Монгол төрийн ялзрал баруун Европт

нэгэн өгүүлэл тэрлэснийгээ хэрэв боломжтой бол танай сониноор дамжуулан Монголд суугаа уншигчдад хүргэх гэсэн юм. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсад суугаа хөгжингуй орнуудын Элчин сайдын яамныхны хэрээс хэтэрсэн хүнд суртал нь тухайн улсуудад зорчих эрх виз царайчилсан монголчуудыг элдвээр чирэгдүүлдэг, эд материалын болоод сэтгэл санааны элдэв хохирол учруулдаг талаар хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн билээ. Би ч бас тэр мэтчилэнг үзэж өнгөрүүлсэн, хэрэндээ хохирч шаналж явсан нэгний хувьд энэ бүгдийг их л олзуурхан ажиглаж байлаа. Гэтэл нэг их гавьтай ч юм болсонтой, бичиж ярьж байгаа хүмүүс нь ч яасан болхи, молхи байдаг юм. Өөрсдийнхөө зуй бус үйлдлийг зуй ёсных мэтээр андуурч, эндүүрч бичсэн ганц нэг жишээнээс хэтэрсэнгуй. Өөрөөр хэлбэл жинхэнэ хөндөх ёстой сэдвээ хөндөж, тунших ёстой газраа олсонгүй.
Үнэндээ асуудлыг тухайн орных нь эрх ашгийн үүднээс харах юм бол тэдгээр хөгжингуй орнуудаас суугаа Элчин саидын яамдынхан хэдийгээр хэрээс хэтэрсэн хүнд сурталтай, их гурний дээрэнгуй узэл гаргаж, хувь этгээдуудийн зуй бус үйлдлийн хариуцлагыг нийт монголчуудад хавтгайруулан оногдуулж, нийтээр нь ерөнхий хардалтад хамааруулж хохироодог ч гэсэн эх орон, ард тумнийхээ өмнө бол хүлээсэн үүргээ онцгой сайн биелүүлж байгаа, ядуу буурай орны иргэдийн хууль бус эцэс төгсгөлгүй урсгалаас хамгаалахын тулд тогтоосон цэмбэн бүтээлэгний засаглал /Бюрократ гэсэн франц гаралтай энэ угийг албан тасалгааны засаглал ч хэмээн утгачилан орчуулж болох юм. Энэ ойлголтод орчин үеийн удирдлагын ухаан аливаа байгууллагын хувьд зохистой хэмжээндээ зайлшгүй байх ёстой үзэгдэл гэдэг үүднээс ханддаг. Харин монгол хэлэнд хүнд суртал хэмээн орчуулаад, тмний зохистой хэмжээнээс хэтэрсэн хэлбэр буюу сөрөг агуулга бүхий захиргааны байгууллагын зуй бус мйлдэлтэй хутган ойлгож хэрэглээд заншсан бололтой/ -ын тогтолцоогоо бодитойгоор хамгаалж байгаа хүмүүс юм. Нөгөөтэйгүүр тэд өөрийн иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн сайн хамгаалдгийг та бид сайн мэднэ. Ганц иргэнийхээ асуудлаас үүсгээд хоёр улсын цаашдын харилцааны асуудлыг ч хөнддөг. Аливаа төрийн үндсэн үүрэг нь өөрийн иргэдийнхээ эрх, эрх чөлөөг гадаадад болон дотоодод ур дүнтэй хамгаалах явдал. Хамгийн ойрын жишээ гэхэд манай цагдаагийн албан хаагчийн амь биед Элчингийнхээ хашаан дотор халдсан иргэнээ авч гарсан Вьетнамын Элчин саидын яамныхны уйлдэл байна. Тиймээс бид энэ асуудал дээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэмцэж чаддаггүй арчаагүй төртэйдээ гомдохоос өөр арга байхп/й мэт.
