Бялдууч, даргатайгаа ярьсан нь

-Зүгээр зүгээр бие сайн
Зүрх даралт бүгд сайн
Таны өөрийн бие сайн уу?
Тарган тавтай өвөлжиж байна уу?

-Уул нь би гэдэг хүн бол
Улсын төлөө төрсөн шиг байна
Хүндхэн ажил хийх тусмаа
Хүч ороод байх шиг байна
Дарга аа! Танайхан цөм л
Дажгүй мэнд сайн биз дээ
Би тэднийг таньдаг болохоороо
Битүүхэндээ бодоод л явах юм

-Сайн, сайн бүгд сайн
Санаа зоволтгүй мэнд сайн
Өөрөө юу хийж байна даа?
Үүрэгт ажил данги биз дээ?

-Шижээгийн Дооёо би бол
Шинийг санаачлахаар төрсөн шиг байна
Ашигтай нэг юм санаачлах гээд
Арай гүйцээгүй дөхөөд л байна
Дарга аа! Таны машины дугуйг
Давхар хийчихэж болохгүй юм уу?
Хааяа би нэг харахаараа
Хагарчих вий гэж айгаад байх юм

-Машины дугуй зүгээр, зүгээр
Маш бөх эд байна
Дэмий юманд санаа зовоод байвал
Дэндүү ядарчихаж мэднэ шүү дээ

-Тиймээ дарга аа! Би ер нь
Тэрний төлөө төрсөн шиг байна
Дэлхийн бөмбөрцгийг наранд ойртуулах гэж
Дэнсэлж бодоод нойргүй хонох юм.

-Хүүе дарга аа! Та
Хөлдүү газар ойчив доо мэдээрэй
Ташуу газар харахаараа би
Таныг ойчих вий гэж айдаг юм.

Хүүе дарга аа, дарга аа!
Хөлдүү газар ойчив доо та
Хаа гэсэн тэр явахдаа
Хазгай газар харахаараа
Хөөрхий дарга минь энд
Хөл нь хальтрах вий гэж айдаг юм

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Бялдууч, даргатайгаа ярьсан нь

-Зүгээр зүгээр бие сайн
Зүрх даралт бүгд сайн
Таны өөрийн бие сайн уу?
Тарган тавтай өвөлжиж байна уу?

-Уул нь би гэдэг хүн бол
Улсын төлөө төрсөн шиг байна
Хүндхэн ажил хийх тусмаа
Хүч ороод байх шиг байна
Дарга аа! Танайхан цөм л
Дажгүй мэнд сайн биз дээ
Би тэднийг таньдаг болохоороо
Битүүхэндээ бодоод л явах юм

-Сайн, сайн бүгд сайн
Санаа зоволтгүй мэнд сайн
Өөрөө юу хийж байна даа?
Үүрэгт ажил данги биз дээ?

-Шижээгийн Дооёо би бол
Шинийг санаачлахаар төрсөн шиг байна
Ашигтай нэг юм санаачлах гээд
Арай гүйцээгүй дөхөөд л байна
Дарга аа! Таны машины дугуйг
Давхар хийчихэж болохгүй юм уу?
Хааяа би нэг харахаараа
Хагарчих вий гэж айгаад байх юм

-Машины дугуй зүгээр, зүгээр
Маш бөх эд байна
Дэмий юманд санаа зовоод байвал
Дэндүү ядарчихаж мэднэ шүү дээ

-Тиймээ дарга аа! Би ер нь
Тэрний төлөө төрсөн шиг байна
Дэлхийн бөмбөрцгийг наранд ойртуулах гэж
Дэнсэлж бодоод нойргүй хонох юм.

-Хүүе дарга аа! Та
Хөлдүү газар ойчив доо мэдээрэй
Ташуу газар харахаараа би
Таныг ойчих вий гэж айдаг юм.

Хүүе дарга аа, дарга аа!
Хөлдүү газар ойчив доо та
Хаа гэсэн тэр явахдаа
Хазгай газар харахаараа
Хөөрхий дарга минь энд
Хөл нь хальтрах вий гэж айдаг юм

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Бялдууч, даргатайгаа ярьсан нь

-Зүгээр зүгээр бие сайн
Зүрх даралт бүгд сайн
Таны өөрийн бие сайн уу?
Тарган тавтай өвөлжиж байна уу?

-Уул нь би гэдэг хүн бол
Улсын төлөө төрсөн шиг байна
Хүндхэн ажил хийх тусмаа
Хүч ороод байх шиг байна
Дарга аа! Танайхан цөм л
Дажгүй мэнд сайн биз дээ
Би тэднийг таньдаг болохоороо
Битүүхэндээ бодоод л явах юм

-Сайн, сайн бүгд сайн
Санаа зоволтгүй мэнд сайн
Өөрөө юу хийж байна даа?
Үүрэгт ажил данги биз дээ?

-Шижээгийн Дооёо би бол
Шинийг санаачлахаар төрсөн шиг байна
Ашигтай нэг юм санаачлах гээд
Арай гүйцээгүй дөхөөд л байна
Дарга аа! Таны машины дугуйг
Давхар хийчихэж болохгүй юм уу?
Хааяа би нэг харахаараа
Хагарчих вий гэж айгаад байх юм

-Машины дугуй зүгээр, зүгээр
Маш бөх эд байна
Дэмий юманд санаа зовоод байвал
Дэндүү ядарчихаж мэднэ шүү дээ

-Тиймээ дарга аа! Би ер нь
Тэрний төлөө төрсөн шиг байна
Дэлхийн бөмбөрцгийг наранд ойртуулах гэж
Дэнсэлж бодоод нойргүй хонох юм.

-Хүүе дарга аа! Та
Хөлдүү газар ойчив доо мэдээрэй
Ташуу газар харахаараа би
Таныг ойчих вий гэж айдаг юм.

Хүүе дарга аа, дарга аа!
Хөлдүү газар ойчив доо та
Хаа гэсэн тэр явахдаа
Хазгай газар харахаараа
Хөөрхий дарга минь энд
Хөл нь хальтрах вий гэж айдаг юм

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button