Бясалгал гэж юу вэ?
Санасан утга, хэргийг сэтгэлдээ дахин дахин санан, жишин ухаарч, сайтар магадлан бариад түүндээ дадах ухаан болой хэмээн судар шаштирт өгүүлсэн байдаг.
Бясалгал бол өөрийгөө улам гүнзгий таньж мэдэх гэсэн оролдлогын зам юм. Энэ бол сэтгэл санааны илүү боловсронгуй түвшинд хүрэх боломжийг бидэнд олгох ба өөрийнхөө ойлголтыг сайтар ухан мэдэх арга юм. Ер нь бидний ойлголт бол оюун ухааны түвшинд байдаг. Энэ бол дүрслэн тогтоосон шинжтэй байдаг.
Тиймээс бид энэ ойлголтыг дотроо гүнзгий лавшруулж, өөрийнхөө нэг хэсэг болтол нь сайтар мэдчихвэл өөрсдөө зүгээр л тэр ойлголт болно. Ингэхийн тулд л бидэнд бясалгал хэрэгтэй.
Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлдэв
/Olloo.mn/
Ж.Алт