Бидний монголчууд бусдын толгой дээрх болжморыг гоочилж суухын оронд өөрийнхөө толгой дээрх хэрээг анзаарах нь өөдлөн дэвших цаашдын замд маань өлзийтэй байх болов уу гэсэн бодлын узуурээс гадаад улсуудад суугаа өөрийн улсын Элчин, төлөөлөгч нарын талаарх сэтгэгдлээ өөрт тохиолдсон нэгэн гашуун туршлагадаа үндэслэн илэрхийлэхийг эртнээс нааш бодсоор өдий хүрсэн билээ. Гэтэл саяхан муу дээр муухаи, муухаи дээрээ улцан гэгчээр Болгар улсад суугаа Элчин зөвлөх маань хар тамхины ноцтой хэрэгт холбогдон, эртнээс бодож, явсан хөндүүр шарханд минь давс түрхэх шиг нөлөөлөв.
Оросын болон зуун Европын орнуудад суугаа манай Элчингийнхэн дипломат дархан эрх ямба, албаны унаагаа ашиглан тамхины наймаа хийдэг, Герман болоод баруун Европынхон Нидерландаас хар тамхи зөөдөг, Английн элчингийнхэн тамхины наймаанд орооцолдсон гэх мэтийн асуудлууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүмүүсийн дам ярианд багагүй явдаг. Энэ бухний харьцангүй бодитойг болон олны яриа оргүй биш гэдгийг баталсан нь Болгарт сууж байсан Элчин зөвлөх Д.Шатарбалын уйлдэл боллоо. Гадаадад, тэр тусмаа Европын болон бусад хөгжингуй орнуудад Элчин саидын яамны ажилтнаар явна гэдэг бараг насны хоолны асуудал гэсэн хандлага ноёлж, ямар сайндаа л жолооч болохын тулд 5000 ам .доллар хахуульд хаядаг тухай ам дамжин ярьцгааж байх вэ дээ. Тэгэхээр тэрнээс нэлээд ахиуг л буцааж олдог гэсэн уг биз дээ. Тэр зарцуулсан мөнгөө төсвөөс авдаг цалингаасаа буцааж олно гэдэг бол хэдийгээр баруун Европод томилогдогсод нэгдүгээр бүсийн орон гэдгээр хамгийн их төсөв хүртдэг боловч тухайн улсын амьжиргааны өртөгтэй харьцуулан бодвол 6үтэхгүй асуудал. Тэгэхээр дээр дурьдсанчлан хууль бус наймаа хийх, хуучин тавилга гудамжнаас олоод төсвийн мөнгөөр төрийн өмчинд шахах, эхнэр хуухдуудээ хар бороор ажил хийлгэх, төсвийн зарцуулалтаасаа мөнгө унагах гэх мэтчилэн сонин хэвлэл, олны ярианд дурдагддаг элдэв бусын аргаар тэрийгээ нөхөж авдаг бололтой.
Миний бие ХБНГУ-д суралцах хугацаандаа Элчин сайдын яамныхантай төрийн уйлчилгээ хуртэх талаар нэг ч харьцаж байгаагүй, хувийн хэргээр ч харьцаж байгаагүй болохоор тэдний тухайд манай улсын шилдэг сэхээтнүүд
томилогддог, төрийн төлөө, бидний эрх чөлөөний тулд, биднийг хамгаалж, дэмжихээр зутгэж яваа хүмүүс хэмээсэн эерэг өөдрөг бодолтой явдаг байлаа. Гэтэл надтай тохиолдсон доорхи хэдэн жишээнээс болоод бодол минь ундсээрээ өөрчлөгдөж, чухам шилдэг боловсон хүчнээрээ Монголын төр өөрийгөө харьд төлөөлүүлдэг тэд нар нь чухам Монгол Улсын, монгол түмний төлөө
гэсэн сэтгэлээр ажилладаг эсэхэд эргэлздэг болоод байна.
