Алгаа тосдог байснаа, тэнийлгэдэг болсон юм
Дараа нь Засгийн газрыг тэргүүлж байсан М.Энхсайхан ч үүний араас замнасан гэж хэлж болно. Тэрбээр Ерөнхий сайд болоод нэг их удаагуй байхдаа буюу 1997 оны тавдугаар сарын 1-нээс импортын татварыг тэглэсэн. Энэ нь гадаадаас авдаг бараанд татвар оноохоо больсон гэсэн үг. Ингэснээр дотоодын үйлдвэрийн бүтээг-дэхүүн гадаадын чанартай, чанаргүй бараанд байраа тавьж өгсөн. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн зах зээлээ булаалгасан. Үндэсний үйлдвэрлэлд ийнхүү үхлийн цохилт өгсөн юм. Энэ хорлонт бодлогын үр уршиг одоо ч арилаагүй байгаа. Хүн амын маань ихэнх нь хэрэв ядуу байгаа бол тэр нь импортын татварыг тэглэсний гай гэж хэлэхэд илүүдэхгүй. Эдийн засгийн талаарх аливаа үйл ажиллагаа холын үр дагавартай байдаг билээ. Дотоодын үйлдвэрлэлийн амыг барьсны балаг байсаар байгаагийн илрэл нь ажилгүйдэл, ядуурал гэж үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн явц, хөгжлийг судапдаг, мэддэг хүмүүс ярьдаг юм.
Дотоодын үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжихгүйгээр, хөгжүүлэхгүйгээр бид ажилгүйдлийг алга болгож, ядуурлыг бууруулна гэдэг үлгэр болох билээ. Хэн ч бодсон өөрсдөө хийдэг юмаа багасгаж, бусдаас авдгаа нэмэгдүүлснээр яаж өнгөтэй өөдтэй явах билээ. Ердөө л хэрэглэгч болж хувирна шүү дээ. Хэрэглэгчийн санаа цадах гэж үгүй. Тэгэхээр авдаг юм маань нэмэгдээд л байж таарна.
Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлийн хөре нь мал аж ахуй. Социализмын гэгдэх үед бий болсон хэдэн үйлдвэрийн маань гол түүхий эд нь малын гаралтай байсан. Мал аж ахуй нь үйлдвэрээ ч, хүн ардаа ч тэжээж байсан юм. Тэгвэл малаас гаралтай түүхий эдийг ашиглах, боловсруулах, түүгээр бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүд нь байхгүй болчихоор ноос ноолуур, арьс шир, махны нь үнэ цэнэ аандаа унана. Доод тал нь 15 доллар хүрч байсан хонины нэхийний үнэ нэг кг махныхтай тэнцэх болтлоо доошилсон. Манай Засгийн газрын энэ харалган бодлогыг хятадууд овжин гэгч нь ашиглахгүй яахав. Нөгөө мал аж ахуйн гаралтай түүхий эд маань тэдний зөөлөн хоол болох нь тэр. Ингэж М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар монголчуудаа биш хятадуудыг тэтгэх болсон юм. Тэдэнд зориулсан бодлого явуулсан гэлтэй.
…Монгол шевро гэдэгХК 1993 онд бий болжээ. Гэвч үндсэндээ 7-8 жил сул зогсов. Эргэлтийн хөрөнгөгүйгээс тэр. Тэгээд 2000 оноос амь орж эхэлсэн юм. Энэ нь 2000 оны сонгуулиас хойш бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Н.Энхбаярын удирдсан Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээс өөр арга байхгүй. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэн-Өлзий ийн үзэж байна.
Юуны түрүүнд тус Засгийн газар 2001 оныг үндэсний үйлдвэрийг дэмжих жил болгов. Энэ нь унтарч бөхөж байсан үйлдвэрүүдийн голомтыг сэргээв. 1990 оноос хойших ямар ч Засгийн газар ийм ажил зохион байгуулж байсангүй. Ялангуяа Арьс шир гэдэг дэд хөтөлбөр боловсруулсан нь энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зовхийг өөд нь болголоо. Энэ хөтөлбөрийг мөн 2001 баталсан юм. 1999 онд огт ажилладаггүй байсан Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийн хүч чадлын ашиглалт 2001 онд 40.0 хувь болж, хүчин чадлынхаа дөнгөж 1.9 хувийг ашиглаж байсан Булигаар ХК-ийн ашиглалт 30.4 хувьд хүрэв.
Аливаа аж ахуйн газар хөл дээрээ босоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм нь хөрөнгө. 7-8 жил унтчихсан тэдэнд 2000 он гэхэд хөрөнгө гэж юу байхав. Ёстой л модоо барьчихаад байсан юм чинь. Ийм нөхцөлд тухайн үеийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны дүнд макро төвшний эдийн засгийн ерөнхий чадавхи сайжрах хандлага бий болж, банк санхүүгийн орчин дээрдсэнээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгох боломжтой болж эхлэв. Ингээд үйлдвэрүүд нь сэргэх аястай болоод ирэхээр тэдгээрт улсын захиалга өгөх боллоо. Тухайлбал Монгол шевро компанид л гэхэд гол томоохон захиалагч нь арми, хилийн цэрэг, цагдаагийн байгууллага болсон байна. Эднийхэн савхин хувцас хамгийн их хэрэглэдгийг уншигчид мэднэ бизээ. Үйлдвэрүүд зогссон хэдэн жилд савхин хувцсаа тэд гадаадаас авч байжээ.
