4800 тээврийн хэрэгсэл хамрагджээ
Үзлэг, тооллогот зургаан хоногийн байдлаар 4800 тээврийн хэрэгсэл хамрагдаж, замын сангийн төсөвт 170.1 сая төгрөг хуримтлуулсан бөпөөд нийт тээврийн хэрэгслийн 4.6 хувь нь тооллогод хамрагдсан байна. Үзлэгийн явцыг удааширалтай байна гэж үзэж, энэ долоо хоногоос дүүргүүдийн салбар комиссыг бямба, ням гаригт 10.00-18.00 цаг хүртэл ажиллахыг үүрэг болгосон байна.
Үзлэг, тооллогын хажуугаар даатгалын байгууллага олноор ажиллаж байгаа нь сөргөөр нөлөөлж байгаа учраас замбараагүй байдлыг цэгцлэх аж. Хөрөнгийн чадамжтай, тодорхой нэр бүхий даатгалын байгууллагыг ажиллуулах нь зүйтэй гэж үзээд цөөлөх шийдвэр гаргажээ. Мөн Улаанбаатар банкинд даатгал, татварын мөнгө тушаахад орлогын мэдүүлгийн 100 төгрөг, үйлчилгээ үзүүлсний 50 төгрөг авч байгаа аж. Энэ асуудлыг авч хэлэлцээд тус банкны удирдлагуудад энэ үйлчилгээгээ зогсоох үүрэг өгчээ. Тиймээс жолооч нар дээрх үйлчилгээний мөнгийг төлөхгүй аж.
2005.04.21, Зууны мэдээ