МАХН Н.Энхбаярын биш намынхаа нэрээр нэр дэвшигчээ гаргахаар PR хийж эхлэв үү?

Үүнийг ч өмнөх хоёр Ерөнхийлөгчийн сонгогдсон байдал нотолж байх шиг. П.Очирбат гуайг хээгүй, гүндүүгүй, илэн далангүй хүн гэдгээр нь ард түмэн сэтгэлдээ ойр хүлээж авсан. Нам, төрийг завсаргүй олон жил барьсан жолоодогч нараас залхсан үед тэр ард түмэнд илүү ойр дөт байв. Олон түмэн ардчиллын салхиар дөнгөж амьсгалж, МАХН-ын дарангуйллыг нуруунаасаа дөнгөж авч хаяад энэ намыг дэмжихээсээ үзэн ядалт давамгайлж байсан хүнд үед П.Очирбат гэдэг хувь хүний имижээрээ л гарч ирж байв. Н.Багабанди гуайг тун чамбай хүн гэдгээр нь ард түмэн хүлээж авсан. Хийгүй, нягт хүн гэсэн имиж нь түүнийг Ерөнхийлөгчөөр анх сонгогдоход ч, дахин сонгогдоход ч гол нөлөө үзүүлсэн. Одоо эргээд харахад энэ хоёр хүний Ерөнхийлөгчөөр сонгогдоход, улиран суухад МАХН-ын нэр хүндээс илүү хувь хүний нэр хүнд нь илүү жин дарсан гэдэг нь ойлгомжтой байна. Энд нэг их том онолын баталгаа нотолгоо хэрэггүй байх.
1996 оны сонгуульд Ардчилсан холбоо эвсэл үнэмлэхүй ялалт, байгуулчихсан, МАХН-ын нэр хүнд навс уначихсан үед намаас нэр дэвшсэн Н.Багабанди өндөр хувиар ялалт байгуулж байв. Үнэндээ Н.Баганбанди тэр үед бараг намын дарга хийх хүн олдохгүй болтлоо уначихсан намыг аварч байсан даа.
Мөн 2004 оны сонгуульд МАХН, Эх орон-Ардчилал эвсэл эн тэнцүү санал авсан нь МАХН-ны рейтинг ямар хэмжээнд байгааг илтгэж байгаа. Гэтэл Н.Багабанди ахиад нэр дэвших боломжтой байсан бол өндөр хувиар ялах магадлалтай гэдгийг удаа дараагийн судалгаа харуулж байна. Үүнээс үзэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд намаас илүү хувь хүний рейтинг чухал нөлөөтэй гэдэг нь харагдаж байна. Үүнийг МАХН-ын PR -чид тооцож, сурталчилгаагаа арай өөр арга барилаар хийж эхлэв бололтой. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр гэдэг хүний рейтинг тааруухан байгаа. Тийм учраас МАХН хувь хүн Н.Энхбаяр гэхээсээ илүү намынхаа нэрээр энэ хүнийг гаргаж ирсэх ёстой гэж үзэн сурталчилгаагаа хийж байна. Ганц жишээ хэлэхэд л Н.Энхбаярын сурталчилгаанд намын анхан шатны байгууллага, намын жирийн гишүүдийг онцгойлон оролцуулж, байна. Баг, хороонд байдаг намын үүрүүдийн дарга, идэвхтнүүд өдөр шөнөгүй айлуудаар явж намынхаа гишүүд, ахмад настнуудтай тулж ажиллаж байгаа нь хаа сайгүй ил байна.
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сурталчилгааны байруудыг Улаанбаатар хотын бараг дүүрэг, хороо, баг болгонд шахуу байгуулж ажиллуулж байгаа. Гэтэл уг байруудын хаалга хавтсан дээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийн штаб л гэж бичсэн байгаа. Тэрнээс Н.Энхбаярын сурталчилгааны байр гэсэн үг байхгүй. Энэ юуг харуулнав гэхээр Н.Энхбаярын унасан нэр хүнд ялалт авчрах магадлал тун бага. Тийм учраас намынхаа нэр хүндээр л энэ зайг нь нөхөх ёстой гэсний нэг баталгаа болох биз.