Нэгэнт өндийгөөд ирсэн Монгол шевро социализмын үед гадаад орнуудад улсынхаа тавьсан өрнөөс төлөлцөж эхэллээ. Югославттөлөхөрийн тодорхой хэегийг бүтээгдэхүүнээрээ төлж төрийнхөө ачаанаас үүрэлцсэн аж.
Түүнээс гадна Монгол шевро-гийн боловсруулсан савхийг жижиг үйлдвэр, хувиараа эрхлэх аж ахуйнууд авч бүтээгдэхүүн хийх болов. Ийнхүү үйл ажиллагаа нь сэргэсэн, эрчимжсэн нэг үйлдвэр олон жижиг аж ахуйд амь тариа хийж эхэллээ. Дэм дэмэндээ гэгч энэ буюу.
Арьс, шир боловсруулдаг үйлдвэрүүд түүхий эдээ хувиараа энэ чиглэлийн наймаа эрхэлдэг ченжүүдээс авна. Тэгээд дундын суутгал гэж нэрлэх болсон гурван хувийн татвар төлдөг байв. Энэ дарамтаас Засгийн газар чөлөөлж өглөө.
Түүнчлэн хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихдог гээд байсан гадаад орнууд, олон улсын байгууллагын хандив тусламжийн нэлээд хэегийг Н.Энхбаярын Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулав. Европын хөгжлийн банк, Германы хамтын ажиллагааны агентлагийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөл Монгол шевро ХК-ийн техник, технологийг боловсронгуй болгоход зохих хувь нэмрээ оруулав. Энэ бүхний дүнд тус компани дотоодын зах зээлд улсынхаа захиалгыг бүрэн хангахад хүрэлцэх хэмжээний савхийг боловеруулдаг болсон төдийгүй дундаж орлоготой иргэдийн савхин хувцасны хэрэгцээг ч хангаж чадах болов.
Монгол шевро 2000-2004 оны хооронд Худалдаа, хөгжлийн банкнаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авсан нь жигд ажиллаж, үйл ажиллагаа нь цэгцрэхэд нэг гол түлхэц болсон юм. Тус компани одоо 80 гаруй ажилчинтай. Тэдний дундаж цалин 2000 оноос өмнө 45 мянган төгрөг байсан бол одоо 80 мянган төгрөгт хүрсэн. Төлөвлөгөөгөө биелүүлбэл үүнийхээ 30 хүртэл хувьтай тэнцэх шагнал авна.
2000 онд жилд 40 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байсан Монгол шевро 2004 онд 400 сая төгрөгийн борлуулапт хийжээ. Энд боловеруулсан савхийг Польш, Испани, Хятад, Хорват зэрэг оронд гаргадаг. Хийсэн бэлэн хувцсыг нь АНУ 2004 оноос авах болсон байна. Дөрөвхөн жилийн өмнө бид савхин бүтээгдэхүүнийг гадаадаас авдаг байж билээ. Одоо өгдөг болоод байна.
Энд ганц компанийн тухай цухас өгүүлэв. 2000-2004 онд нүдээ нээсэн аж ахуйн нэгж олон бий. Тэдний ачаар 2004 оны эцэст Монгол Улсын эдийн засаг 10.6 хувиар өссөн хэрэг.
Эдийн засгийн өсөлт, аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэл сэргэх үйл явц хэдхэн сарынх байж чаддаггүй. Өмнөх жилүүдэд тарьсан үндэс соёолж эхэлсний үр дүн энэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дээд шатлал 40 хувь байсныг 30 хувь болгоход ч 2000-2004 онд ажилласан Засгийн газар гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд зөвхөн нийслэлд л гэхэд 50 мянган ажлын байр бий болсон гэсэн албан ёсны баримт байдаг юм.
Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярын дэвшүүлээд байгаа мөрийн хөтөлбөрт нь …эдийн засгийн өсөлтийг бататгаж, суурь бүтээн байгуулалтыг хөгжүүлэх гэсэн зорилт бий. Тэрбээр Засгийн газрыг тэргүүлээд нэг жил болж байхдаа Хаана хүнд хэцүү асуудал байна, хаана монгол хүн зовж зүдэрч байна, тэнд Засгийн газар байх ёстой гэж хэлж байсан юм. Энэ бол төрийн өндөр алба хашихдаа ерөөс түүний баримталж ирсэн зарчим юм.
Р.ЖАРГАЛАНТ
(өнөөдөр 2005-04-27 099)