Хэдэн сарын өмнө манай хотод нэгэн төрийн бус байгууллагын зохиосон уулзалт дээр ХБНГУ-д суугаа Элчин оайдын яаманд Консулын ажилтай Ганболд гэдэг хүн хамт ирж Элчин сайдын яамны ажил үйлчилгээний талаар товч яриа хийсэн. Тэрбээр гадаад паспортын шинэчлэлтэй холбогдуулан шинэ гадаад паспорт Элчингээр дамжуулан авахын тулд нэлээд өндөр хэмжээний хураамж төлөх ёстой тухай дурдаад … Та нар шууд Монголоос шинэ гадаад паспортоо гэрийнхнээрээ авахуулна гэж бодож байгаа бол бүтэхгүй. Та нар Иргэний бүртгэл мэдээллийн төвөөр том танилтай, Энхжаатангүүдыг л таньдаг биш бол естой горьдсоны гарз болно… гээд их хүлээдэг ч гэсэн өндөр хураамжаа төлөөд биднээс авахаас аргагүй гэж ойлгуулахыг оролдов. Монголын төрийг төлөөлж ирсэн хүн төрийн нэрийн өмнөөс Монголд авлигын тогтолцоо бодитой оршиж буйг байх ёстой зүйл мэтээр хулээн зөвшөөрч, тэр л сувгаар, тэр л замаар та нар явахаас аргап/й гэсэн агуулгатай ярьж билээ.
Үнэхээр энд суугаа элчингийнхэн тэрхүү мөнгө хөрөнгийн гачаал, өөрийгөө санхүүжүүлэх зарчмаасаа болдог уулзуулж буй уйлчилгээндээ хэрээс хэтэрсэн өндөр хураамж авах юм. Тэрэнд нь чухам ямар зардал ороод тиим болдгийг ойлгохгуй байна. Хүнээс асар өндөр хураамж, төлбөр авчихаад үзүүлж буй уйлчилгээ нь хөшүүн хайнга-дуухан. Саяхан миний нэг найз энд хүүхэдтэй болоод туунийхээ оршин суух зөвшөөрлийн асуудлыг шийдэхийн тулд өөрийнхөө төрд Монгол Улсын иргэнээс төрсөн хүүхэд, Монгол Улсын харъяат гэдгээ бүртгүүлэх төрсний гэрчилгээ авах шаардлага гарав. Тэгээд Элчин сайдын яамны дээрх Ганболд гуайд ханджээ. Гэтэл Монголд дуургийнхээ Засаг даргын тамгын газарт очоод 2000-3000 төгрөгийн хураамж төлөөд дор нь бичуулээд авчихдаг төрсний гэрчилгээг олгохын тулд 125 евро буюу 200 000 төгрөгийн хураамж авсан гэнэ. Энэ их мөнгийг чухам ямар зардал гарсан болоод авч буйг нь ойлгоход бэрх. За мөнгө нь ч дуурч. Гэтэл төрсний гэрчилгээ гээд нөгөө алгын чинээ цаасан дээрээ ганц хоёр нэр, хэдэн тоо тавихдаа хоёр газар баллаж сохлоод, регистрийн дугаарын нэг цифрийг буруу биччихсэн байх жишээтэй. Иймэрхуу л хариуцлага, сэтгэл зхлтэлтэй хүмүүс биднийг төлөөлж, биднээс авсан татвараар тэжээлгээд сууж байдаг бололтой.
Одоо надтай тохиолдож, ихэд эмзэглуүлсэн нэгэн явдлын тухай өглүүлье. Энэ оны гуравдугаар сард Монголоос нэг гэр бүлийн хоёр найз маань ирж ма най гэр бүлтэй хамт баруун Европоор аялахаар тохироод би энд байгаагаараа аяллын бэлтгэл ажлыг хангах уурэг хүлээсэн юм. Тэгээд Парист хоёр, Брюссель хотод нэг хонохоор аяллын төлөвлөгөөгөө гаргаад байтал Гадаад хэргийн яамны бутцэд ажилладаг нэг найзаасаа дээрх хотуудад суудаг элчингийнхэнд зочид буудлын зориулалтаар ашигладаг өрөө байдаг болон харыцангүй хямд байж болох талаар мэдээлэл аваад тэдэн рүү утас цохив. Ьиднии өвөрлөсөн санаа гэнэн ч байсан ч байж мэднэ. Би Герман улсад дөрвөн жил болохдоо санхүүгийн болон цагийн боломжгүйгээсээ энэ хотоосоо бараг холдож үзээгүй нэгэн бөгөөд хөлсөө цувуулан байж бараг дөрвөн жил хураасан мөнгөөрөө хоёр найзыгаа ирэх далиманд анх газар үзэхээр хамт явах гэж байгаа маань энэ.
