Цааз-ын үнэтэй амь

Манай улсын тухайд ойрын арван жилдээ энэхүү нэгдмэл байдлаас татгалзах нь дээр гэж хууль, хяналтынхан үздэг. Гэхдээ хүний эрхийн асуудлаас бус цаазаар авах ялыг халахаас татгалзана гэсэн.

ЦААЗЛАХ ЯЛЫГ ХАЛАХ УУ, ЭСВЭЛ…
Манай улс 1961 онд батлагдсан эрүүгийн хуульд цаазаар авах ялыг тун чамбай тусгаж чадсан бөгөөд эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан хүмүүст энэ төрлийн ялыг хэрэглэж болохгүй гэж заажээ. Энэ байдал өнөөг хүртэл хэрэгжиж байгаа. Харин ямар гэмт хэрэг үйлдсэн хүнд ийм ял оноох вэ гэдгийг 1993 онд шинэчлэн найруулпан Эрүүгийн хуульд улам тодорхой зүйлчилсэн. Уг хуулийн тодорхой таван зүйлд цаазаар авах ялыг оногдуулахаар заасан байдаг. Харин 2002 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн шинэ хуульд нэг зүйлийг (зандалчлах) нэмснээр зургаан зүйлд цаазаар авах ял оноох болсон. Үүнд зарим хуульч сэтгэл дундуур явдаг тухайгаа илэрхийлж байсныг санаж байна. Гол шалтгаан нь олон улсын жишиг энэ төрлийн ялаас татгалзах хандлагатай байхад манай улс харин ч Эрүүгийн хуульдаа цаазаар авах зүйл, заалтаа нэмж байдаг гэсэн ерөнхий оилголтоос үүдэлтэй. Тэдний хувьд цаазлах ялаас татгалзах нь зөв гэсэн байр суурьтай байдаг гэсэн үг.
Цаашилбал Эрүүгийн хуучин болон шинэ хуулийн гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнөөхөд гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх 14 төрлийн үйлдэл байсан. Харин шинэ хуулиар гурвыг нэмж, 17 төрлийн үйлдэл байхаар болсон байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэнд ялын дээд хэмжээ авах замыг гурван шатаар ахиулсан гэсэн уг.
Үунээс гадна олны нүдэнд ил юм чинь Сүхбаатарын талбайд зогсоож байгаад буудах хэрэгтэй гэж үздэг дэмжигчид ч бий. Энэ асуудал мэн л зоосны хоёр тал шиг эсрэг, тэсрэг гэдэг нь эндээс харагдана. Жилд хэдэн хүн цаазаар,авах ял сонсдог бол гэдэг халгамаар, бас төрийн нууцад хамаарах тоог сонирхож үзлээ. Харамсалтай нь Хүний эрхийн үндэснии комиссын товхимолд тусгасан тоо баримтаас өөр зүйлийг олж мэдсэнгүй. Чи зөвхөн ял төлөвлөх процесс, шатлалыг л мэдэж болно.
