Засгийн газар Буян-гаас нэг сая ам.доллараа нэхэмжилж авна
Олон улсын хаврын чуулганаар дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал ямар байгааг хэлэлцсэн байна. Уулзалтад оролцогсод гол анхаарлаа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ ханш нэмэгдсээр байгаад хандуулжээ. Хар алтны үнэ ханш цаашид буурах найдлага тун бага байгааг энэ үөэр мэдээлсэн байна. Уулзалтын хоёрдахьгол асуудал нь хөгжилтэй орнуудыг бусад орнуудад үзүүлж буй зээл тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүлэхийг уриалсан бол түүнийг хүлээн авч буй хөгжиж буй орнуудад зээл тусламжийг үр ашигтай зарцуулж хэрэглэхийг зөвлөсөн байна. Энэ үеэр манай Сангийн сайд ОУВС болон Дэлхийн банкны холбогдох хүмүүстэй уулзаж өөрийн орны эдийн засаг, санхүүгийн байдлын талаар танилцуулжээ.
ОУВС-гийн албаны хүмүүс, тухайлбал, хатагтай Энн Кругер манай улсын эдийн засгийн байдал харьцангуй тогтвортой байгаад талархлаа илэрхийлэхийн сацуу ОУВС-гаас Монголыг хариуцсан ажлын хэсгийг ирэх зургадугаар сарын хоёрдугаар хагаст манай оронд ирүүлэхээр болсноо мэдэгджээ. Уг ажлын хэсэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой аж.
Үүнээс гадна Сангийн сайд Н.Алтанхуяг Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзжээ. Монгол Улс Мянганы сорилтын сангаас зарласан гэрээнд хоёр ч удаа шалгараад хувь хүртэх болоод байгаа. Боловсрол, дэд бүтэц, нийгмийн зэрэг дөрвөн салбарт, нийтдээ 250 сая ам.доллар авах болзол хангаад байгаа билээ. Энэ дагуу нарийвчлан ажиллахаар Мянганы сорилтын сангийн төлөөлөгчид болох ажлын хэсэг одоо Монголд ирээд ажиллаж байгааг Сангийн сайд мөн мэдээлсэн юм.
Вашингтон хотноо Сангийн сайдын Дэлхийн банкныхантай хийсэн уулзалтын үеэр Монгол Улс тус банкнаас хэрэгжүүлж буй хувийн хэвшлийг дэмжих 10 сая ам.долларын харьцангүй бага хүүтэй зээлээс гадна энэ талын хоёр дахь шатны эээлийг авах сонирхолтой байгаа талаар ярилцжээ. Сангийн сайдын мэдэгдснээр хувийн хэвшлийг дэмжих Дэлхийн банкны эхний ээлжийн эээл манай 30-аад аж ахуйн нэгжид очиж амжилттай хэрэгжсэн учир манай тал уг зээлээс хоёр дахь удаагаа авах сонирхолтой байгаагаа илэрхийлснийг Сангийн сайд Дэлхийн банкныханд уламжилсан байна. Монголын тал Дэлхийн банкнаас хоёр дахь шатны зээл хүсч байгаа нь нөгөө талаараа манайд банкны зээлийн хүү өндөр, тэгээд ч хугацаа нь богино байдгаас хувийн хэвшлийнхний бизнесийн үйл ажиллагаанд таатай байдаггүйтэй холбоотой юм. Үүнээс гадна манай улс хамгийн эрсдэлтэй аж ахуйн нэг ХАА-д малын индексжүүлсэн даатгалын сан байгуулах зорилгоор 9,5 сая ам.долларын зээлийг Дэлхийн банкнаас авахаар тохиролцжээ. Мөн Дэлхийн банкнаас өрийн удирдлагыг бэхжүүлэхэд төх-никийн туслалцаа үзүүлэхийг тус банкны албаны хүмүүстэй уулзах үеэр Сангийн сайд хүссэн байна. Энэ бүх мэдээллийнхээ дараа Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхеон асуултад хариулсан юм.
-Таны оролцсон олон улсын хуралд хвгжиж буй орнуудыг хүртэж буй зээл тусламжаа ур ашигтай зарцуулж хэрэглэхийг зөвлөсөн байна. Сангийн сайдын хувьд та энэ тал дээр хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?
-Бид ОУВС, Дэлхийн банкнаас 1990-ээд оноос хойш хөнгөлөлттэй зээлүүдийг их хэмжээгээр авч ирлээ. Эдгээр нь монголчууд биднийг гал алдаж байсан хүнд үед маш их хэрэг болсон. 1996 оноос хойш зээл, тусламжийг боловсрол, нийгмийн тал дээр ихэвчлэн авах боллоо. Одоо бид зээл тусламжийг төлж болохуйц юмандаа авч байя гэсэн бодлоготой байгаа. Юунд хэрэгтэй вэ гэдэг тал дээрээ түлхүү анхаарах хэрэгтэй. Тодруулбал, зээл тусламжийг бид одоо улс орны эдийн засагт орох хувь нэмрийг тооцоолох зарцуулах хэрэгтэй болж байна.
-Лондонгийн олон улсын арбитрын шуүхээс саяхан Японы Марубени корлорацид төлөх манай талын өрийн талаар эцсийн шийдвэр гарсан гээд байна. Энэ талаар Буян ХХК Японы талд өрөө төлчихсөн гээд байхад Ц.Мөнх-Оргил сайд болохоор Буян юу ч төлөөгүй, Засгийн газар ч Марубени-д өр төлөөгүй гээд мэдэгдээд байдаг. Аль нь үнэн болж байна вэ. Энэ талаар танд болон Засгийн газрын хуралдаан дээр яригдаж мэдэгдсэн юм байна уу. Та энэ талаар албан ёсны ямар хариу өгөх вэ?
-Буян ХХК-ийн өрийн асуудлаас болж Монгол Улс өмгөөллийн хэле төлөх талаар Засгийн газрын хуралдаан дээр 2-3 удаа хөндөгдөн яригдаж байсан нь үнэн. Ингээд 2004 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар энэ асуудалд холбогдолгүй гэдгээ нотлохын тулд нэг тэрбум, 167 сая төгрөг гаргаж Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд өмгөөллийн хөлсөнд төлсөн. Одоо бид энэ мөнгөө Буян ХХК-иас нэхэмжилж авна. Үүнээс өөр асуудал байхгүй.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-04-26 102)