УИХ-ын сонгууль холимог хувилбараар явагдахуу?
Улс төрийн намууд төрийн бус байгууллагууд иргэдийн саналыг ч хуулийн төсөлд тусгахаар удаан хугацаанд тэдний санал хүсэлтийг сонсч янз бүрийн ярилцлагуудыг зохион байгуулж байсан билээ. Харин тус хуулийн төслийн ажлын хэегийхэн төслөө ямар болсон талаар сэтгүүлчдэд нэлээд тодорхой мэдээлэл өглөө. Сонгуульд оролцох гэж буй улс төрийн намууд Хууль зүйн яаманд 18 сараас өмнө, Сонгуулийн ерөнхий хороонд 50 хоногийн өмнө бүртгүүлсэн байх ёстой аж. Мөн төсөлд нэр дэвшигч хувь хүн нэг саяас дээшгүй, хуулийн этгээд гурван саяас илүүгүй мөнгийг нэр дэвшигчид нам эвелээр нь дамжуулан хандивлах гэнэ. Олон нийтийн радио, телевиз өрсөлдөгчдөд үнэгүй сурталчилгаа ижил хугацаанд явуулж өгөх ёстой. Нэр дэвшигчийн хувьд татварын өргүй, ял шийтгэлгүй, төрийн албанаас чөлөөлөгдсөн байх юм. Намаас нэр дэвшигч өөрийгөө сурталчлан үг хэлэх ёсгүй бөгөөд намын мөрийн хөтөлбөрөө таниулж явах гэнэ. Сурталчилгааны үсэр болдог элдэв шоу, уралдаан тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг бүрмөсөн хоригложээ. Төсөлд нэр дэвшигчийг сурталчилсан зурагт хуудас, намтар зэргийг тус гасан танилцуулга ямар хэмжээтэй цаасан дээр байхыг ч нарийн заажээ. Харин сонгуулийн холимог хувилбарыг сонгохоор төсөлд тусгасан гэж ажлын хэсгийнхэн хэллээ.
Д.ДАЛАЙ
(өдрийн сонин 2005-04-22 098)