Тэгэхээр нэгд миний зовж байж олсон мөнгө бол Монгол Улсын мөнгө учир бага ч гэсэн Монголдоо улдэг, хоёрт Элчингийн буудал харьцангуй хямд төсөр юм, гуравт бас нутгийн хүмүүстэйгээ танилцаад, хэл усны бэрхшээлтэй, танихп/й мэдэхп/й газар яваа хүмүүс явах, узэх юмаа заалгаж зуруулаад, асууж сураад авна хэмээн бодсон хэрэг шуу дээ. Ингээд аяллаа эхлэхээс сарын өмнөөс хэд хэдэн удаа утсаар ярилцаж, нэгээс хоёр долоо хоногийн өмнө эцсийн байдлаар тодорхой хоног хугацаатайгаа тохироод, тэд ч их л уриалгахан бэлэн сайхнаар амлав. Бид хоёр дахь хувилбарыг бодох ёстой байсан боловч төрийн хүний уг гэж итгээд санаанд ч орсонгүй.
Аялал эхэлснээс хойш биддолоон цаг гаран хурдны зам дээгуур давхиж, бага зэрэг төөрч будилсны эцэст 22 цагийн үед Парис дахь Элчингийнхээ хашааг олж, харанхуй шөнө нар гийх шиг болов. Тэгтэл хэрэг бишдэж эхлэв. Бид хашааны хонхыг дараад, утсаар залгаад ямар ч хариугүй бараг цаг хэртэй гадаа нь зогсов. Хашааг тойрч, өөр ордог хаалга буй эсэхийг ч хайв. Эцэст нь аргаа бараад монгол аргаараа хаалгыг нь нудэж, хашхирч узлээ. Болж байна шуу. Хүн амьтан гарч ирж байна. Тэгтэл надтай утсаар буудалдаа хоёр хонуулахаар тохиролцсон М.Батсайхан гэдэг ажилтан хаалганы чанга яригчаар буудалд хонуулах боломжгуй болсон тухай дуулгав. Нялх хүүхэдтэй, нутгийн хэлийг нь мэдэхгүй, өдөржин хурдны зам дээгуур давхиад сунаж үхэх шахсан бидний тархин дундуур татаад авах шиг болов. Нэг хэсэгтээ толгой дээгүүр болжмор жиргээд хэлэх ч үг олдсонгүй. Гэтэл төөрч, будилж арай гэж олж ирсэн, баруун зуунээ ч мэдэхгүй байгаа бидэнд чанга яригчаараа Цаад зүүн талд чинь арабуудын хямд буудал байдаг юм даа, тийшээ очоод уз гэх нь даажигнах шиг санагдаж одоо л тархиар цус огшиж байна. Та нар хүний газар яваа нэгэндээ тус болдоггүй юмаа гэхэд ингэж гай болж болохгүй шуу дээ гэтэл тэрбээр бидний усийн арай сийрэг бодолтой, залуу хүн байсандаа ч тэр уу гарч ирж машинаараа дагуулан давхисаар нэг буудлын өрөө олж өглөө. Гэсэн хэдий ч би туунийг ийнхуу хариуцлагагүй хандсанд нь их гомдож байлаа. Бид төөрч яваад нэгэн франц эрээс ЭСЯ-н.ыхаа хаягийг асуутал таилбарлаж өгөхөд хэтэрхий хол байна гээд биднийг арваад километр газар машинаараа дагуулан замчилж хургэж өгсөнтэй нь харьцуулан бодоход нутаг нэгтнүүдийнхээ хандсан хандлагад улам бур гомдон бухимдана.
