэдээлэл авч чаддаггүй ажээ. Нэр дэвшигч М.Энхсайхан өчигдөр Говь-Алтай аймагт ажилласан бөгөөд өнөөдөр нийслэлд хүрэлцэн ирнэ гэж манай тусгай сурвалжлагч Ж.Гангаа Алтай хотоос мэдээллээ.
(өдрийн сонин 2005-04-21 096)