Газар өмчлүүлэх хугацааг хоёр жилээр сунгахаар төлөвлөжээ

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гарч гэр бүлийн хэрэгцээнд тодорхой хэмжээний газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр болсон. Уг арга хэмжээг хоёр жилийн хугацаанд буюу ирэх тавдугаар сарын нэгэн хүртэл хэрэгжүүлэхээр хуульд тусгасан юм. Энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 71 гаруй мянган иргэн гэр бүлийн хэрэгцээнд 6488 га газрыг үнэгүй өмчилж авчээ. Эдгээр иргэдийн 44,5 мянган нь нийслэлд, 27 мянга гаруй нь аймаг, сумын төвд газар өмчилж авсан аж. Өнөөдрийн байдлаар газар өмчлөлийн явцыг улсын хэмжээнд бүртгэгдсэн өрхийн тоотой харьцуулахад дөнгөж 12 хувьтай явж байгаа юм байна. Харин нийслэлийн хэмжээнд ямар нэгэн зөрчилгүй, шууд өмчлүүлэхэд боломжтой гэр хороолол дахь хашаа бүхий иргэдийн 70 гаруй хувь нь газраа өмчилж авчээ. Мөн газраа өмчилж авсан иргэдийн 23 хувь нь л эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн дүн байдаг аж. Ер нь газар өмчлөлийн явц улсын хэмжээнд хангалтгүй байгаа талаар сайдын мэдээлэлд дурджээ. Үүнд нэг талаас иргэд сайн дурын үндсэн дээр газраа өмчилж авна гэсэн хуулийн заалттай холбоотой мэт боловч нөгөө талаар тодорхой хүчин зүйлүүд нөлөөлж байгаа юм байна. Тухайлбал, газрын асуудал эрхэлсэнг төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хуулийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан, түүнтэй холбоотой мэдээлэл олж авах боломж хаалттай, газар болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх тус тусдаа бүртгэгддэг учир тэдгээрийг нэгдмэл байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулахад хүндрэлтэй зэргийг дурдаж болох юм. Түүнчлэн судалгаагаар өмчилж буй газрын үнэ зах зээлийн үнээс хэд дахин бага байгааг нотолжээ. Нийслэлд газрын дөрвөн удаагийн дуудлага худалдаа болсон бөгөөд нэг шоометр газрын үнэ дунджаар 86,3 мянган төгрөгт хүрсэн бол хөдөө орон нутагт 2,6 мянган төгрөгөөр үнэлэгджээ.
Сайд мэдээллийнхээ төгсгөлд газрын шинэтгэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулсан юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацаа дуусгавар болж байгаа тул газар өмчлүүлэх ажлыг улсын хэмжээнд дахин хоёр жилээр сунгахаар төлөвлөжээ. Ингэхдээ хөдөө, орон нутагт бүртгэлтэй иргэд нийслэлээс бусад буюу Дархан-Уул, Орхон аймагт газар өмчлөх боломжтой байх чиглэл баримтлах юм байна. Харин нийслэлийн хувьд газрын нөөц, нөхцөл, хангамжийн байдлыг харгалзан хязгаарлалтын горимыг хэвээр үлдээх аж. Зуслангийн газрыг ямар нэгэн зөрчилгүй бол 2004-2008 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу өмчлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд орон сууцанд амьдардаг 18 мянган өрх, 740 орчим га газрыг өмчилж авах боломжтой болох аж.
Газар өмчлөл, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулах үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын бүтцийг өөрчилж дүүрэг бүрт байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн санг бий болгох шаардлагатай байгаа гэнэ. Ер нь хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж тус яамныхан үзэж байгаа юм байна.
Сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асуусан бөгөөд ихэнх нь газар өмчилж авах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх зэрэгт иргэдэд олон чирэгдэл учирдаг, эдгээр газруудад авилга хээл хахууль цэцэглэх боломж бий болсныг анхааруулж, эдгээртэй холбоотой асуулт тавьж байлаа. Түүнчлэн хуурамч гэрчилгээ үйлддэг этгээдүүд олширсон болон түүнтэй холбоотой маргаан их гарч байгааг ч сайдад анхааруулж байсан.

М.Баатар
2005.04.23, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button