Бусад нь нууц. Ийм хариултыг эрх мэдэл бүхий олон хүнээс сонссон юм. Ийм төрлийн ялыг гүйцэтгэдэг гэдгээс илүүг мэдэхгүй ч ШШГЕГ-т ч хандаж үзэв. Мөн л тусыг эс оллоо. Хэлж өгсөнгүй гэж гомдоллох эрх нэгэнт байхгүй болохоор яах ч билээ. Гэхдээ хоосонгүй. Өнгөрсөн тавдугаар сараас хойш цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүний материал Ерөнхийлөгчид лав очоогүй юм байна

ЭЦСИЙН БОЛОМЖ БА ДАВЧУУ ХУГАЦАА
Цаазаар авахуулах ялыг гурван шатны шүүхээс сонссон хүнд хамгийн сүүлийн гарцыг манайд хуулиар олгодог. Тэр нь төрийн тэргүүнд амь хэлтрүүлэх тухай хүсэлт гаргасан, эс гаргасан ямар ч тохиолдолд түүний хэргийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Түүнийг Ерөнхийлөгч хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, шаардлагатай бол хугацааг дахин 30 хоногоор сунгасны эцэст уучлал үзүүлэх эсэхээ шийддэг. Гэтэл энэ байдал тиим ч боломжтой, дэвшилттэй зүйл мөн эсэх нь эргэлзээтэй байдаг нь нууц биш. Цаазлуулах ял сонссон хүнд төдийгүй түүний ар гэрийнхний эцсийн найдлага нь төрийн тэргүүн. Хэдийгээр хэн нэгний амийг хохироож, ар гэрт нь харуусал, гуниг, зовлон улдээж алуурчин нэр зүүсэн ч гэлээ бас л хүн юм болохоор түүнд ийм боломжийг олгодог болов уу. Газар олгохыг хүссэн ч юм уу, эсвэл ажилд авахыг гуйсан өргөдөл, хүсэлтээс ч илүү Ерөнхийлөгчид очсон материал, түүний хариу нь цаазаар авах ял сонссон хүний хувьд үнэ цэнтэй. Хүний амь насны асуудал учир Тиймээс ээдрээ, түвэгтэй өргөдөл, гомдлын шалгах хугацааг зургаан сараар тогтоосон хэр нь хүний амь насны асуудлыг хоёрхон сарын хугацаанд шийдвэрлэж байгаа нь хэр оновчтой бол оо. Иймд цаазаар авах ялын асуудлыг шиидвэрлэх хугацааг тусгайлан зургаан сар буюу түүнээс дээш гэж өөрчилж болох талтай.
Хүний эрхийн комисст байгаа мэдээгээр 1999 онд Ерөнхийлөгч уучлалт хүссэн 142 хүсэлтийн 17-д, 1999 онд 435 хүсэлтийн 15-д, 2000 онд 140 хүсэлтийн 24-д нь уучлал үзүүлжээ. Гэхдээ энэ бол хорих газар ял эдэлж буй хүмүүст хамаарах тоо. Харин цаазаар авах ялтай хэдэн хүнд уучлал үзүүлснийг мэдэж чадаагүй гэх бөгөөд төрийн нууцад байгаа нь эргэлзээтэи гэж тус комиссынхон үзэж байна. Учир нь төрийн нууц нэрийн дор хүн бүрт хамаатай цухасхан энэ асуудал яаж, ямар аргаар шийдэгдсэн нь тодорхойгүй үлддэг байна. Цаазаар авах ялыг хэрэглэхдээ хүнийг л хилсдүүлэхгүй байх хуулийн) баталгаа бас байдаг. Гэсэн цагдаа, мөрдөн байцаахын зарим ажилтны зүгээс сэжигтэн яллагдагч нарт бие махбодь, сэтгэл санааны дарамт үзүүлдэг гэсэн яриа байдаг. (Мөн л нууц байдалд болдог болохоор энэ таластрхи баримт, нотолгоо тиим ч олон байдаггүй) Үүнээс болж хилсээр хэрэг хүлээлгэх, шүүх түүнийг нь үндэслэн таслан шийдвэрлэж цаазаар авах ялыг хилсээр оногдуулах ноцтой алдаа байдаг. Ийм ял авсан цөөнгүй хүний хамаатан садан үүнийг хуулийн байгууллагад мэдэгддэг ч үр дүнд хүрээгүй явдал мэр сэр гарсан билээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Завхан, Говь-Алтай аймгийн шүүх хэргийн бүрдэлт дутуу, шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргуй тогтоогоогүй байхад иргэн Э-д бусдыг санаатай алсан гэж үзэж цаазаар авах ял оноосон тухай шуугиан олны дунд тархаж байсан. Түүнд гурван удаа энэ төрлийн ялыг оноосон гээд бод доо. Аймшигтай. Гэвч үнэн мөнөө олж тухай бүрт нь дээд шатны шүүх таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй бопгож байсан байгаа юм. Хэрэв хэн нэгэн хэнэггүй шүүгч таарсан бол иргэн Э хилсээр цаазлуулах ч байсан юм бил үү, яаж мэдэхэв. Ер нь ийм тохиолдол цөөнгүй байдаг аж. Улсын Дээд шүүхийн давах шатны шүүх зөвхөн 2000 онд л гэхэд анхан шатны шүүхийн цаазаар авахаар шийдвэрлэсэн тогтоолоос гурвыг өөрчилж, хоёрыг хүчингүй болгожээ. Энэ бас л нэгийг хэлж байгаа биз.

