Таван толгойн лицензийг гадаадынханд зарахгүй

Дашрамд дуулгахад Тавантолгойн орд газрын талаар Өнөөдөр сонинд тэрбээр анх удаа ярилцлага өгч байгаа юм.

-Тавантолгойн нүүрсний орд газрыг монголчууд хэзээнээс сонирхож эхэлсэн юм бэ. Энэ газартай холбоотойгоор гараад байгаа үнэн худал нь эс мэдэгдэх шуугианы талаар та дуулсан биз?
– Манай говь хөрсөндөө алт, зэс, цайр, мөнгө, цагаан алт, нүүрс, газрын тос гээд байгалийн баялаг ихтэй нутаг шүү дээ. Өмнөговийн Тавантолгойн нүүрсний орд газар үүний нэг л хэсэг нь. Энэ орд газрын хайгуул судалгааны ажил өнгөрсөн зууны тавиад оноос эхэлсэн. Монгол Улсын Ашигт Малтмалын хуулийн дагуу дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компаниудаас анх удаа Австралийн ВНР компани 1998 онд Тавантолгойн орд газрын лицензийг авч хайгуул судалгааны ажил хийсэн юм билээ.

-Түүнээс хойш хэн ч сонирхоогүй хэрэг үү?
-ВНР компани ямар ч дэд бүтэцгүй, хэрэглээний зах зээлээсээ алслагдмал байдал нь ордыг ашиглахад эдийн заегийн үр ашиггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байсан. Ингээд энэ компани лицензээ улсад буцаан тушаагаад Монгол дахь үйл ажиллагаагаа зогеоосон юм билээ. Дараа нь Канадын Norwest компани судалгаа хийсэн ч нааштай үр дүн гараагүй байсан.

-Харин та нарын хувьд хэдийнээс Тавантолгойг сонирхож эхэлсэн байж таарах вэ. Дэлхийд алдартай компаниуд ямар ч үр дүн олж хараагүй байхад монголчууд тийшээ хошуураад эхэлнэ гэдэг сонин байж болох шүү дээ?
-Хэний ч сонирхоогүй Тавантолгойн лицензийг Майн Инфо компани аваад хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг эрэлхийлээд явж байх үед Хятадын хэдэн компаниуд л энэ ордыг сонирхож байсан юм билээ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, социализмын үсэс хойш 2004 оныг хүртэл Тавантолгойн ордод хөрөнгө оруулахыг хэн ч хүсэхгүй байсан шүү дээ.

-Энэ ордыг гадаадынханд зарах тухай яриад байгаа л даа. Энэ үнэний хувьтай юу?
– Тавантолгойн лицензийг гадаадынханд зарах талаар өмнө нь, одоо ч гэсэн ямар нэгэн яриа хэлцэл болоогүй. Лицензийг гадаадынханд шууд зарах тухай асуудал байхгүй.

-Тэгвэл лицензийг эзэмшигч та нарын зүгээс одоо тэр орд газарт ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Монголын хэд хэдэн компанийн хамтарсан консорциум энэ ордыг ашиглах орчин үеийн техник, технологи бүхий нуүрсний уурхай барих зорилгоор судалгааны ажлаа хийж эхлээд байна. Энэ бол манай консорциумын эхний зорилго юм.

-Уучлаарай , консорциумд ямар ямар компаниуд хамтарч байгаа вэ? Нууц биш бол шүү дээ.
-Майн Инфо, МСS, Алтай, Хасбуу, Тэнгэрийн цаг, Шунхлай, Меркурий, Тугсан, Туул кашмир зэрэг олон компани хамтран ажиллаж байгаа. Бүгдээрээ Монголын компаниуд шүү дээ.

-Тавантолгойн лицензийн эзэмшигч нь Энергоресурс гэх юм. Тэр нь ямар компани юм бэ?
– Энергоресурс нь дээрх компаниудын нэгдэл. Тодруулбал, би дээр хэлсэн, Майн Инфо компани лицензийг 1999 онд авсны дараа бидэнтэй хамтран Энергоресурс компани болгон өргөжүүлэн, дээрх монголын компаниудыг хамруулж, хамтран эзэмшигчээр оролцуулж ажиллаж байгаа компани.
Тавантолгойг ашиглахад эдгээр компаниудын санхүүгийн чадавхи хангалттай байж чадах уу?
Орчин үеийн техник, технологиор хангасан нүүрсний уурхай барихад хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тэр их хөрөнгийг тооцоод үзэхээр Монголын хөрөнгө оруулагчдын санхүүгийн боломж маань бас хязгаарлагдмал байдаг. Ийм болохоор бид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм.

-Харин ийм хязгаардлагдмал байдал чинь л Тавантолгойг гадаадынханд худалдах нь ээ гэсэн цуу яриаг хөөргөдөөд байгаа юм биш үү?
-Бид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахдаа хэд хэдэн үндсэн чиглэлийг баримталж байгаа. Нэгдүгээрт, гадаадынханд лицензийг шууд зарахгүй, шилжүүлэх ч үгүй. Харин энэ ордыг ашиглах уурхайг барихдаа гадаадынхантай хамтарсан компани байгуулан ажиллах чиглэл баримталж байна. Хоёрдугаарт, энэ төсөлд гадаадын ямар нэгэн компанийг дангаар оруулахгүй. Гуравдугаарт, гадаадынхантай хамтран ажиллахдаа Монголын талын оролцоог аль болох бодит хэмжээгээр байлгахыг эрмэлзэж байгаа. Үүндээ бид Монгол улсын Засгийн газар болон ард иргэдийн оролцоог байлгах асуудлыг ч бас судлаж байна.

