Өгүүллэгүүд

Эхийн царай хувирч цай оочиж байснаа болиод гөлрөн суув. Альберто минь тэр өглөө явахдаа намайг ч гэсэн үнсээд Цэнхэр нүдэн минь аавыгаа эзгүйд ажлаа сайн хийгээрэй, томоотой байгаарай гэж хэлээд инээмсэглэн гарч билээ гэж бодоод нүдэндээ нулимс хурахад, За би хүүхдүүдээ бас л уруу татах нь больё гэж хичээн чичиргэнэсэн хоолойгоор, Миний хүү тэгвэл чихэртэй цай уу даа гэж цайгаа охины өмнө тавив.
-Би энэ хоёр хүүхдийг өрөвдөж амы нь дагуулсаар байгаад хэн чбиш болгох нь ээ дээ. Альберто минь ирдэг ч болоосой. Би энэ хоёрыг хүн болгож чадах чадал алга гэж гиюүрэн суухад түүний эсрэг талд Альбертын сандал нь эзгүйрэн харагдаж бодлы нь улам хүндрүүлнэ. Бид хоёр яагаад дөрөвхөн сандал авсан юм бол доо. Альберто минь байхад энэ тасалгаа цаанаа л нэг дүүрэн байдагсан гэж бодож байтал
-Ээжээ та сүү уу гэж аргадангуй байртай хэлэхэд Марина бүр ч дордож нулимсаа барьж чадсангүй босож явлаа. Цонхны хүрээнд багтаж харагдах хотын гоёмсог үзэмж байгалийн сайхан энэ бүгд нүдэнд нь тусавч сэтгэлд нь юухан ч үл бууна.
Хуучин маягийн гэвэл Каркас хотын Мунисипаль театрын барилга, шинээс гэвэл буудлын байшингууд ус, ой, уул өөд мацсан засмал зам, цэцэрлэг энэ бүгд түүний нүдийг үл булаана. Альбертын ор цэмцийтэл хураалттай хэвээр. Өрөөндөө ороход бас л Альберто нь үзэгдэх шиг орны толгойн бяцхан ширээн дээр Альбертын инээмсэглэн байгаа зураг түүний наанаа хүүхдүүддээ үзүүлэхгүй гэсэн өнөө аймшигт том ном нь ил хэвтэж байв. Хүү нь
-Ээжээ та ямар ном нуугаад байнаа? Харуул л даа, зургий нь гэж шалгаана. Альберто Марина хоёр хуримаа маргааш хийнэ гэж байхад нь Альберто нь
-Чи хувь заяагаа хэнтэй холбож байгаагаа мэдэж байгаа биз, Марина минь. Дахиад сайн бодоорой. Би чамд үүрдийн хань болно гэж чадахгүй шүү. Би одоо эндээс гараад ч баригдаж болно гэхэд Марина Нүгэл гэж амы нь таглаад зогсооход Альберто
-Надаас болж чи ч баригдаж хоригдох болно. Энэ цагаас эхлээд чиний амьдрал тайван биш боно. Танайханд ч муу бож магад гэдгээ би чамд урьд ч хэлсэн. Латин Америк миний нутаг боловч коммунистад багтах зай бага шүү. Би чамд хувирашгүй хуваагдашгүй хайр сэтгэлээс өөр юуг чамлаж чадахгүй гэдгийг мэдсэн үү, цэнхэр нүдэн минь? Гэхэд Марина толгой дохиж суусан боловч үнэндээ юу ч мэдэхгүй байж билээ. Цэнхэр нүдэн минь ээ, чи намайг хонуут өнжүүтээр алга болж ирэхэд минь муу юм санаж болохгүй шүү гэж тэр захидаг байлаа. Тэр хэзээ ч их бага ямарваа юманд Маринаг хуурч мэхэлж явсангүй. Зэрэвхэн харахад царай муутай мөртөө хоёр гуравхан үг солихтой зэрэгхэний ч сэтгэлийг булааж, хэнд ч муухай харагддаггүй намхан нуруут тарган шар залууд соронзон шиг татагдаж түүний ид шид юундаа байгааг тааж олдоггүй байлаа.
Ханилан суусан цагаас хойш хайр халамжинд бүрэн автаж, ертөнцөд Альбертоос өөр хэрэгтэй юмгүй болжээ.
