Францын хааны элч Гийом де Рубрук хоёр жил аялж Монголд ирж байжээ

П.Бүдрагчаа БНФУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын Гавьяаны одон-гоор шагнагдсан, Францын сонгодог зохиолчдын бүтээлээс эх хэлнээ хөрвүүлсэн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн юм.

-Монгол, Францын хооронд харилцаа тогтоосон эхэн үеийн тухай Танаас сонсвол сонин байх болов уу.
-Монгол, Франц хоёр улсын хооронд 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ахмад дипломатч Б.Жаргалсайхан гуай Прагаас хавсран суух Элчин сайдаар анх томилогдож 1966 оны арваннэгдүгээр сарын 19-нд Францын Ерөнхийлөгч Шарль де Голльд Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан түухтэй юм билээ. Хоёр улс байнгын Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Парис хотод 1970 онд нээн ажиллуулсан. Миний бие 1973 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгесөнөөс эхлэн 1998 он хүртэл Францтай харилцах асуудлыг Гадаад хэргийн яамны Улс төрийн газарт хариуцаж байлаа.

-Парис дахь манай улсын ЭСЯ өөрийн байртай юу? Францын ЭСЯ олон жилийн турш Улаанбаатар зочид буудалд байрлаж, мөн хэсэг хугацаагаар хаагдаад дахин нээгдсэн гэж сонссон юм байна…
-Манайх 1969 онд Парист ЭСЯ-аа нээхдээ хэд хэдэн байр үзэж сонирхоод хотын баруун урд хэсэг дэх Булонь-Бийянкурын дуүрэгт тохилог хоёр давхар байрыг хувь хүнээс худалдан авч, ажилтнууд нь тэндээ аж төрж, ажил төрлөө явуулж ирсэн, одоо ч хэвээр байгаа. Он цагийн эрхээр уг байшин нэлээн хуучирч арчилгаа, тордолгоо нэхэх байдалтай болсон байна билээ.
Францын анхны Элчин сайд Жорж Перрюш 1966 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд Итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш хамгийн удаан буюу найман жил манай оронд ажиллажээ. Түүний дараагийн Элчин сайд нар болох Жорж де Бүтэйсэ, Жак Фаска нар ч өмнөх сайдынхаа нэгэн адил Улаанбаатар зочид буудалд байрлан, үйл ажиллагаагаа явуулж байсан. Ингээд 1984 онд Францын тал санхүүгийн бэрхшээлтэй байдал болон бусад шалтгааны улмаас гэдэг тайлбартайгаар Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаасан. Түүний дараа Францын Москва дахь ЭСЯ нь манай улсыг давхар хамааран Элчин сайд, дипломатууд нь ирэн очин ажиллаж 10 гаруй жилийн нүүр үзэв. 1996 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын айлчлалын дараахнаас ЭСЯ-аа дахин нээж ажиллуулсан юм. Хоёр жилийн өмнөөс ноён Никола Шапүа байнга суух Элчин сайдаар томилогдсон ажиллаж байна.

-Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хоёр орны харилцаанд болсон гол онцлог үйл явдал юу байв?
-Монгол, Францын харилцааны түүх нэн эрт үсэс, бүр тодорхой хэлбэл Дундад зууны үсэс эхэлдэг юм. Францын хаадын элч төлөөлөгч Монголд хэд хэдэн удаа ирж байсан түүхтэй. Францын IX Лүи вангийн зараалаар фламан гарлын гэлэн Гийом де Рубрук хэдэн нөхдийн хамт Константинополиос Чингисийн их эзэнт гүрний нийслэл Хархорум хүртэл 16 мянган километр газрыг хоёр жилийн дотор туулж Мөнх хаанд бараалхаж, түүний дэргэд монголчуудын аж амьдралыг судлан хоёр жил шахам хугацаагаар сууж байгаад буцаж очоод бичсэн тэмдэглэл нь түүхийн ховор эх сурвалж болж үлдсэн. Өлзийт хаанаас Гоо Филипп ванд илгээсэн захидлын эх хувиас буулгасан хуулбарыг 1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалын үсэр гардуулж өгсөн нь өдгөө Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа.
1961 онд Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсэхэд манайхыг дэмжсэн жин, нөлөө бүхий орнуудын нэг нь БНФУ байсан бөгөөд Өрнөдийн орнуудаас манай улс анх түрүүн БНФУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсныг онцлон хэлэх ёстой.
Дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд манай хоёр орны хооронд улс төр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирлээ.
Улаанбаатар хотын телефоны шугам сүлжээг өргөтгөхөд зориулан Францын Банк де Пари 1991 онд манай Засгийн газарт 50 сая франкийн зээл олгож байв. Дэд бүтцийг хөгжүүлэх, харилцаа холбооны салбарын хоцрогдлыг арилгахад Францын Засгийн газраас олгосон 20 сая франкийн буцалтгүй тусламж, мөн Гэмтлийн эмнэлгийн мэс заслын тасгийг шинэчлэн тоноглох, ус цэвэршүүлэх, сансрын мэдээллийг геологийн судалгаанд ашиглах тандан судалгааны төв, газар хөдлөл, чичирхийллийг судлах автомат станцууд барих, хүнсний тусламж үзүүлэх хэлэлцээрийн дагуу таван мянган тонн улаан буудай нийлүүлж байсан зэргийг дурдахад хангалттай болов уу.
Соёлын салбарын харилцаа олон жилийн уламжлалтай, хамгийн идэвхтэй, үр ашигтай байсан гэж хэлж болно. 2-3 жилийн хугацаатай шинэчлэн байгуулдаг Соёлын төлөвлөгөөний хүрээнд монгол, франц хэлний багш, оюутан ажиллуулж, сургах, урлаг соёлын зутгэлтэн, мэргэжилтэн, урлагийн хэсэг, үзэсгэлэн солилцох, кини өдрууд зохион бүрийн хүмүүсийг Францын талын зардлаар урт, богино хугацааны курст суралцуулж, мэргэжлийг нь дээшлүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ирэв.
Соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажил лагааны хамтарсан комиссын 14 дүгээр хуралдаан ирэх тавдугаар сард Парис хотноо болох гэж байна.
Сонирхуулж хэлэхэд, дээр нэр дурдсан Дундад зууны алдарт аялагчийн бичиж үлдээсэн Монголын эзэнт гүрэнд зорчсон нь хэмээх томоохон бүтээлийг монгол хэлнээ буулгаж, Францын ГЯЯ-ны зардлаар хэвлүүлэхээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үсэр хоёр улсын төрийн тэргүүн нар тохиролцсон юм. Энэхүү сонгомол, түүхэн туурвил номыг манай ахмад дипломатч, доктор Төмөрхүлэг 2003 онд орчуулж, нийтийн хүртээл болгосон.