Ерөнхийлөгч Н.Багабанди энэ хаврын чуулганы нээлт дээр сонгуультай холбоотой үг хэлсэн. Тэр хэлсэн үгэндээ Нэр нь сэвтээгүй хүнийг сонгоорой гэж захисан билээ. Н.Энхбаярын тухайд ХХБ, Орост төлсөн их өрийн асуудал, 500 саяын хахууль, казиногийн 20 сая гээд яриад байвал их юм бий. Түүний Ерөнхий сайд байсан дөрвөн жилд Монгол Улс олон зүйлээр ухралт хийсэн. Нийгэмд шударга бус явдал газар авсан, чөлөөт хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдсан, авилга хээл хахууль цэцэглэсэн, нэг хүний дарагуйллын тогтолцоо бодит зүйл болсон гээд тоочиж болно. Энэ хүн дараа нь УИХ-ын даргаар нэг жил шахуу сууж байна. Адаглаад Ерөнхий сайд байсан дөрвөн жил, УИХ-ын даргаар суусан нэг жилийнхээ ажлыг ард түмэндээ тайлагнах учиртай байх. Гэтэл тэр үеийн ажлынхаа талаар нийтэд мэдээлсэн баримт сэлт одоогоор гаргаагүй байна. Харин айл бүрээс хуудас тарааж Миний мөрийн хөтөлбөрт санаа хайрла гэх шахуу юм ярьж яваа.
Уул нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж СЕХ-нд бүртгүүлэхдээ мөрийнхөө хөтөлбөрийг бүрэн болосвруулж өгч байж нэр дэвшигчийн үнэмлэхээ авах учиртай. Гэтэл Н.Энхбаяр Би мөрийн хөтөлбөрөө улам сайн боловсруулж байгаа гэх ухааны юм яриад л Санаа оноо өг гээд айл айлаар дугтуйтай цаас тараагаад яваад байгаа.
Ер нь Н.Энхбаяр өөрийн нэр хүндэд биш, намын нэр хүнд, мөнгөний хүч хоёрт л найдаж байх шиг байна. Мөнгийг бол тун бийлэгжүү хаяж байгаа. Дээрх сонгогчдод хандсан захидал гэгчийг Монгол Улсын 500 мянган өрхөд хүргэхэд лав хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй. МАХН-ын сайд нар, хотын удирдлагуудыг 150-200 сая төгрөг босго гэж Н.Энхбаяр үүрэгдсэн гэсэн яриа гарч байсан. Зарим сайд Хэтэрхий өндөр тоо байна гэхэд нь Чадахгүй юм бол яах гэж сайд болсон юм гэж дүрэмдсэн ч гэх шиг. Иймэрхүү яриа олны дунд тараад байгаа. Н.Энхбаяр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргийн 65-р тойрогт арай л гэж гарсан шүү дээ. Ганц тойрогт уначихаа шахсан хүн бүтэн улсад яадаг бол гэж эмээж байгаа нь мэдээж.
МАХН УИХ-ын сонгуулиар мөнгийг хангалттай хаясан. Ингэснийхээ хүчинд ч УИХ-ын тал суудлыг авсан. Одоо мөн л мөнгө хаяж байж улсын талыг худалдан авна гэж бодож байх шиг байна.
Уул нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч мөнгө, намынхаа нэрэнд дулдуйдах биш, өөрийнхөө хүч чадалд л эрдэж гарч ирэх учиртай баймаар. Ерөнхийлөгчийн хаврын чуулганы нээлт дээр нэр нь сэвтээгүй хүнийг Ерөнхийлөгчид сонгоорой гэдгийн цаана ийм л санаа байсан болов уу.

Д.Батнасан
2005.04.23, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button