Бид террорист халдлагад бэлэн її.?
Ийм ч учраас алан хядах ажиллагаа болон терорист ажиллагаа нь санаанд оромгүй газар, хэний ч хүлээгээгүй цагт, урьдчилан төсөөлөөгүй арга хэлбэрээр явагддаг
ЗХЖШтабаас хэвлэн гаргадаг Цэргийн шинэчлэл сэтгүүлийн 2004 оны нэгэн дугаараас үзэхэд Монголын зарим судлаачидын тодорхойлсноор манай оронд дараах хэлбэрээр террорист халдлага гарч болзошгүй гэсэн байна. Жишээ нь
1. нэр нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн, төр засгийн өндөр албан тушаалтан, дипломатууд, банк санхүүгийн удирдах ажилтан, бизнесмэнүүд болон сургууль цэцэрлэгийг бүлэхд нь хамарч тодорхой зорилго, болзолтойгоор хүмүүсийг барьцаалах, амь насанд нь халдах
2. улс төрийн нам, олон улсын ба олон нийтийн байгууллага, стратегийн чухал байгууламж, нэр хүнд бүхий компани, хүмүүс олноор цуглардаг байр, газарт халдлага үйлдэж тодорхой хугацаагаар эзлэн авч тодорхой шаардлага тавих
3. нисэх онгоц, машин техник, бусад барилга байгууламжуудыг ашиглаж дэлбэлэх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах
4. хүн оршин суугаа орчин, экологийн байдалд сөрөг нөлөөтэй үйлдэл хийж ахуйн дарамт үзүүлэх
5. улс хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх зорилгоор нисэх онгоц барьцаалах, гадаадын зочин, төлөөлөгчдийг барьцаанд авах, амь насанд нь халдах
Монгол улсад учирч болзошгүй терроризмын аюулын төрлүүдэд
– хорлон сүйтгэх ажиллагаа
– амь насанд халдах ба алах
– хүн хулгайлах ба барьцаалах
– тонон дээрэмдэх /хил орчмын малын хулгай болон бусад/
– барилга объектыг булаах
– зэвсэгт халдлага
– биотерроризм
– кибертерроризм нэрлэж болох юм.
Гэхдээ дээрх бүгд зүгээр л төсөөлөл. Магадгүй хэзээг нь мэдэхгүй ойрхон учирч болох аюул байж болох юм. Харин бид энэ байдалд хэр бэлэн байгаа билээ. Ядаж л онол талаас нь Монголын ард түмэн хэр ойлголттой байгаа билээ. Терроризмтэй тэмцэх үйлдлийн талаар Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабандийн хэлснээр Монголчууд бид терроризмын талаар ам өрсөлдөх бус харин 1,5 сая хавтгай дөрвөлжин км газар нутгаа террористууд болон терроризм үл нутагших ба үл оргонох дархан газар болгоход чигэлсэн бодит арга хэмжээ авах тэрчлэн террорист сурталчилгаа үл явуулах, террорист сэтгэлгээг үл тэвчих, ажил зохиох шаардлагатай юм гэж хэлсэн юм.
Манай орны хувьд терроризмын талаар авч хэрэгжүүлж буй ажил нь 2003 оны сүүл, 2004 оны эхээр идвэхжиж ирсэн ба харин 90-ээд оны үеэс манай орон олон улсын цэргийн ажиллагаанд ажиглагч байдлаар оролцож, 2003 оноос идвэхтэйгээр цэргийн ажиллагаанд өргөн хүрээтэй оролцож байна. Энэ нь нэг талаар сайн боловч нөгөө талаар манай орон олон улсын террорист байгууллагын хар дансанд орсон гэдэг утгаараа нилээд сөрөг үр дүнд хүрч болзошгүй юм. Жишээ нь саяханы Зууны мэдээ сонинд бичигдсэн нийтлэл дээр Лалын ертөнцийн алан хядах байгууллагаас гаргасан тоо баримтад, Амеркийг дэмжин Иракт цэргээ илгээсэн улс орнуудаас өш авахаар хар дансанд орогсдын дотор манай орон оржээ. Жагсаалтын 31, 21-д нь байсан бол одоо бүр 10 хэд орчимд нь орчихсон байна, энэ нь терроризм манай хаалгыг тогшиж эхэлснийг бэлхэн харуулж байна гэсэн мэдээлэл гаргасан байна. Дээрхээс харахад манай орон террорист халдлагад өртөхөд тун ойрхон болсон байгаа ба сүүлийн зарим мэдээлэлээс үзэхэд Монгол орон алан хядах байгууллага болон террорист сүлжээний дамжин өнгөрөх хамгийн хялбар бааз гэж хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр ярьж байна.