-Одоогоос 10 шахам жилийн өмнө Монголын нутгаар дайран өнгөрсөн автомашины олон улсын уралдаан, мөн морин аяллыг францчууд санаачилсан гэдэг байх аа?
-Тиим ээ. Францын нийслэлээс гараагаа эхэлж, Европ, Азийн уудам орон зайг туулж, Монголын нутгаар дайран гарч, Бээжингийн ойролцоо Цагаан хэрэмний наахна барианд орж байсан Мастер ралли хэмээх автомашин, мотоциклийн олон улсын томоохон уралдааныг зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд орж явсны хувьд олон сайхан дурсамж санаанд үлджээ. Мөн Орлеан хотын Орлеан-Монголын найрамдлын нийгэмлэг-ийн тэргүүн, миний дотны анд Бенуа Гайсэгийн санаачилгаар Франц, Монголын хамтарсан баг Рубрукийн түүхэн аялалыг үргэлжлүүлэх зорилгоор 1990 оны 8-9 дүгээр сард Ховд аймгийн Булган сумаас Хархорум хотын туурь, Эрдэнэ зуу хийд хүртэл морин аялал зохиож, уг аяллынхаа тухай баримтат кино, гэрэл зургийн цомог гаргасан нь олны сонирхлыг ихэд татсан юм.
Нэмж хэлэхэд, түүх соёлын дурегалт зүйлийг сэргээн засварлах, геологийн хайгуул, шинжилгээ явуулж, археологийн малталт хийх, Монгол орны дархан цаазтай зарим газрыг хамгаалахтай холбогдсон төслүүдийг ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. 1997 онд Францын Байгаль орчны сайд, хатагтай К.Лепажийн айлчлалын үсэр албан ёсны нээлтээ хийсэн Монгол-Францын төв Франц орны түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хэл сургах, оюутан солилцоог өргөжүүлэх хэлбэрээр соёл, хүмүүнлэгийн олон арга хэмжээ зохиож байна.
Парисын Дорно дахины хэл, иргэншлийн дээд сургуульд 30 гаруй оюутан монгол хэл сурч байгаа бөгөөд Монголд өнөөдөр албан ёсны тоогоор 1200 орчим хүн франц хэл сурч байгаа гэж үздэг. Нантер хотын Парие-10 дээд сургуулийн дэргэдэх монгол судлалын төвийн захирал, доктор Мари-Доминик Эвэн, Румыны монголч эрдэмтэн, манай улсын Өргөмжит консул хатагтай Родика Поп нар Монголын нууц товчоо-г франц хэлнээ бүрэн эхээр нь орчуулан хэвлүүлснээс гадна хатагтай М.Д.Эвэн доктор Ц.Шагдарсүрэн нарын удирдлагын дор монгол-франц хэлний 30 мянган үгтэй толь бичиг бүтээсэн нь оюутан, судлаач хэн бүхэнд тустай, буянтай ажил болсныг талархан тэмдэглэхийг хүсч байна.

-Монгол, Францын археологчдын хамтарсан баг Монголд ажилласан талаар товч ярих уу?
-Монгол, Францын археологчдын хамтарсан баг 1993 оноос эхлэн Хөвсгөлийн Эгийн гол, Архангай аймгийн Хангай сумын нутаг дахь Гол мод гэдэг газар малталт хийж, Хүннүгийн үеийн түүхэнд холбогдох нэлээд сонин олдворууд нээн илрүүлж, зарим зүйлээр нь үзэегэлэн гаргасан нь олны сонирхлыг ихэд татсан арга хэмжээ болсон.

-Эдүгээ Монголын хэчнээн иргэн Францад амьдарч байна вэ?
-Манай 1000 орчим иргэн Францад амьдарч, суралцаж байгаа гэсэн судалгаа бий.

-Жилд Францаас манайд хэдэн жуулчин ирдэг бол?
-2004 онд манай улсад Францаас нийтдээ таван мянга шахам жуулчин, аялагч ирсэн гэсэн. 2000 онд 2000-аад жуулчин ирдэг байсан гээд бодоход манайхыг сонирхдог францчуудын тоо хоёр дахин нэмэгдсэн нь харагдаж байна. Гадаадын хүнийг ирүулж болно, хамгийн гол нь манай үйлчилгээний чанар, нэн ялангуяа хөдөө орон нутгийн жуулчдын баазуудын ариун цэвэр, тохижилт, аюулгүй байдлын асуудал, зам дагуух үйлчилгээ, авто машины замын маань чанар шаардлагаасаа хоцроод байна.

-Цаашид хоёр орны харилцааг чухам ямар салбарт түлхүү хөгжүүлэх боломжтой гэж Та үздэг вэ?
– Монгол, Францын харилцааны ирээдүйг би ихэд өөдрөгөөр төсөөлж явдаг. Ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг манай хоёр ард түмний хувьд түүхийн эрт, эдүгээгийн холбоог шинэ агуулга, хэлбэрээр баяжуулахын тулд юуны өмнө аль аль талын хэрэгцээ шаардлага, сонирхлыг илүүтэй татсан салбаруудыг сонгон авч хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь бие биенээ улам ойр дотно таньж мэдэх, өнөөгийнхөөс илүү амжилтад хүрэх нөхцөл болно гэдэгт эргэлзэхгүй байна.

И.РЭНЧИНХАНД
(өнөөдөр 2005-04-27 099)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button