ЦААЗ СОНССОН ЯМАР Ч ЯЛТАН АЙДАГ
Ер нь цаазаар авахуулах тухай ойлголт араасаа байнга айдас дагуулдаг. Сонссон, мэдсэн хэнд ч ялгаагуй. Өмнөх зууны эхээр Парисын лицейн оюутнуудад тохиолдсон нэгэн явдал байдаг. Тэд Парисын нэгэн гяндангийн харгалзагчийг айлгахаар шийдэж л дээ. Тэгээд түүнийг барьж аваад зооринд аваачин шүүж эхэлсэн байна. Цаазын тавцан, сүх ээргийг бэлдэхээ ч мартсангүй. Гэнэт нэг нь нүүр гарын алчуураар харгалзагчийн хүзүүн дундуур нь ороолгож орхижээ. Төд удалгүй түүнийг босготол амьсгал хураасан байсан гэдэг…
Цааз гэдэг энэ үгийн даядын хар шидийг дээрх жишээтэй холбон тайлбарлаж болохоор байгаа юм. Ямар ч араатан авиртай засаршгүй хүн ч цааз-ыг сонсуутаа л эг маг болдог гэсэн судалгаа ч байдаг юм билээ.
Хэдийгээр цаазыг яаж гүйцэтгэдэг нь хүмүүст огт хүртээлгүй, нууц байх ёстой боловч яаж ийгээд мэдэх юмсан гэсэн хүсэл гозолзож байдаг. Ямартаа л нэгээс хоёр жил амьдраад л эд эрхтэн нь устдаг далд уурхайд ажиллуулж цаазыг гүйцэтгэдэг юм билээ гэдэг ч юм уу, Цахилгаан сандалд суулгадаг юм. Бурхан ммнь, эсвэл Тусгай өреөнд хуурч оруулаад л дагзанд нь панхийлгэдэг гэх зэргийн яриа байнга шахам нийгэмд дэгдээд салахгүй бугшиж байхав. Гэвч энэ таамаг яриа олон нийтийн дунд байсан хэвээр үлдсэн нь аль ч талаараа дээр юм. Хүнийг яаж цаазалдгийг мэдээд ч яах юм билээ. Ялангуяа ийм цаг үед.
Манайд 1990-ээд оноос хойш бүх насаараа хоригдох ялтай цөөнгүй хоригдол байсан. Харин 2002 оноос мөрдөж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиар үүнийг өөрчилсөн нь цаазаар авах ялыг халахгүй байх хөшүүрэг гэж тайлбарлах хүн ч байдаг. Ямар ч гэсэн бүх насаар нь хорих ял одоо байхгүй болсон. Оронд нь 30 жил хүртэл хорихоор хуульчилсан учир Эрүүгийн шинэ хуулийг мөрдөж эхлэхээс өмнө бүх насаараа хоригдох ял авсан хүмүүс үүнд хамаатай болсон гэсэн үг юм.
