АНУ, БНСУ-ын судлаачид түйрэнгээс болгоомжлох сэрэмжлүүлэг гаргалаа
Монголын говь болон Хятадын хойд нутгаас хийсч ирдэг түйрэн багтраа, бронхит өвчнүүдийг үүсгэх аюултай.
Ийм сэрэмжлүүлгийг АНУ, БНСУ-ын судалгааны хамтарсан баг гаргажээ. Америкийн армийн эмнэлгийн XҮIII ангиас Сөүлд түйрэнгийн явцыг ажиглах долоо хоногийн судалгаа хийсэн байна. Тус ангийн ахлагч хурандаа Вендель Мур Сэрэмжлүүлэг гаргаснаараа бид ямар нэг түгшүүр төрүүлэхийг хүсээгүй, харин олон нийтэд мэдээлэл хүргэх л гэсэн юм хэмээн хэлэв.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт БНСУ-д хүчтэй шороон шуурга шуурч, түйрэн оршин суугчдад багагүй төвөг учруулжээ. Сөүл, Осан хотуудад тэр өдөр бага сургуулийн сурагчид гэрээсээ гаралгүй өнжиж, зарим ахлах сургуулиас зохион байгуулах гэж байсан арга хэмжээг хойшлуулсан гэнэ. Тус улсын Цаг уурын хүрээлэнгээс иймэрхүү хүчтэй шуурга ирэх сарын эхээр хоёр ч удаа болох төлөвтэй байгааг анхааруулж байна.
Б. ЦАЦРАЛ
(өнөөдөр 2005-04-26 098)