Ингээд Парисын явдлаас сургамжтай тул Брюссель хот руу Парисыг узэх байсан суулийн өдрийн төлөв-лөгөөгөө өөрчлөөд эртлэн гарлаа. 14 цагийн усд ЭСЯ-аа хайсаар очтол гаднаа туг далбаа ч байхгүй, хаяг самбар нь ч мэдэгдэхгүй ганц айлын нэг навегар саарал байшин байх аж. Нэгэнтээ хажуугаар нь өнгөрөөд давхичих шахав. За ингээд найдлагын оч тээсээр хаалгаар нь ороод хэрэг учраа тайлбарлатал надтай утсаар буудлын талаар тохиролцеон Цэргийн атташегээр суудаг, тэр усд Консулын ажлыг орлож суусан Баярмагнай гэдэг хүн ууган авч гур хүлээхийг хүсэв. Танд бид цаг гаран үүдний өрөөнд нь хүлээж суув.
Тэнд суух хугацаандаа Нидерландад цагаачаар олон жил болчихоод одоо эх орон руугаа буцах гээд бас Монголын иргэн гэдгээ батлуулсан цагаан хуудас гэдэг юм авахаар ирсэн нэг эмэгтэйтэй танилцаж ярилцах зуур тэдний хүнд суртлын талаар бас сонсоод авлаа. Тэр өдөр цас ихтэй байсан тул тэрбээр Амстердам хотоос өглөөний зургаан цагаас унаатай хүнийг гуйж гараад замын түгжрэлийн улмаас хоёр цаг явах газар зургаан цаг шахам явж байж Элчингийн хаах цагаас 30 минут хоцорч ирээд загнуулаад сууж байгаагаа болон ганцхан хуудас бичиг баримтыг өөрөө явж хувилаад ир гээд ойр хавьд нь дэлгүүр үйлчилгээний төв харагдахгуй хотын захад байдаг атлаа буцаагаад явуулсан тухай ярилаа. Тэр хүн машинтай тулдаа л болгож дээ. Нийтийн унаагаар ирсэн хүн бол тэр шалтгаанаар өдрийг бараад улмаар Брюссельд ч хоног төөрүүлэх зардлын асуудалд унаж болохоор харагдав. Мөн Бельги улсад Элчин сайдын яаманд ажиллаж байсан Онон гэдэг эмэгтэй ажлын хариуцлага алдсаны улмаас Бельгийн нэг сэтгэцийн эмгэгтэй хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй утсаар яриулах зөвшөөрөл олгуулж, тэр нь манай Ерөнхийлөгчийг утсаар загнасны улмаас буцаан татагдаж байгаа тухай сонин хэвлэлээр шуугисныг ч түүнээс сонсоод авлаа. Цаг явах тусам, энэ мэтийг сонсох тусам, мэндийн хариу ч үгүй, хамарт нь нохойн жогорхой турхчихсэн юм шиг хэдэн ярвалдсан авгайчуудыг харах тусам тээж ирсэн найдлагын оч маань бүдгэрсээр байлаа. Гэтэл ч эцсийн шийд гарч Элчин сайдаасаа асуусны эцэст буудал гээд байгаа өрөөнд засвар хийж буй тухай бидэнд мэдээлэв. Арай л дэндуу санагдаад хэлэх ч уг олдсонгуй. Тэгээд бас л гомдож байгаагаа дэмий нэг илэрхийлээд, бэлэн амлаад байсныг нь сануултал Баярмагнай Тэгээд болохгүй л болсон байгаа биз дээ хэмээн нохойны дайтай ч тоосон шинжгүй суув. Уг нь барууны өндэр хөгжилтэй орнуудад сууж, амьдарч байгаа эдгээр хумуус бух юм цаг, хормоор хэмжигддэг, алдаа гаргавал эдийн болон бусад өндэр хариуцлага хүлээдэг, алдагдал гардаг гэдгийг мэдэхийн цаагуур л мэдэж баймаарсан. Дээр өгүүлсэнчлэн элдэв аргаар мөнгө олоод баяжчихсан байж болзошгүй эдгээр хумууст мань мэтийн зовлон бэрх-шээл зовлонгийн дайтай харагддаггүй юм байлгүй дээ.
