Л.ЭРДЭНЭБУЛГАН Их гүрэн тэрхүү цогцолборыг зүгээр ч нэг байгуулаагүй нь мэдээж

-Монгол Улс түүхэндээ анх удаа Чингис хааны мэндэлсний 840, Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тэгэхээр дэлхий биднийг сонирхохын хэрээр хэдийнэ анхааралдаа авсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр, их эзэн Чингис хааныг дэлхий Манганы суут хүн-ээр өргөмжилж, Гитлер шиг муухай юм хийгээгүй хэмээн үнэлсэн. Гэтэл Монгол улс, монголчууд бид чинь юу хийж байна вэ? Архи уусан халамцуу үедээ Бид дэлхийг донсолгож явсан их эзэн Чингис хааны үр сад хэмээн цээжээ дэлдэхээс бус өнөөдрийг хүртэл гарт баригдаж, сэтгэлд мэдрэгдтэл хийж бүтээсэн зүйл алга л бэйна шүү дээ. Тэгсэн мөртлөө нэр хүндийг нь мянгантаа ашиглахыг нь яана. Төр, Засгийн тэргүүн, улстөрчид нь энд тэнд хэсүүчилж хөрөнгө мөнгө гуйхдаа, бизнөсменүүд нь болохоор элдэв төрлийн бүтээгдэхүүнийхээ шошгодоо ашиглаж тэр хэрээр тэдний халаас түнтийж байгааг үгүй гэх газар алга. Эдний дотроос ганцхан уран бүтээлчид л ашиг хонжоо хайлгүйгээр нэр хүндийг нь дэлхийд өргөхийг хичээжявна.

-Уучлаарай. Таны яриаг тур таслаадахья. Их эзэн Чингис хааны мэндэлсний 840, Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой-г тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороо байгуулагдсан шүү дээ.
-Би туүнийг чинь мэдэж байнэ. Үндэсний гэх сайхан тодотголоос цаашгүй байгуул-лага. Миний ингэж хэлж буйг сонсоод ийм, ийм ажил зохион байгуулчихаад байхад тэр муу Эрдэнэбулган юу гэх гээд байгаа юм гэж хэлэх биз. Тэд юу ч хийгээгүй биш л дээ. Эрдэмтэн, мэргэдийн зохиол бүтээлийг судлах, монголч эрдэмтдийн хурал зохион бай-гуулсан гэх мэт жаал, жуул юм хийсэн л байх. Гэвч энэ бүхэн цаасан дээр үлдэхээс өөрөөр нүдэнд харагдаж, гарт бариг-дах зүйл мөн үү гэвэл үгүй л байхгүй юу. Шуудхан хэлэхэд, бичиг цаасны ажил. Хэрэв тэдэнд эрх мэдэл нь байгаад төр, засаг мөнгө өгөхгүй бол түүнийгээ ард түмэн, уран бутээлчдэд хэлж зарлах хэрэгтэй. Хамгийн гол нь энэхүү ойг өөрийн бисэр үзэж сонирхох гэсэн гадны жуулчдад үзүүлж харуулах бодит зүйлийг бий болгомоор байна. Монголчууд бид дэлхийн өмнө хариуцлагаа ухамсарлах цаг иржээ. Нөгөөтэйгүүр, хойч үе минь биднийг хараах бус уу. Тэгж ярих юм бол Монгол Улс гэхэд хаана, ямар тивд байдаг юм бэ. Би ер дуулаагүи улс байна гэх мөртлөө Чингисийн Монгол гэхлээр дэлхий мэддэг. Ер нь хатуухан хэлчихэд Төр, засгийн удирдлагууд дэлхийд Монголыг таниулах, сурталчлах зорил-гоор хэдэн тэрбум төгрөг зарцуулсан тооцоогоо ард түмэндээ тайлагнамаар юм. Гэхдээ 1990 оноос хойшхи ардчилсан төрийн удирдпагуу-дад хандаж энэ үгийг хэлж байгаа хэрэг.