Альберто Марина хоёрт охин төрснөөс ойш Марина хүүхдийнхээ эцгийг Аав гэж дуудах болж, Альбертын хайр эхнэр охин хоёр дараа нь хүү нэмэгдэж хуваагдсан боловч Маринадаа өгсөн хайр нь хэзээ ч дундаршгүй арав гаруй жил болж энэ хоёр олон цөөн хоног холдоход сэтгэл нь улам ойртдог байлаа. Альберто хол байсан ч Маринагаа халамжилж чаддаг, баярлуулж чаддаг хүн юмсан.
Аравдугаар сарын дундуур нэг өглөө тэр машинаа асааж хөдлөхдөө цонхоор харж байсан Маринадаа гараа өргөж ёслон инээмсэглэж явсан. Орой нь ирсэнгүй. Маргааш нь ирсэнгүй. Долоо хоног алга, сар боллоо. Чимээ аниргүй. Иймэрхүү өдрүүд энэ хоёрын амьдралд бишгүй тохиолдож байсан. Гэвч ямар нэг аргаар амьд мэндийн мэдээ дохио өгдөгсөн. Яагаа юм бол гэж сэтгэл түгшинэ.
Түгшүүрт өдөр өчнөөнийг өнгөрүүлсэн боловч Марина хэзээ ч дасаж тайвширч байсангүй. Хайрт нөхрийнхөө амь насны төлөө сэтгэл зовж цонхны тус газраар харгис цагдаа өнгөрсөн ч аль хүн ширтэн харсан ч дотор нь сэртхийж, хаалганы хонх үргэлжлэн жингэнэх энэ бүхэнд Альбертын тухай боддог юм. Альбертгүй бол би амьдрах хэрэггүй гэж боддог байсан. Гэтэл одоо Альберто нь хоёр арчаагүй бяцхан хүнийг Маринад орхиод алга болсон байлаа. Хоёр бяцхан амьтныг нөхрийнхөө эзгүйд харж хандах энэ айлын бүх ажлыг ганцаар даах хэцүү явдал Маринад оногдсон болохоор тэр өөрийн тухай аяндаа мартах боллоо. Хүн бусдын төлөө амьдарч байж жаргадаг гэж Альбертын хэлэхэд нь
-Нагац эгчийн хөрш Кристина шиг үү? Гэж Альбертоос тоглон асуухад тэр эгдүүцэж
-Яалаа гэж дээ Марина минь. Чи бод л доо. Кристина ямар зантай хүн билээ? Тосгоны нэг хэсэгт болсон явдлыг нөгөө хэсэгт нэмж хасаж шивнэн тарааж хүн бүрийн амьдрал явдалд хошуу нэмж оролцох гэснээр цагаа барж өөрийгөө мартаж орхидог биш билүү? Тэгээд Кристинад жаргал гэх юу байна? зарим хүнд балаг тарина. Заримынх нь сэтгэлийг үймүүлнэ. Зарим айлыг бутрааж салгана. Тус болж бйгаа юм биш. Бусдын хэргийг шүүх гэсээр байгаад аль чүгүй өнгөрч байна. Тэгэж амьдардаггүй юмаа, Марина минь. Чи тийм огцомхон бодож байгаа биш биз дээ? Гэж Альбертын хэлсэн бодогдоно.
-Альберто минь би чамайг муу юмны төлөө яваа гэж огт бодохгүй байна. даанч би бодоод ойлгохгүй юм. Ямар ашиг байна. Харин ч байсхийгээд л харгис дэглэмээр хайран хүмүүс хоригдож үрэгдэх юм гэж ханилан суусан даруйдаа нэгэн үе хэлэхэд Альберто
-Ойлгож ядах юмгүй Марина минь. Олон түмний төлөө дарлагдсан олны төлөө өчүүхэн ч гэсэн юм бүтээхэд түүнээс илүү сайхан юм хаана байна. Нэг зорилго чигийг бариад тэмцэж явахад амь насаа юунд зориулж яваагаа бодоход бахтай байдаг. Нэг хэсэг ажилчдын цалинг нэмүүлсэн ч, хэдэн хүнийг ажилд оруулсан ч, нэг хэсэг хүнд учир байдал ойлгуулсан ч амжилт шүү дээ. Альбертын найз нэгэн нөхрийнд очиж нөхрийнхөө тухай асууя гэвч хэрэв намын нөхдөөс баригдсан бол балаг тарьж магад гэж болгоомжлон сэтгэлийн зовлон болж суулаа. хэрэв чи намайг үрэгдвэл шударга үйлсийн төлөө үхсэн гэж хатуу итгээрэй. Дарлах ёсны тэмцэж байна гэж мэдээрэй гэж захидаг байлаа.