Үүнээс гадна цаазаар авахуулах ял сонссон хүнд ямагт найдварын гал улалзаж байдгийг судлаачид тогтоосон байдаг. Хэдэн ч хүн алсан хүн суүлчийн амьсгал тасрах хүртлээ хийсэн үйлдэлдээ гэмшихээс илүү намайг өршөөнө, хэзээ ч буудахгүй гэж боддог нь хамгийн аймшигтай. Үүнийг Оросын түүхэн дэх хамгийн аймшигтай алуурчны жагсаалтын дээгүүрт бичигддэг Владимир Ретунский нотолсон байдаг. Тэрээр охид, бүсгүйчүүдийг заналхийлж хүчирхийлээд эцэст нь тамлаж алдаг гаж донтон байсан юм. Арван гурван эмэггэйг ийм байдлаар алсан нь түүнийг гурав дахь удаа шүүхийн өмнө зогсоход хүргэсэн юм. Үүнээс өмнө хоёр ч удаа охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн хэргээр тэр шоронд ял эдэлж байж. Тэгээд түүнийг шүүх гурав дахь удаагийн хурал Поворино өртөөнд болоход нутгийн хүмүүс Наад новшоо, бидэнд өгчих, бид тасдаад хаячихъя гэж хашгиралджээ. Гэтэл өнөөх зартай манъяк эр хамаатнууддаа Битгий санаа зов. Надад өршөөл үзүүлнэ ээ гэж хэлж байсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь түүний тархийг 20 сая доллараар авах саналыг Японы эрдэмтэд тавьж байсан гэдэг… Хамгийн гол нь хаалттай, маш нууц нэрийн дор гүйцэтгэл нь чимээгүйхэн өрнөдөг цааз хэмээх энэ ойлголт өнөөдөр Монголд байх ёстой, үгүй гэж хүмүүс мэтгэдэг. Үүнийг дагаж нийгэм ч бүхэлдээ савлаж мэдэх учир болгоомжлол ч цаазаар авах ялаас ангид байх аргагүй юм. Тиймээс өршөөх үү, эс өршөөх тухай ярихаас илүү хөшиг-ний ардахь зарим үйл явдлыг ил болгох хэрэгтэй юм шиг ээ.

Н.МӨНХТYВШИН

Тэгээд намайг буудах юм биз дээ

Шүүх хурал хагас жил үргэлжилж Ростов мужийн шүүх түүнд цаазаар авах ял онооход танхимд байгсад алга ташиж байсан гэдэг. Харин Чикатило эцсийн өдрөө хүртэл түүнийг буудна гэдэгт итгэхгүй байсан юм. Түүний хоригдож байсан шоронгийн хуягуудын ярьснаар гаж донтон эр эрүүл мэнддээ ихад анхаарч, өглөө бүр дасгал хийж, байнга ном уншиж, мөрдөн байцаагч, шүүгч нарын талаар эцэс төгсгөлгүй гомдол мэдүүлсэн захиа бичдэг байв. Гэвч түүнээс бусад бүх хүн түүний үхлийг тэсч ядан хүлээж байлаа. Эрдэм шинжилгээний лабораториуд алуурчны тархийг олж авахаар хөөцөлдөж, япончууд ердөө хэлтэрхийнд нь л гэхэд 20 сая доллар амлаж байв. Гэхдээ Чикатилог хаана, яаж хороосон, яс үс нь хаана байдгийг өдгөө мэдэх хүн тун цөөн болсон гэдэг. Энэ ажиллагаанд оролцогчдын нэг нь юу ярьсныг АиФ сонин нийтэлсэн байна.
1994 оны хоёрдугаар сарын 14-ний даваа гариг ер бусын жавартай байв. Үдээс хойш жаахан цас хаяж, орой гэхэд эргэн тойрон цав цагаан болжээ. Новочеркасскийн шоронгийн хаалганы өмнө УАЗ машин ирж зогсов. Шоронгоос хийсэн гэмт хэргээр нь бүх дэлхий мэдэх болсон алуурчныг хоёр хуяг сугадан гаргаж ирэв. Гавтай, толгой нүцгэн Чикатило эргэн тойрны хүмүүсийг ажиглана. Өндөр нуруутай, бас гавтай болохоор тэр машинд орж чадахгүй байв. Хэн нэг нь ёс журам ч гэсэнгүй араас нь түлхэж, дотор нь байгсад чангааж байж оруулав. Чикатило нэг ч үг дуугарсангүй.