-Таны сэтгэл үнэхээр бухимдаж байгаа юм байна. Тэгвэл нэн түрүунд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Шуудхан хэлчихье. Одоо тэртээ тэргүй бүх юм оройтчихсон. Дэлхийн улс үндэстнуүд олимпийн тоглолтыг эх орондоо зохион байгуулах эрх авахын төлөө бололцоотой бүхий л аргыг хэрэглэдэг. Жишээ нь БНСУ Сөүлийн олимп-д таван жил бэлдсэн байхад ОХУ Их ялалтын 60 жил-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хороог гурван жилийн өмнө байгуулж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн байсан. Тэгвэл Монгол Улс Чингис хаэныхаа ойг олимпийн хэмжээнд биш юм аэ гэхэд дэлхийд сонсогдохуйц мэдрэгдэхүйц хэмжээнд авч үзэж яагаад болохгүй гэж. Магадгүй энэ тухай чих тавин суугаа ард түмэн, улс үндэстэн, цаашилбал уран бүтээлчид байна шүү дээ. Өнөөгийн би-дэнд олдож буй ганц боломж ч юм уу, хэн мэдлээ. Иймд удирдлагуудтай хариуцлага тооцмоор байна. Тэдний бодож төлөвлөж буйгаар бол ойн арга хэмжээ нэрийн дор ганц нэг кино, яруу найргийн баяр, олон улсын бага хуралхан зохион байгуулаад л Ардын хувьсгалын 84 ойн арга хэмжээний үсэр ичсэн нүүрэндээ цухас дурдаад өнгөрөх байх л даа. Үнэндээ улсын их баяр наадмыг тэмдэглэж буй хэлбэр нь өөрөө аль хэдийнэ хоцрогдсон.
Уран бүтээлч хүний хувьд Чингис хааныхаа мэндэлсний ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлмээр байгаа юм. Энэ бол архи ууж тэмдэглэнэ гэсэн үг ерөөсөө биш. Ард түмний сэтгэл оюуныг гэгээрүүлэхийн зэрэгцээ хүн төрөлхтний өмнө монгол хүн юу чаддагаа харуулах боломж болох ёстой. 1990 оноос хойш монголчуудын хувьд тэмдэглэн өнгөрүүлэх баярын тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Хамгийн харамсалтай нь баяр бүхний цаана хэн нэгэн айл уй гашууд аатах, өр ширэнд баригдахаас өөрөөр нийгэм, ард түмэнд хүртээлтэй юу ч болдоггүй.

-Чингис хааны ойг жилийн турш тэмдэглэн өнгөруулнэ гэж та хэллээ. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлнэ уу?
-Монголчууд цагаан сарын дараахан буюу шинийн гурван дөрөвнийг өлзий учрал бүрдсэн сайн өдөр гэцгээн найр наадам уүсгэдэг. Тэгвэл энэ өдрүүдэд төр, засгийн өндөрлөгүүд Чингисийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал, Хөдөө аралд морилон очиж Монголын нууц товчоо-нд Овгор газрыг хотойтол гэж гардагчлан дэлхийг сэртэл дуулж, бүжиглэхүйц тиим том ардын баяр болгон хувиргая л даа. Айл хэсч болсон болоогүй бэлэг цуглуулж явэхаас хавыүй дээр биз дээ. Та бүхэн эохион байгуулж чаддаггүй юм бол би чадна. Эсвэл монголчуудын хэзээ ч үзэж байгаагүй сайхан цэнгүүн хийе. Төв цэнгэлдэх хүрээлэнгээ ч Афиний олимпоос дутахгүйгээр хачин гоё чимэглэе л дээ. Яагаад болохгүй гэж. Ингэхдээ дэлхийн шашны тэргүүнүүдийг Ромын папыг Далай ламтай нь лалын шашны удирдагчийг хамтад нь нэг ширээнд залъя. Бас нөгөө дэлхийд од, сод гэгддэг дуучдаар Чингис хааны тухай дууг дуулъя. Үүнд болохгүй, бүтэхгүй юм ердөө алга. Тэгээд дараа нь Хар Хоринд бөхөө барилдуулж, морио уралдуулж наадмаа үргэлжлүүлье.