Гурван сарыг гурван жилийн зовлон шиг өнгөрөөж суутал зэргэлдээ тосгоноос цахилгаан утас ирж Маринаг яаралтай дуудсан байлаа. Дэлхийн залуучуудын Варшавт болсон их хуралд оролцож байсан 17 насандаа коммунист болсон, ажил хаялтын үед ажилчдын өмнө үг хэлж байсан. Вьетнамд Америкийн учруулж байгаа дайныг эсэргүүцсэн цуглаанд үг хэлсэн. Тэгээд миний Альберто буруу юм юу хийгээв? Юу ч хийгээгүй, түүнийг минь ашгүй нэг уулзуулах юм болов уу гэж жаал зугаа юм авч явлаа. ..
Гэтэл энэ нэгэн номд тэр явдлын бүх зураг нь, түүх нь гарсан. Одоо энэ ном л үлджээ. Хоёулаа хөтлөлдөн эрэг дагуу нь хөл нүцгэлэн гүйж явсан тэнгис нь цэнхэртэн давалгаалж хичнээн ч зовлонг шингээх, живүүлэх зайтай гэсэн шиг ямар нэг юмыг эргээс ховх сорон авч явах шиг харагдана. Тэнгис дэх нефтийн цамхгууд, эрэг дагуу жимсний модод, чихрийн хулс цаашилбал хөвөнгийн талбай энэ бүхэн урьд нь Альберттайгаа хамт явахад хичнээн үзэмжтэй сонин харагддаг байлаа. Одооо тэр бүхнийг сонирхох сэтгэл огт төрсөнгүй. Альбертын тухай ганц л бодол Маринаг эзэмдэнэ.
Аюул зовлон учрахад бэлэн байлгах гэж Альберто нь хичнээн жил бэлдлээ. Гэсэн ч Марина чухамдаа ингэнэ гэж даанч бодсонгүй. Ийм аюулд огт бэлэнгүй байжээ. Хүн зовлон даадаг, жаргал даадаггүй гэдэг үг бий. гэвч Марина ухаан алдаад сэргэхдээ энэ зовлонг давахгүй нь гэж бодлоо. Гар хөл нь гинжтэй хэвээр, нэг гарын хумс бүгдээрээ байхгүй. Нэг гарынх нь хуруунууд хэрчигджээ. Толгой нь огтлогдож алагдаад нэг сар шахам болсон тэнгист хаягдаад долоо хоносон хүүрийг миний хамгийн хайртай хүн л энэ мөн байна гэж танина уу гэхээс биш тэр гэхийн тамтаггүй юм.
Соёлжсон гэгддэг энэ ертөнцөд ХХ зуунд шүүх ч үгүй, мэдээ ч үгүй ийм явдал бас болдог байжээ? Альберто минь ингэтлээ зовж тарчлах гэж. Би түүнийг амьд байхад гэргий нь билээ гэж сэтгэлийг нь тайтгаруулах ганц ухаантай үг хэлж байхгүй яваа . Чи минь амиа бодохгүй юу хийв ээ? Би чиний амь насны хариуд хоёр хүүхдийг чинь ард олонд тустай хүн болгоно гэж тангараглахаас өөр яах вэ? гэж Альбертог оршуулсан сүрт жагсаалын өмнө Марина үг хэлсэн.
Энэ бүх явдлыг бичсэн номыг хоёр хүүхдэдээ үзүүлье. Эд мэдэж аваг. Муу ээж нь эрх танхил ааший нь давахгүй нь. Эцэг нь эднийхээ ирээдүйн төлөө тэмцэж явсан юм гэж эд мэдэж аваг. Ганц энэ хоёрын эцэг биш энэ дэлхийд үрэгдсэн хохирсон олон коммунист Испанид Грект хааяагүй бий. эдний ар талд над шиг бэлбэсэн эхнэр, өнчин үрс олон бий. гэвч бид бахархах нөхөдтэй, түших ханьтай гэж эд мэдэж аваг. Нэг газар оронд зовлон байхад нөгөө газар жаргал бий. зүгээр сууж жаргадаггүй гэж эд минь ухаараг. Хэрэв эд хүүхэд буруу замаар явбал азгүй эх, бэлбэсэн гэргий би амьд явахын хэрэг алга гэж Марина бодож аавд нь учирсан аймшигт явдлыг үнэнээр харуулсан нөгөө номоо барьсаар хүүхдүүд дээрээ очлоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button