Монгол Улсад олон улсын тээвэрлэлт хийх нөхцөл бүрдэж байна
-Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэл-цээр-ийг УИХ дэмжлээ. Манап орны хувьд ямар ямар чиглэлүүдээр нэгдэн орох вэ?
-Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос хэрэгжүүлж байгаа Хуурай замын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх АЛТИД төсөлд 1995 оноос эхлэн оролцож Азийн авто замын сүлжээнд Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Чойр, Сайншанд, Замын-Үүд гэсэн А-3, Дархан-Эрдэнэт-Булган-Мөрөн-Улаангом-Хандгайт гэсэн А-82 дугаарын авто замуудаар нэгдэн орж бай-сан. Төсөлд нэгдэн орсноосоо хойш 1995-2004 онуудад дээрх чиглэлийн замуудын хэсгүүдийг шинэчлэх ажлыг хийж нийтдээ 500 км орчим замыг сайжруулсан байна. Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос Азийн авто замын сүлжээнд нэгдэн орох сонирхол бүхий бүс нутгийн 32 оронд судалгаа явуулж 140 мянган километр замыг хамарсан сүлжээг байгуулахаар тохиролцсон. Манай орны хувьд дээр дурдсан Дархан-Эрдэнэт-Булган-Мөрөн-Улаангом-Хандгайт гэсэн чиглэлийг өөрчлөн Мянганы замын хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу зам болон баруун бүс-Алтай замыг санал болгосноор АН-3, АН-4, АН-32 гэсэн чиглэлүүдээр нэгдэн орохоор болоод байна.
-Энэ нь хаагуур дайрч өнгөрөх, ямар ямар замууд вэ?
-АН-3 нь Улаан-Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаан-баатар-Налайх-Сайншанд-Эрээн-Бээжин-Танггу, АН-4 нь Новосибирск-Барнаул-Ташанта-Улаанбайшинт-Ховд-Ярантай, АН-32 нь Сон-бонг-Вонжан-Канхэ-Хунчун-Чангчун-Аршан-Сүмбэр-Чойбалсан-Өндөрхаан-Налайх-Улаанбаатар-Улиастай-Ховд гэсэн чиглэлийн замууд юм.
-Эдгээр чиглэлд нийтдээ хэдэн км зам байгаа вэ?
-4092 километр зам байгаа бөгөөд үүнээс 820 км нь хатуу хучилттай, 340 км нь хайрган хучилттай, 2800 гаруй км нь ердийн хөрсөн зам байгаа.
-Хэлэлцээрийг баталс-ны ач холбогдол нь юу вэ?
-БНХАУ-ын Шанхай хотод 2004 оны дөрөвдүгээр сард болсон Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссын ээлжит чуулганы үеэр Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийг байгуулсан. Энэ хэлэлцээрийг батламжлан Монгол Улс нэгдэн орсноор манай орны нэр хүнд бүс нутгийн хэмжээнд өсөх, хөрөнгө оруулагчдыг татахад нөлөөлөх төдийгүй олон улсын тээвэрлэлтийг хийх нөхцөл бүрдэж эдийн засаг, нийгмийн өсөлтийг түргэтгэхэд чухал ач холбогдолтой.
-Хэлэлцээр хэзээнээс үйлчилж эхлэх вэ? Ер нь одоогийн байдлаар хичнээн орон энэ хэлэлцээрт нэгдэн ороод байна вэ?
-Өнөөгийн байдлаар 26 орон нэгдээд байгаа. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталсны дараа НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын тазарт хүргүүлж бүртгүүлснээс хойш 90 хоногийн дараагаас хүчин төгэлдер болж үйлчилж эхэлнэ.
Д.ЭНХТАМИР
(өдрийн сонин 2005-04-26 102)