Дархан аварга Ж.Мөнхбат 1000 мод тарина.
Уриалгын дагуу 15 хүний бүрэлдэхүүнтэй мод тарих ажлын хэсэг саяхан ажилдаа орсон байна. Энэ ажлыг тавдугаар сарын 5-наас эхлэх бөгөөд хүлэмжинд тарьж бэлтгэсэн 2-3 настай улиас, хар мод, гацуурын суулгац бэлэнб айгаа аж. Оюутан, сурагчид тус хамгаалалтын захиргаатай хамтарч төгсөлтийн баяраараа анги хамт олноороо төгөл байгуулж болох гэнэ. Мод тарих энэхүү сайн үйлсэд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйнй нэгж Богд уулын хамгаалалтын захиргаатай урьдчилан тохиролцвол тэд туслахад бэлэн байгаа юм байна. Одоогоор сая мод тарих уриалгыг дэмжиж Мон уран, Айвенхоу майнз компани тус бүр 10 сая төгрөг, Монгол Улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат гэр бүлээрээ 1000 мод, Сөүл хотын Болор цайны газар 1000 мод хандивлахаар болжээ. Нэг сая модыг тарихдаа ойгоос 50 метрийн зайд байгалийн шатаар ургасан маягтай тарих гэнэ.
Ц.Мөнх
2005.04.25, Зууны мэдээ