-Тэгэхээр танай консорциумд гадаадын хөрөнгө оруулагчид нэгдэж болох нь ээ гэсэн үг үү?
-Говь маань экологийн их эмзэг бүс нутаг шүү дээ. Энэ эмзэг газраа өртөгийн хямдыг хараад хуучин техникээр ухаад хаячих юм бол сүүлд хэзээ ч засч болохгүй том алдаа болох юм. Иймд бид гадаадын хөрөнгө оруулагчдыг сонгохдоо санхүүгийн чадвараас гадна энэ салбарт хэн, ямар компани техник, технологиороо тэргүүлж байгааг чухалчилж байна.
Таны асуусан гадаадын ямар хөрөнгө оруулагчдын тухайд гэвэл Япон, Австрали, Канадын өндөр технологитой, байгаль орчин болон нийгэм-дээ ээлтэй компаниуд гадаадын хөрөнгө оруулалтын сан-гууд, банкуудаас бүрдсэн консорциум байгуулахаар яриа хэлэлцээ хийгдэж байгаа.

-Ер нь тэгээд Тавантолгойг яаж, ямар зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа вэ. Манай улсад нүүрснийх шиг элбэг орд байхгүй байх?
-Өнөөгийн Монгол Улсын экспорт, нүүрсний хэрэглээг нягтлан судлаж үзлээ. Хамгийн сонирхолтой нь манай улс нүүрсний олон ордтой, их нөөцтэй байтлаа нүүрсийг зөвхөн дулаан гаргах зориулалтаар түлшинд хэрэглэдэг байх юм. Гэтэл дэлхий даяар нүүрсийг түлшнээс гадна төмөрлөгиин болон химийн үйлдвэр, анагаах ухаан, түлш, эрчим хүчний салбарт гэх мэтээр олон зориулалтаар ашиглаж байна. Мөн манай улс гадаад руу зөвхөн боловсруулаагүй түүхий эд нийлүүлэх хэм-жээнд л ажиллаж байна. Эндээс бид нүүрсийг зөвхөн эрчим хүчний үйлдвэрийн түүхий эд маягаар ашиглах хэрэглээг халах ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.
Иймд бид Тавантолгойд баригдах нүүрсний уурхайд түшиглэн нүүрсийг цэвэршүүлэх /коксжуулах/, нүүрс-нээс байгалийн хий, шингэн түлш гаргах үйлдвэрүүдийг барьж байгуулах хэтийн зорилгыг өмнөө тавиад байна. Ер нь Тавантолгойн ордод тулгуурлан Монгол Улсад шинээр химийн үйлдвэрийн үндэс суурийг тавихаар зорьж байна л даа. Энэ нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан, өндөр боловсрол, ажлын туршлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчинтэй байж хийх ажил юм. Тиим учраас энэ бүхэн бидний, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарсан консорциумын маань ирээдүйд хийх ёстой ажил гэж ойлгож байгаа.

-Анх ВНР компани Тавантолгойд судалгааны ажил хийж байхдаа тэнд дэд бүтэц хөгжөөгүй учраас эдийн засгийн үр ашиггүй гээд ажлаа орхисон гэсэн. Дэд бүтцийн бодлогоо яаж төлөвлөж байгаа вэ?
– Дэд бүтцийн асуудлыг зайлшгүй шийдэх асуудал гарч ирж байгаа. Ялангуяа сайн чанарын коксжих нүүрс маань үндсэн хэрэглээ болох төмөрлөгиин болон химийн үйлдвэрүүдээс буюу хэрэглээний зах зээлээсээ асар хол оршдог учраас олзворлон боловсруулсан нүүрсээ одоогоор манай улсдаа ганцхан байгаа Дарханы хар төмөрлөгиин үйлдвэрт нийлүүлэх, гадаад зах зээлд гаргахын тулд төмөр зам болон автозам барих зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Уул уурхайн үйлдвэрлэл маань эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байж олон том техникийг ажиллуулна.
Тэгэхээр ганцхан Тавантолгойн орд ч биш, говийн бүс нутагт байгаа Цагаан суварга, Оюутолгой, Нарийн сухайт гэх мэтийн орд газруудыг ашиглахад зайлшгүй хийгдэх шаардлагатай дэд бүтцийн ажлыг Монгол Улсын хөгжлийн ерөнхий төлөвтэй уялдуулан авч үзэх шаардлагатай нь ойлгомжтой юм. Энэ бүс нутагт шинээр байгуулагдах цахилгаан эрчим хүч, авто болон төмөр замын ирээдүйн томоохон хэрэглэгч нь эдгээр ордууд болох юм. Харин шинээр байгуулах энэ дэд бүтэц маань найдвартай л ажиллах шаардлагатай.
Иймээс түүнийг хаанаас хэрхэн барьж байгуулах тап дээр холбогдох яам, агентлагууд улс орны одоогийн болон ирээдүйн эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр төр засаг зохион байгуулах ёстой л гэж бодож байна.

Го.ЭНХТӨР
(өнөөдөр 2005-04-22 095)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button