Алдарт Чайковский долоо хоногийн зайтай эгшиглэлээ

Сонгодог урлагийн маань ганц театрт дараалан болсон энэ хоёр тоглолт монголчуудын хөгжмийн амьдрал дахь онцлох үйл явдал.
Тегелдер хуурч М.Цогбадрах, Ц.Энхтөр нар Хаан хуурын хэмээн адилхан нэрийдсэн тоглолтоороо дээрх бүтээлийг сонордуулж, сонгодог хөгжим сонирхогч үзэгчдээ баярлуулав. Үзэгчид баярласны учир юу вэ. Юуны өмнө тун ховорхон тохиодог боломжийг ашиглаж чадсан. Бас сэтгэлд тэнхээ нэмж, оюун цэлмээсэн тэр сайхан үдшийг хайртдаа, ханьдаа, аав ээж, хүүхдэдээ бэлэглэсэндээ зарим хүн туйлын сэтгэл хангалуун буцсан байх.
Энэхүү концерт бусдаас юугаар содон онцгой, яагаад хүнд тиим өндөр сэтгэгдэл төрүүлдэг тухай орон орны хөгжим судлаачид өөр өөрсдийнхөөрөө тайлбарладаг. Гэхдээ л яван явсаар тэдний дүгнэлт нэгэн цэгт огтлолцож ирдэг аж.
Энгийн үгээр хэлэхэд зүгээр л маш гоё, өвөрмөц байдгийн нууц нь энэхүү зохиолыг бүтээсэн технологит оршдог юм байна. Өмнө нь концерт бичиж байсан зохиолчид гоцлооч хөгжмийг найрал хөгжимтэй өрсөлдүүлж, тэрсэлдүүлэх замаар туурвидаг байжээ. Гэтэл П.И.Чайковский өөрөөр бодсон байна. Тэрбээр энэ хоёр талыг нөхөрлүүлж. Төгөлдөр хуурын хэлэх гэснийг найрал хөгжим тун найрсгаар тосон авч өөрийнхөө санааг илэрхийлэх. Найрал хөгжмийн өгүүлэхийг тегелдер хуурч ч мөн ихэд дэмжин үргэлжлүүлэн эгшиглүүлэх.
Ингэж бие биенээ дэмжсэн эгшгэн холбоосын эсрэг энерги хүнд тиим сонсголонтой хүрдэг аж. Зохиомжийн хэлбэрийн хувьд төге, хөгжмийн гоо сайхан гэж юу болохыг үзүүлсэн энэ бүтээлийг сонсох бүр аль ч насны, ямар ч мэргэжлийн хүнд амьдрал улам сайхан санагдана.
П.И.Чайковский энэ бүтээлээрээ хөгжмийн онолын түүхэнд эргэлт гаргасан бөгөөд энэ хэрээр дэлхийн дан хөгжмийн урлагт Оросын хөгжмийг тэргүүлэх зиндаанд дархалсан суутан. Энэхүү алдарт бүтээлийг улс үндэстэн бүрийн ур чадвараа сорих гэсэн төгөлдөр хуурчид жил бүр тоглосоор иржээ. Тоглооч бүр үүнээс ямар нэгэн шинэ зүйл илрүүлсэн тухаигаа мэдэгдсээр байдаг юм. ЗХУ-ын нэрт төгөлдөр хуурч, ардын жужигчин гурван уран бүтээлч юу гэж хэлснийг сонирхуулъя.
Святослав Рихтерт энэ зохиол хурц, дайчин санагдаж. Эмиль Гилельс түүнээс эрч хүч, эрх чөлөөг илүү мэдэрч байжээ. Харин П.Серебряковын тухайд бол сэтгэл нь маш их хөдөлж, концерт түүнд нэгэн сайхан дуу мэт санагдаж байсан гэнэ.
Ийм чансаатай бүтээлийг үзэгчдэдээ хүргэж ялангуяа шинэ цагийн залуусын сонорыг мялааж, сэтгэлийн жаврыг үргээсэн төгөлдөр хуурч залууст талархсанаа илэрхийлсэн хүн олон байлаа. Мөн уран бутээлчдийн тоглолтыг удирдаж тоглуулсан удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ДБЭТ-ын симфонм найрал хөгжмийн хамт олны чадварыг биширсэн хүмүүс ч цөөнгүй байсныг дурдахгүй өнгөрч боломгүй.
СУИС, ХБК гээд мэргэжлийн сургуулиудын багш нар, төгсөгчид энэ бүтээлийг дахин эгшиглүүлэх өдөр нэг их холгүй биз ээ.

Р.ОЮУНЖАРГАЛ
(өнөөдөр 2005-04-27 099)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button