Сингапурт Монголын Элчин сайдын яам ажиллана
Манай Ерөнхийлөгч 2001 онд айлчилсан бол Ерөнхий сайд нар 1995, 2002 онд айлчилжээ. Энэ сарын 26-27-нд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Сингапурт айлчлах юм байна. Хоёр талын худалдааны эргэлт ч нэмэгдэж, 2004 онд 33.2 сая ам. долларт хүрснээс 24.5 сая нь манай улсын экспорт байсан нь монголчуудын хувьд сайрхах л зүйлийн нэг. Монгол Улсын далбаа мандуулсан гадаадын хөлөг онгоцууд хэдэн жилийн өмнөөс далайд хөвж эхэлсэн гэрэл гэгээтэй сайхан мэдээлэл бидэнд бас байна аа. Тэгвэл тэр хөлөг онгоцуудыг бүртгэж хянадаг Монголын Далайн хөлөг онгоцны бүртгэл-ийн газар 2003 оноос Сингапурт ажиллаж эхэлсэн юм байна.
АПЕК, АСЕМ-д элсэх, Зүүн Азийн бүс нутгийн олон талд үйл ажиллагаанд оролцоход Сингапурын дэмжлэг чухал гэж Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үсэр мэдээлэв. Хоёр талын болон олон талт харилцааг өргөжүүлөхийн тулд Сингапурт ЭСЯ-аа байгуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. Тэнд буй Монголын Ерөнхий консулын газар дөрвөн орон тоотой, жилийн төсөв нь 205140,00 ам. доллар аж. ЭСЯ-тай болсноор төсөв болон орон тоо нэмэгдэхгүй юм байна гэж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэнээр Бүгд найрамдах Сингапур улсад Монгол Улсын ЭСЯ-ыг ажиллуулах нь зүйтэй гэж тогтов.
Го.ЭНХТӨР
(өнөөдөр 2005-04-22 095)