Тусгайлан тоноглосон төмөр бүхээгт түүнийг яагаад ч оруулж чадаагүй тул тэр хамгаалалтынхны хөлд суухаас аргагүй болов. Машин хотоос гарч явлаа. Цагийн дараа хүрэх ёстой газрга ирцгээв. Төмөр хаалга хяхтнаж, машиныг оруулахад харанхуй хашаанд эмч, Дотоод хэргийн яамны ажилтнууд зогсч байв. Дараа нь агуулах ч юм шиг, хоргодох газар ч юм шиг элдэв зүйл хөглөрсөн хонгилын харанхуй, жижиг өрөөнд Чикатилог оруулжээ. Гэмт хэрэгтнийг өвдөглүүлэн суулгасан нь гавгүй бол залбирч буй мэт харагдахаар байлаа. Тэр тайван байв. Түүнийг Москва руу байцаалтад авч явна гэсэн мөрдөн байцаагчдын үгэнд итгэсэн бололтой. Гаднаас прокурор орж ирэв. Тэд эртний танил тул Чикагилогтой мэндэлж, биеийн байдлыг нь асуухад тэрээр бүр тайвширчээ. Прокурор түүний тухай бичсэн номон дээр яагаад гарын үсэг зурахаас татгалзсаныг нь асуухад Чикатило энэ номыг уншаагүй, хэн бичсэнийг нь мэдэхгүй гэж хариулав. Прокурор гарч яваад М.Кривич, О.Олыин нарын Нөхөр алуурчин номыг барьсаар орж ирэв. Гавыг нь тайлсны дараа Чикатило прокурорын үзгээр Та бүхэнд болон надтай хамт зовж шаналж байсан бүх хүнд баярлалаа. Над шиг гэмт хэрэгтэн, өвчтөнүүд цаашид бүү төрөөсэй гээд гарын үсгээ зуржээ. Дараа нь бүгд урт хонгилын үзүүрт орших өрөөнд ороход тэртэй.. тэргүй даарсан хүмүүсийг хүйт нөмрөн авав. Жижигхэн хуучин ширээ, мөн хуучирсан дөрвөн мухар сандал байв. Бүгд байраа эзэлсний дараа Чикатилог оруулж ирэв. Тэр урьдын адил тайван байлаа. Төмөр хаалга араас нь хаагдав. Прокурор тогтсон ёсыг бодож овог нэр, төрсөн он сар, ял оноосон өдөр сарыг асуув. Ерөнхийлөгчийн зарлигийн талаар мэдэж байгаа эсэхийг нь мөн асуув. Чикатило сэтгэл нь түгшиж Яасан, татгалзчихсан уу гэв. Прокурор шууд хариу хэлэхээс зайлсхийж, Би уншиж өгье, та сонс гэлээ. Зарлиг ердөө хэдхэн мөрөөс бүтсэн байв. Чикатило үг дуугүй сонсч дуусаад ойлгосонгүй юу, эсвэл итгэсэнгүй юу, царай нь огт хувирсангүй, нэг ч үг хэлсэнгүй. Прокурор зарлигийг дахин уншиж сонсгов. Эцэст нь Чикатило Тэгээд намайг одоо буудах юм биз дээ? гэж асуув. Хэн ч дуугарсангүй. Сэтгэлд таагүй нам гүм удаан үргэлжлэв. Гэнэт прокурор сөөнгөдүү хоолойгоор ялыг гүйцэтгэ гэлээ.
Энэ мөчид Чикатилогийн зүүн талд өөр нэг хаалга чимээгүйхэн нээгдэв. Хамгаалагчид ялтныг хаалга руу огцом эргүүлж түлхэхэд цаадахь нь хоёр алхаад л өрөөнд орчихов. Секундын дараа бүгтхэн буун дуу гарчээ. Цаг 20.00-ийг зааж байв. Тэнд байгсад чичирсэн гараар зохих баримтуудад гарын үсэг зураад, гарахын түүс болов.
Цаазын өрөөнд хамгийн түрүүнд эмч, араас нь бусад хүн оров. Чикатило нүүрээрээ доош харж, том бие нь шалаар гулдайжээ. Түүний зүрх зогсоогүй байв. Цус нь их л шуугиантайгаар хаа нэг тийш, доошоо урсаж байв. Өөр хүн бол энэ чимээг гоожуурын усны чимээтэй андуурахаар байлаа! Хэн нэг нь дахин буудахыг санал болгоход эмч ингэх хэрэггүй болжээ гэлээ. Хүмүүс хоорондоо хэдэн үг солилцоод нам гүм болов. Харин тогтоол гүйцэтгэгчийн туслах
Гэхдээ зүрх маань цохилж байна гэсэн шүү гэхэд
-Хэн? гэж прокурор асуув.
-Чикатило. Прокурор итгэсэнгүй.

Бэлтгэсэн Т.ЖАРГАЛ
(зууны мэдээ 2004.09.22 225)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button