Бид гараад гэр булийн-хэндээ дээрх баярт мэдээг дуулгатал тэд ядахдаа ойр хавьд байж болох хямд төсөр буудлуудыг газрын зураг дээр заалгаад авъя гээд хуухдээ дагуулаад орлоо. Удсан ч угүй уйлчил-гээ, аж ахуйг нь хариуцдаг Наранхорлоо гэдэг баян муур авхайд нуруун дун-дуураа нудруулж, цохиулаад, хашгирч загнуулаад, нялх урээ айлгаж ичээлгээд яг л нөгөө Муурын байшин жужигт гардаг муурын зул-заганууд шиг хөөгдөн гарч ирсэн.
Тэдний энэхуу хүний мөегүй зангаас нь болоод бид аяллын бутэн нэг өдрөө орох орон хайхад зориулж, эцэст нь төлөвлөснөөсөө 100 еврогоор унэтэй буудалд хоног төөруулэхээс аргагүй болсон юм даа. Эдний дэргэд Парис дахь ЭСЯ-ны тэр Батсайхан гэдэг залуу бол уурлаж гомдох нь байтугай, баярлаж талархмаар бурхны элч шахуу нэгэн байсан аж. Манай гадаадад суугаа элчингийнхэн монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, өмөг түшиг нь болохын оронд гадаадад сурч байгаа оюутан залуугаа бүртгэж, тандах хар бороороо дуудуулж, асар их эрсдэлийг нуруун дээрээ үүрэн, хүний газар чөмгөө тасартал зутгэж Монгол Улсын дийлэнх ядуу амьдралтай гэр 6улуудийг тэжээж, Монголын эдийн засагт орж байгаа мөнгөний зонхилох хувийг оруулж байгаа цагаач ажилчдаа элдвээр хүндруулэх, дээрэлхэх, дарга цэрэг нарын ачаа тээшийг зөөн бялдуучилж гүйхээс өөр гавьтай ажил хийдэггуй гэдэгт бараг эргэлзсэнгуй.
Бидний бух аяллын турш тохиолдсон хоёрхон бэрхшээл, төлөвлөгөөнөөс гажсан зуйл нь хоёр удаа Монголын төртэй харьцахад л тохиолдов. Бусад үед бол бүх зуйл дээр өгүүлеэн франц эр болон биднийг Амстердамд хоёр өдөр гэртээ унэ хөлсгүй суулгаж, дайлж цайлсан иран гаралтай эмч эр гэх мэт олон олон хүний тус дэмээр төлөвлөсний дагуу сайхан болж өнгөрсөөн.
Мэдлэгтэй чадвартай, хариуцлагатай зутгэлтэй төрийн албан хаагчид дипломат албанд олдохгуй байна гэж үү? Заавал яагаад, дөжирсөн, догьширсон энэ мэт хүмүүс бидний татвараар, цус, хөлсөөр минь хооллоод дээрээс нь биднийг хүндруулж хохироогоод сууж байх ёстой юм бэ? Эсвэл эрхэм сайд та, консулын газрын дарга та, Монгол Улсын Ерөнхийлөгч та, төрийн тушээд та нар өөрсдөө эд нараасаа чанарын ялгаагуй амьтад юм уу? Хэрэв тиим бол, та бүхэн Монгол төрийн тогтолцоог төрийн албыг наймаалцах, танил талаа татах хэрэгсэл болгож ашиглах, мэдлэг чадвартай, зурх сэтгэлтэй Монголын ур садыг болохоор дуугүйхэн явсан нэг нь наранд лааз өшиглөдөг, дуу гаргаж тэмцсэнийг нь нарсанд чулуу нясалдаг болгох хэрэгсэл болгохоо зогсоохгүй юм бол хүн төрөлхтөний төрөлхийн зөн билэг болох эрх чөлөөний төлөө эрмэлзлээрээ Монголын ард түмэн тун удахгүй уухайлан босоход хүрнэ шүү.

Монгол овогт Д. Үүрцайх /30.03.2005/
(өнөөдөр 2005-04-25 097)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button