-Уучлаарай таны яриаг дахиад л таслах нь. Та Өвөр Монголын Ордост очиж Чингисийн онгон-ыг сонирхсон гэсэн. Өвөрмонголчууд үнэхээр юм хийсэн байна уу?
-Би дахиад л Монголчууд бид 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд юу хийв гэж асуумаар байна. Өнөөдрийн байдлаар Чингис хааны тухай ганц кино, Тэмүүжин жүжиг мөн уран бүтээлчдийн хувиараа хийсэн зураг, хөрөг, яруу найраг төдийхөн л байна. Төр, засгаас тэдгээр уран бүтээлчдийг хэрхэн хөхиүлэн дэмжсэнийг мэдэхгүй. Би саяхан солонгосчуудтай хамтран Монголын тухай кино хийхээр Өвөр Монгол яваад ирлээ. Тэд Буриад Монгол, Ар Монгол, Өвөр Монгол гурав нийлбэл ямар аугаа үндэстэн болохыг дэлхийд харуулж өгөхийг
зорьж буй юм билээ. Тэр үүднээс Өвөрмонголын Ордос аймаг дахь Чингис хааны онгон цогцолбор газрыг сонирхсон. Ордос аймгийг түүхийн үүднээс аваад үзвэл манай нутаг шүү дээ. Урьд тэр газраар аялж байхад гурван гэр төдийхөн л байсан. Гэтэл энэ удаа очоод цочсон. Тэгээд өөрийн эрхгүй 800 жил хэмээн дуу алдсан. Тэнд жинхэнэ утгаараа жуулчдын нүд хужирлах зүйл бий болжээ. Тухайлбал, Чингис хааны хөшөөг хүрлээр цутгасан нь21 метр өндөртэй байх жишээтэй. Бас Чингисийн цэргийн хуаранг үзэж сонирхсон хэн бүхэнд тухайн үед ийм л байсан байх гэсэн сэтгэгдлийг төрүүлж чадахаар бүтээсний сацуу хоёр загалын хөшөөг дөрвөн метрийн өндөрт босгосон байв. Мөн тэндээс Азид хамгийн томд орох гэрт зочилж Монголд байхгүй урлагийн тайэнаас тоглолт үзэж болно. Өвөрмонголчууд уг цогцолбор газрыг жуулчны том бааз болгохоор шийдсэн нь олон зүйл дээрээс харагдаж байлаа. Олон улсын нисэх онгоцны буудал хүртэл баригдаж байна гээд бод доо. Хамгийн сонирхолтой нь онгоцны цонхоор доош харахад цогцолборын ерөнхий байршил Чингис хэмээн уншигдаж байсан. Би атаархсандаа дэмий л үхсэн баас хэмээн үглэж өө хайж гарсан. Тэгтэл хүрэлээр цутгасан нэг нохойны чих илжигнийх шиг харагдахаар нь Монгол нохой хэзээ ч илжиг шиг чихтэй байдаггүй юм гээд хэлчихсэн. Ер нь Хятадын ард түмэн биднээс илүү Чингисийн 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлдэж буй нь эндээс харагдсан. Энэ бол холыг хардаг их гүрний бодлого төдийгүй зүгээр нэг цогцолбор биш байх аа. Магадгүй үүгээр зочигрон гадны жуулчид Өө Чингис хаан чинь Хятадынх юм билээ гэвэл бид юугаа хэлж, хуйхаа маажих юм бэ? Монголын төр, засгийн өнөөгийн удирдлага түүхийнхээ өмнө 200 сая ам.доллар гаргаж чадахгүй байгаа бол уран бүтээлч бидэнд ханд л даа. Бидэнд туслах сайн санаат иргэд, уран бүтээлчид байгаа шүу гэдгийг дахиад хэлчихье.

-Уран бүтээлч хүнээс шинэ уран бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрвөл алдас болох биз ээ?
-Би зүгээр суусангүй. Ордос явж ирээд Чингис хааны мэндэлсний 800, Тулгар төр байгуулагдсны 840 жилийн ой-г тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд зориулж төсөл маягийн юм гаргачихаад сууж байна. Мөн ирэх онд Японд хоёр дуурь тавихаар гэрээ хийсэн гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Маргааш тэрхүү дуурьт тоглох дуучдыг шалгаруулах комиссынхон Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Сонгон шалгаруулалт явагдана гэсэн үг. Энд онцлон тэмдэглэхэд, тэд Монголын хөгжимчдийн ур чадвар хэдийнэ дэлхийн түвшинд хүрчээ гэж үнэлсэн. Яг одоо ойн арга хэмжээний хүрээнд Өрлөг эх дуурийн цомнолыг тавихаар ажиллаж байна. хөгжмийг Г.Алтанхуяг, цомнолыг н.Оюун бичсэн.

-Япончууд ямар шалгуураар ийн үнэлэх болов.?
-Ламбугайн нулимс, Чингис дуурийн хөгжмийг зохиосон Х.Билэгжаргал, Б.Шарав нарын бүтээлийг сонсоод тийн үнэлсэн хэрэг.

