А.Шатарбалд холбогдох материал Болгараас ирээгүй
Гэр бүлээрээ нутагтаа ирсэн түүний дипломат эрхийг Гадаад хэргийн яамнаас хассан. Манай цагдаагийн байгууллага Болгарын цагдаагийн байгууллагад хандан Д.Шатарбалд холбогдох материал сэлтийг нааш нь ирүүлнэ үү гэсэн хусэлт гаргасан аж. Гэсэн хэдий ч одоо болтол ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Хэрвээ түүнд холбогдох материал ирвэл эрүүгийн хэрэг үүсгэж үргэлжлүүлэн шалгах аж. Уг хэрэг явдлын талаар Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга н.Доржоос тодруулсан юм. Тэрээр Бидэнд нэмэлт мэдээлэл одоогоор алга. Дипломат эрхийг нь аль эрт хассан. Одоо хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа биз дээ гэв.
(өдрийн сонин 2005-04-26 102)
Б.ОДМАА