К.Аннан Хүүхдүүд Монголд очоорой
Ноён К.Аннан 2002 онд Монголд хийсэн айлчлалынхаа талаар маш дотно сэтгэгдэлтэй байдаг бөгөөд хүүхдүүд дэлхийн ямар оронд очвол илүү сонирхолтой вэ гэж асуухад Монголд очоорой гэж хариулсан тухайгаа хэлэв.
Ерөнхийлөгч Н.Багабанди НҮБ-ын хувьд тавигдаж буй өнөөгийн шаардлага нь 1945 оны үеийнхээс ихээхэн өөрчлөгдсөн ба тус байгууллагыг шинэ нөхцөл, шинэ сорилт, шаардлагад нийцүүлэн өөрчлөх тухай дээд хэмжээний уулзалтын нээлт дээр ноён К.Аннаны хэлсэнтэй санал нэг байгаагаа тэмдэглэв. Тэрээр цааш нь Монгол Улс НҮБ-ын өөрчлөлт, шинэчлэлийн үйл явцыг дэмжиж ирсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын байгуулсан өндөр төвшний ажлын хэсгээс энэ чиглэлд дэвшүүлсэн санал зөвлөмжүүдийг нарийвчлан судалж байгаа ба албан ёсны байр сууриа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын байгуулсан өндөр төвшний ажлын хэсгээс энэ чиглэлд дэвшүүлсэн санал зөвлөмжүүдийг нарийвчлан судалж байгаа ба албан ёсны байр сууриа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ирэх есдүгээр сард болох чуулганы үеэр илэрхийлэх болно. Мөн Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухалчлан анхаарч байгаа ба үндэсний илтгэлээ гаргасан. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлаар УИХ-аас хууль баталж гаргах гэж байгаа талаар мэдээлэв.
Египетийн Гадаад хэргийн сайд Ахмед Абоул Гейт Египетийн Сангийн шугамаар хэрэгжүүлж буй сургалтад Монгол Улсыг цаашид үргэлжлүүлэн хамруулах, сурагцагсдын тоог нэмэгдүүлэх боломжтойг хэлж, ойрын хугацаанд Египетийн Сангийн захиралыг Монголд айлчуулах саналтай байна гэв хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
2005.04.25, Ардын эрх