Тулгар төрийн ойг Их хааны ивээл өдөр тэмдэглэнэ

Хурлаар оиг тэмдэглэхтэй холбогдон тогтоол, шийдвэрийн төслийг хэлэлцсэн байна. Тулгар төрийн түүхэн ойг төр ёсны их баяр болгон, ёслол төгэлдер тэмдэглэн өнгөрүүлэх тухай 2001 онд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Үндэсний хороог зохион байгуулах ажлыг Засгийн газарт чиглэл болгожээ. Үндэсний хороо энэ оны гуравдугаар сарын 23-нд хуралдаж, түүхч судлаач, эрдэмтэн мэргэд, зурхайч нарын санал нэгтэй байгааг үндэслэн, Тулгар төрийн их ойг 2006 оны наймдугаар сарын 5-ны өдөр эртний нийслэл Хархоринд хийхээр тогтсон байна. Энэ өдөр нь XҮII жарны барагдашгүй хэмээх гал нохой жилийн зуны адаг хөхөгчин хонин сарын шинийн 11-ний хамгаас эрхэм хэмээх таван шар мэнгэтэй, их эзэн Богд Чингис хаантай ивээл, өлзийт сайн улаан барс өдөр аж. Их хаантай ивээл, өлзийт сайн өдөр тулгар төрийн ойг товлон тэмдэглэхийн тулд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Учир нь Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ гэж хуульчилсан байдаг. Зуун жилд ганц тохиох, улс үндэстнээ дэлхий дахинд сурталчлах, үүх түүхээрээ бахархах түүхт ойг их хааны ивээлт, өлзийт сайн өдөр тэмдэглэх нь олон нийтийн сэтгэлд нийцтэй байх тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Засгийн газар хууль санаачлан хууль тогтоогчид өргэн барихаар тогтлоо.
Хуралдаанаас ойд зориулсан бэлгэ тэмдэг зохиох уралдааныг уран бүтээлчид, нийтийн дунд зарлах шийдвэрийг ч гаргасан байна. Шалгаран батлагдах бэлгэ тэмдэг нь Тулгар төр брэндийг бий болгож бүх төрлийн мэдээлэл, сурталчилгаа, ёслолын ажиллагаанд ашиглагдах юм. Бэлгэ тэмдэг нь Монгол төрийн үүсэл хөгжил, өнөө ба ирээдүйг холбон өгүүлж илэрхийлсэн, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, түүх соёлын уламжлалыг илтгэн харуулсан байвал зохино гэж тогтжээ.
Уралдаанд оролцох сонирхогчид болон уран бүтээлчид бүтээлээ тавдугаар сарын 9-ний дотор Засгийн газрын ХЭГ-ын дарга, Тулгар төр байгуулагдсаны 800-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны орлогч дарга С.Баярцогтод хаяглан илгээж болно. Шалгарсан бүтээлийн зохиогчийг 800-н жилийн ойг бэлгэдэн 800 мянган төгрөгөөр шагнаж, батламжолгох юм гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

(өдрийн сонин 2005-04-22 098)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button