Дуунууд
Бүдэгхэн гэрэлтэй орцны хүйтэн ханан дээр
Бадагхан шүлгийг хэлж ядан чамдаа зориулан бичиж байсан сан
Ботгохон нүднээс чинь сувдан нулимс бөмбөрөн байна уу
Болорхон дусал бүр хацар норгон урсаж байна уу
Сайхан байсан мөчийг дурсъя
Өнгөрсөн амьдралаа эргэн харъя
Би жаргалтай байсан сан
Бие биенээ хайрласан сан
Энэ бүх хайр дурсамж болон
Мөнхөд миний зүрхэнд оршино
Би бүхнийг эргэн дурсана
Инээмсэглэх төрхийг чинь
Би одоо санаж байна
Намайгаа тэврэн зогсож байсныг
Би одоо санаж байна
Чи минь намайгаа уучлаач хэмээн
Мянга мянган удаа гуйя
Сэтгэлээсээ урган гарсан
Зүрхнээсээ тэнгэрийн оддоор андгайлан гуйя
Чи минь одоо хаана явна
Чин зүрхний дагина минь
Чимээгүй ширтэх одод хүртэл
Чамайг надаас нэхэх юм
Гуниг цээжэнд хургаад байна
Гуйж мөргөөд дуулмаар байна
Хаана байна
Халуухан зүрхний гүнжхэн минь
Дахилт
/Уучлаач гэж чамаас өвдөг сөгдөн гуйвал
Урам хайрлан намайг нэг л тэврэх болов уу
Урсах нулимс хацар даган мэгшлээ
Уучлаач уучлаач/-2 удаа
Одоо би чинь чамайг яагаад гомдоосноо
Даанч ойлгохгүй юм
Өөрөө ч мэдэхгүй юм
Итгэдэг чи минь надад энэ хорвоо дээр
Миний ганц л хайр минь
Нэгэнт би чинь бодон бодон
Дуундаа дуулаад ханашгүй еэ
Өө чи минь
Өө хайр минь
Чи минь намайгаа уучлаач
Энэ хорвоод хамтдаа гэж хайрт минь чи минь
Надад хэлжээ
Элдвээр хэлсэн үгийг минь
Энхрий чи минь намайг уучил
Ганц л хайр миньүнэн билээ
Гал халуун сэтгэл билээ
Гомдож туньсан болбол чи минь
Намайгаа уучил, хүлээ
Дахилт
/Уучлаач гэж чамаас өвдөг сөгдөн гуйвал
Урам хайрлан намайг нэг л тэврэх болов уу
Урсах нулимс хацар даган мэгшлээ
Уучлаач уучлаач/-2 удаа
Санаж байна уу хайрт минь чи минь
Салхитай ч намуухан үдэш байсныг
Саваагүй бялзуухай жиргэж байсныг тэр цэцэрлэгт
Анхны бороо зөөлөн шивирлээ
Ахиад л хавар ирлээ
Амраг минь
Миний зүрхэнд хагацал харууслын нулимс урслаа
Сайхан байжээ энэ бүхэн
Үнэхээр гайхам байжээ
Салахгүй юм шиг тэврэлдэн
Хайрын үгээ шивнэлдэн
Ханашгүй хагацашгүй дурлалын диваажин юм уу
Харин одоо энэ бүхэн эргэж ирэхгүй гэж үү
Орцны чинь үүдэнд
Орой болгон зогсохдоо
Одонд хүслээ шивнэн
Цонхон доор чинь хоргодохдоо
Охин хонгор чинийхээ дүрийг
Сэтгэлдээ би зураглана
Одоо ч надад ирэх юм шиг
Салхинаас би сураглана
Ая. Цэцэрлэг Yг. Гаваасүрэн
Ханьсахын жаргал
Өглөө мөндөх нарнаас өрсөж ургахдаа
Үргэлж дулаахан харцыг чинь үгүйлсээр сэрдэг шүү хань минь
Үнэнийг сорьдог нүдэнд чинь эрхэлж жаргахдаа
Гэрэл гийсэн амьдралдаа цэцэг шиг сэргэдэг шүү хань минь
Цэцэгсийн дундаас чамайгаа оломгүй үзэсгэлэнг бишрээд
Цэрвэж уулзсан учралаа хоромхон ч мартахгүй хань минь
Намайг хайрласан хайрын чинь илчинд ээнэгшээд
Намрын сэрүүн будан дунд жиндэж үзсэнгүй хань минь
Дахилт
Ханьсахын ерөөл заяасан чинийхээ түшгэнд
Ханийн тэнгэрт бадамлах зул шиг асдаг шүү хань минь
Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа
Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй хань минь
Ая. Балхжав үг. Ш. Гүрбазар
Оюутан нас-аялгуу
Инээд хүртэл дэргэд явдаг залуу нас минь миний өглөө
Дуу нь хүртэл дагаж уярдаг оюутан нас аялгуу
Сэтгэлээсээ бусдыг бичээгүй хайрын минь анхны захидлууд шиг
Санаанд минь үлдэх өдрүүдтэй оюутан нас-залуу нас
Номын цэнхэр салхи нь үлээх хаврын үдэш сэтгэлийн өглөө
Зүүдний минь мөрөөдөл болсон анхны нууцхан учрал минь
Инээд баяслаас бусдыг мартуулсан эргээд дурсах он жилүүд минь
Илүү сартай зун шиг жаргалтай оюутан нас-оргилуун үе
Дахилт
Бие биенээ санаж уулзах намрын дууны шүлэг шиг өдрүүд
Бие биендээ дасан эргэж ижилсэх сэтгэл гэгээн уянгатай
Цаг цагаа нэхэн дуулан хөвөрдөг дуулиантай он жилүүд минь
Санаанд минь эгшиглэх оюутан нас-залуу нас
Үүд нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль
Үдэх хонхны чимээ нь уу даа оюутны өдрүүд уянгатай
Эрдмээсээ бусдыг эрээгүй ингэж эхэлсэн энэ л өдрүүд минь
Эргээд бодохлоор бахдалтай оюутан нас-аялгуу нас
Мөрөөдөх хүртэл надаас хоцрох миний дэврүүн он жилүүд
Ирээдүй хүртэл дэргэд ирдэг идэр цагийн хүсэл минь
Жаргалаасаа бусдыг зохиогоогүй итгэлийн минь сэрүүн өдрүүд шиг
Сэтгэлээрээ өөдрөг хийморьтой оюутан нас-залуу нас