-Саяхан Австри-Монголын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Австрийн нэр хүнд бүхий найруулагч Монголд ирж ажилласнаар багагүй шуугиан дэгдсэн. Тэр үсэр та ДБЭТ-т амь бөхтэйгөөр оршиж байсан алдаа дутагдлыг дэлгэсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Байдал өөрчлөгдсөн үү?
-Миний хэлсэн үг олон залуучуудыг бухимдахад хүргэсэн гэдгийг нуугаад яэхав. Ер нь зэлуу, халуун явахад хүнээс үг сонсох дургүй байдаг л даа. Туршлага суугаад ирэхлээр тэр дайны шүүмжлэлийг тоохоо больдог юм. Дуурийн театр дотор нэлээд юм болсон. Архи-тай холбоотой асуудлаар зургаан хүн ажлаасаа халагдаж, гурван гоцлол дуучин хатуу донгодуулсан байна лээ. Энэ бол театр эрүүлжихийн эхлэл гэж би хувьдаа дүгнэж суугаа. Харин одоо театрт тавигдаж буй уран бүтээлийн чанар чансаа, мэргэжлийн төгэлдер хуурч, балетийн асуудлаар яам, тамгын газарт санал оруулах цаг болжээ. Мөн ДБЭТ-ын бүтэц, зохион байгуулалтыг авч үзмээр, эргэн хармаар байна. Цаг үе биднээс ийм алхам хийхийг шаардаж эхэллээ. Танай сонин дээр Жамьяндагва, Эрдэнэбулган хоёргүйгээр дуурийн театрыг төсөөлөхөд бэрх нэртэй нийтлэл гарч байсан. Бид хоёр олдошгүй эрдэнэ биш л дээ. Гагцхүү хүмүүстэй харилцаж, залуучуудаар юм хийлгэж чаддаг болохоор тийн хэлсэн байх. Яг одоо миний шавь н.Эрдэнэбаатар театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа. Тэр үнэндээ ганцаарддаг. Балет хайхрах эзэнгүй хаягдаж эхэллээ. Үүнд төр, засаг анхаарлаа хандуулаасай билээ. Өнөөдөр театрын уран сайхны зөвлөлийн ажил зохион байгуулах арга барил хоцрогджээ. АНУ-ын их театрын уран сайхны зөвлөлд тэтгэвэртээ гарсан уран бүтээлчид ажилладаг юм билээ. Эхлээд би гайхсан.
Тэд сайн дураараа үзвэрийн үйлчлэгч хийхийн зэрэгцээ уран сайхны зөвлөлд ажиллаж үзэгчдийн сэтгэл зүиг судалдаг. Учир нь театраа арван хуруу шигээ мэддэг тул шинээр тавигдаж буй уран бүтээлийн талаар үзэгчдэд сурталчилж чаддаг байна. Үүнийг театр нь ч мундаг ашигладаг юм билээ. Гэтэл манайд байдал эсрэгээр төдийгүй уран сайхны зөвлөл театрын удирдлагуудаар дүүрсэн гэж хэлж болно. Тэдний эрх мэдэлтэйг яана.

-Сүүлийн үед дуурийн театрын дуучид нийтийн дуугаар занималдах болсон. Миний бодоход дуурь, нийтийн дуу хоёр чинь өдөр шөнө шигялгаатай урлаг биз дээ?
-Нийтийн дууны байгууллага гэвэл Улсын филормани. Үнэнийг хэлэхэд манай театр нийтийн дууны мастеруудыг л бэлдэж байх шив дээ. Дуурь нийтийн дуу хоёр төрлийн хувьд газар тэнгэр шиг ялгаатай урлаг. Тиим учраас би шавь нартаа Та нар эсвэл нийтийн дуугаа хөө. Нөгөө бол дуурийнхаа чиглэлээр ажилла гэж хатуу хэлж байгаа. Үүнд тэд эмзэглэхгүй байлгүй. Эмзэглэхээс нь ч би айхгүй байна. Дуурийн дуучид нь дандаа нийтийн дуу дуулаад байвал дуурийн театр гэж байсны хэрэг байхгүй биз дээ. Дуу, дуурь хоёроор надтай маргах хүн байвал би дуртайяа хүлээж авна.

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
(өдрийн сонин 2005-04-22 098)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button