Гэвч манай орон өнөөдөр терроризм болон алан хядах үйл ажиллагаатай тэмцэх талаар ямар үйл ажиллагаа явуулсан юм бэ? Шинээр буюу 2002 онд батлагдан гарсан Эрүүгийн хууль-нд терроризм юмуу эсвэл алан хядах ажиллагаа гэсэн нэг ч үг байхгүй ба харин уг хуулийн 177-р зүйлд Зандалчлах гэсэн нэртэйгээр, Зандалчлах тухай санаатай худал мэдүүлэх /ЭХ-н 178§/, Нийтийн эмх замбраагүй байдал бий болгох /ЭХ-н 179§/, Уулгалан довтлох /ЭХ-н 180§/, Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох /ЭХ-н 182§/-д гэж заасан байдаг. Мөн 2004 оны 04-р сарын 23-нд батлагдсан Терроризмтой тэмцэх тухай Монгол улсын хууль нэртэйгээр бүхэл бүтэн хууль гарсан байдаг. Гэхдээ энэ бүгдэд терроризм гэсэн нэг ч үг байхгүй нь харамсалтай. Учир нь муугаар бодоход энэ төрлийн гэмт хэрэг гарлаа гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёог хэрэглэх үү? Эсвэл эрт дээр үед хэрэглэж байсан одоо бараг утгаа алдсан ч хуулиндаа тусгасан зандалчлах гэсэн нэр томъёог хэрэглэхүү. Хэрвээ зандалчлах гэсэн нэр томъёог хэрэглэвэл гэмт хэргийг зүйлчилэхэд ч нөлөөлөх, мөн террорист ажиллагаа түүний эсрэг үйл ажиллагааг зохицуулагч гол хууль болох Терроризмын тухай Монгол улсын хууль-тайгаа нэр томъёоны хувьд зөрчигдөж байна. (Зандалчлах нь эрт дээр үед гэмт хэрэг үйлдсэн хүнийг хуулийн дагуу цаазаар авдаг алуурчин өөрөөр хэлбэл цаазын ёс гүйцэтгэдэг хүнийг хэлсэн)
Терроризм гэдэг нь алан хядах, айган сүрдүүлэх гэсэн утгатай латин гаралтай үг бөгөөд Терроризмтэй тэмцэх тухай Монгол Улсын хууль-ийн 3-р зүйлийн 1-1-д зааснаар терроризм гэж хууль бус зэвсэгт бүлэглэл,, террорист этгээд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдэж буй харгис хүчирхийлэл, хүчирхийлэхээр заналхийлэх, гамшигийн нөхцөлийг бүрдүүлэх ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг. Харин алан хядах ажиллагаа нь терроризмоосоо арай өөр ойлголт боловуу. Миний бодлоор Алан хядах ажиллагаа гэж өөрийн улс төр, шашин, үзэл сурталын зорилгодоо хүрэхийн тулд нийгмийн тодорхой хэсгийг айлган сүрдүүлж улмаар тэдний амь насанд халдаж буй үйлдэл Дээрхээс харахад терроризм нь айлган сүрдүүллэх болон алан хядлагын талаар өөртөө агуулсан ойлголт юм. Гэхдээ Алан хядах ажиллагаа гэдэг ойлголтын талаар нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт хараахан гараагүй. Дээрх нэр томъёонуудаас харахад алан хядах ажиллагаа болон терроризм нь хоорондоо обьектив байдлаараа буюу үйлдлээрээ ялгаатай харин хүрэх эцсийн зорилго ижил гэж бодож байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд алан хядагчид буюу терорист ажиллагааг зохион байгуулагчид нь үйл ажиллагаагаа явуулах аятай нөхцлийг байнга эрэлхийлж, цаг хугацаа, орон зайн болон арга тактикийн боломжийг хүлээж байдаг. Ийм ч учраас алан хядах ажиллагаа болон терорист ажиллагаа нь санаанд оромгүй газар, хэний ч хүлээгээгүй цагт, урьдчилан төсөөлөөгүй арга хэлбэрээр явагддаг гэдгийг Монгол ахан дүүсдээн байнга анхааруулж байх хэрэгтэй байна. Учир нь манай орон аль хэдийнээ өөрсдийн хийж байгаа гадаад нөхцөл байдлаасаа алан хядлага болон терорист үйлдлийн байнд бэлэн болсон байна. Бид харин энэ байдалд хэр бэлэн байгаа билээ. Миний зорилго бол зөвхөн сүүлийн үеийн мэдээллүүд болон онолын талаас манай орон хэр мэдлэгтэй байгаа талаар л өөрийн санал бодлоо та бүхэнд хүргэхийг зорьсон юм.
/Olloo.mn/