Намуудын эмэгтэйчүүдийн түншлэл байгуулагдлаа
ЭМЭГТЭЙЧҮҮД ТҮНШЛЭЛЭЭ УЛС ТӨРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
Үүнийг нь Монгол дахь АНУ-ын Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэн (БНОУХ) дэмжиж улсын хэмжээний анхдугаар чуулга уулзалт-форумыг өчигдөр ниислэлд Нүхт цогцолборт нээлээ.
Гурван өдөр үргэлжлэх дээрх форумд намуудын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид түншлэлийнхээ хүрээг өргөжүүлэх үүднээс УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж гээд төр, засгийн удирдлагуудыг уруу татжээ. Уруу татагдсан төрийн удирдлагууд Эмэгтэйчүүд ба төрийн эрх мэдэл, Эмэгтэйчүүд ба засаглал гэсэн сэдвээр илтгэл тавьж эмэгтэйчүүдийн оролцоог улс төр болон засаглалын түвшинд хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцах юм байна.
Манай улсад жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хороо байгуулагдсан. Уг хорооны инэнхи гишүүд нь эрэгтэйчүүд байгаа зэрэг нь манайд жендэрийн асуудлаар овоо ахисан гэж хэлж болохоор. Гэвч яг засаглалын болон шийдвэр гаргах түвшинд очоод үзэхээр ганц Эрүүл мэндийн сайд, УИХ-ын дөрвөн эмэгтэй гишүүнийг эс тооцвол ахицтай зүйл байдаггүй, эмэгтэйчүүдийн оролцоо тун бага байдгийг Улс төр ба засаглалд эмэгтэйчүүдийн түншлэл-ийн нэг төлөөлөгч, форумын ерөнхий зохицуулагч, Ерөнхий сайдын нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Б.Дэлгэрмаа өгүүлж байлаа. Тэгэхээр бид эмэгтэйчүүдийн улс төр, засаглал дахь оролцоог нэмэгдүүлэх талаар олонтаа ярихын оронд юу хийвэл зохистой вэ гэсэн асуултад намуудын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид, бид Улс төрийн намуудын тухай болон одоо боловсруулагдаж буй Сонгуулийн тухай хууль-д намуудын зохион байгуулалтын болон сонгогдох бүтцэд эмэгтэйчүүдийн төлөөллийг 20-25 ч гэдэг юмуу тодорхой хувь, квотоор оруулах талаар суулгаж өгч байгаа гэв. Мөн тухайн тухайн намуудынхаа хүрээнд намын удирдах дээд байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл болон оролцоо 25-30 хувь байна гэдгийг хийж өгснөө намуудын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид тус тусдаа өгүүлж байлаа. Эмэгтэйчүүдийн түншлэлийн форумын чуулган дөрвөн салбар хороо болон хуралдахаас гадна энэ үеэр Жендэрийн мэдрэмжтэй улс төрч-ийг тодруулж шалгаруулах аж. Эмэгтэйчүүдийн форум үргэлжилж байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-04-26 102)