Г.АМГАЛАНБААТАР Гамлет миний мөрөөдлийн дүр

Энэ жүжигт анх тоглосноор жүжигчин болох гараагаа эхэлсэн дээ. Нэг мэдэхнээ таван жил болчихож. Гуч гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн байна.

-Төгсөнгүүтээ мэргэжлээрээ ажиллах боломж хэрийн хүнд таарахгүй байх?
-Дөнгөж сургууль төгсч ирээд л жүжигчин болчихно гэж юу байхав. Залуу жүжигчдийг нэг хоёр жил туршаад үнэхээр боломжийн байвал үндсэн жүжигчнээр авдаг журам манай театрт бий. Би ч бас энэ шалгуурыг давсан. Босго өндөртэй энэ ариун гэгээн газар олон сайхан уран бүтээлчтэй цуг ажиллаж байгаадаа туйлын баяртай явдаг.

-Жүжигчин хүний мөрөөдлийн дүр гэж байдаг?
-Эрэгтэй жүжигчин бүрийн тоглохыг хүсдэг оргил нь Гамлет. Жүжигчнээс маш их ажиллагаа шаарддаг дүр л дээ. Бас хэн нэгэн түүхэн хүнийг дэлгэцэд мөнхлөхсөн гэж мөрөөддөг. Ийм дүр сонирхолтой төдийгүй асар их хариуцлага, хөдөлмөр шаарддаг.

-Сэтгэлдээ хүртэл бүтээж чадаагүй дүр бий юү?
-Туршлагатай ахмад жүжигчдийн дэргэд би юу ч хийж амжаагүйтэй л адил. Бүтээсэн дүр ч цөөхөн. Гэхдээ би тоглосон дүр болгоноо сэтгэлдээ хүртэл бүтээж чадсан. Одоохондоо сэтгэл дундуур хоцорсон дүр алга даа.

-Тэгвэл хамгийн шилдэг гэж алийг нь илүү тоодог вэ?
-Бооцоо-гийн Самбуу, Надаар тоглосон хайр-ын Амараа юм уу даа. Бодоод байхад би шилдгийг бүтээж амжаагүй явна. Гэхдээ залуу хүний санаанд багтсан зүйл байлгүй яах вэ.

-Хуваалцаж болох уу?
-Хийж амжаагүй, хэрэгжүүлэх болоогүй ажлыг эрт ярих дэмий.

-Мөрөөдлийн хөлөг онгоц-ын Төгсөөг хүмүүс үнэлдэг шүү дээ?
-Энэ кино бол үзэгч, мэргэжлийн уран бүтээлчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан бүтээл. Монголын кино урлагийн ертөнцөд Мөрөөдлийн хөлөг онгоц шинэ хуудас нээснийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Найруулагч, жүжигчид, арын албаныхан гээд бүгд л чадварлаг байсан болохоор энэ кино хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх. Би ч гэсэн энэ кинонд бүтээсэн дүрдээ хайртай.

-Амгаа сүүлийн үед хошин урлаг руу урвах гээд байна уу даа гэсэн хар үзэгчдийн дунд хэдийнэ тарсан байна билээ?
-Надад театрын жүжигчин байх сайхан болохоос, чөлөөт уран бүтээлч болох хүсэл алга. Миний SIХ амрагууд хошин шоуг яриад байгаа юм уу? Манай театр жил бүрийн инээдмийн баяраар хошин хөтөлбөр тавьдаг. Энэ жилийнх нь Миний 81Х амрагууд. Манайхан бүгдээрээ тоглосон. Түүнээс биш театраа орхиж, хошин урлаг руу гүйсэн юм байхгүй.

-Театр боловсролтой үзэгчдэд зориулагдсан газар гэдэгтэй та санал нийлдэг үү?
-Сонирхсон хүн болгон үзэх эрхтэй. Гэхдээ сүүлийн үед манай үзэгчид их боловсролтой, соёлтой болоод байгаа. Урьд нь үнэхээр жүжиг үзэх зорилготой эсэх нь мэдэгдэхгүй согтуу хөлчүү хүмүүс ч ирдэг байсан. Харин өнөөдөр байдал өөр болж байгаа шүү.

-Нэг үе театрт ирдэг хүнгүй шахам байсан. Одоо харин тасалбар нь олдохоо больсон байна билээ. Урьдынхаас сайн жүжиг тавиад тэр үү?
-Манай театрын уран бүтээлчид үеийн үед чадварлаг, авьяаслаг байсан. Өнөөдрийн хувьд театрыг хүмүүс ихээр сонирхох болсон нь менеҗменттэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, бид өмнө нь энэ талаа орхигдуулдаг байсан шиг байгаа юм.

-Тайзан дээр тоглож байхдаа эвгүй байдалд орох тохиолдол ч байв уу?
-Надаар тоглосон хайр-ын төгсгөлд Амараа уйлдгийг санаж байна уу. Яг тэр хэсэгт тоглож байтал хамгийн эхний эгнээнд сууж байсан хэдэн хүн Эр хүн байж уйлахгүй шүү.
Тэгж арчаагүй царайлж болохгүй гээд орилоод. Тэгэхэд л ёстой нэг.эвв/й байдалд орж билээ.
Бас үзэгчид утсаар ярих нь жүжигчдэд их эвгүй байдаг юм. Хачин гоё тоглож байтал нэг нөхөр утсаар чанга яриад эхлэхээр шал тэнэг санагдана биз дээ. Азаар манай театр утасны долгион унагагч суурилуулсан болохоор энэ тал дээр санаа амар болсон.

-Амгаа багадаа нэлээд дүрсгүй жаал байсан болов уу гэж бодогдоод байдаг юм?
-Багадаа ч ёстой нэг дүрсгүй нөхөр байсан даа. Одоо харин нас ахих тусмаа энэ зангаа орхиж байгаа.

-Хүмүүст хэр нээлттэй хандаж чаддаг бол?
-Ер нь их нээлттэй. Оньсого шиг таахад хэцүү хүмүүст дургүй. Наиз нөхөдтэйгөө нийлээд сайхан наргиж цэнгэж, инээж ханиаж явах дуртай. Их нийтэч. Бас цайлган. Хүнд муу санаад, дотроо ялзраад явахыг хүсдэггүй. Бодсон санаснаа шууд хэлчихдэг зантай даа.

-Тэгвэл магтаал, шүүмжлэл хоёрын алинд илүү талтай ханддаг бэ?
-Хоёрын хооронд магтаалаас шүүмжлэл хол дээр. Дандаа шүүмжлүүлдэг. Театрын зүгээс гэвэл сахилга алдлаа, форм барьсангүй гээд авч өгнө дөө. Сүүлийн үед жин нэлээд нэмснээс болоод энэ талын шүүмжлэл их сонсож байгаа. Хааяа нэг хэнэггүй царайлж яваад сахилга алдлаа гэж зэмлүүлнэ. Түүнээс биш хорлонтойгоор дэггүйтнэ гэж байх биш. Гэр бүлийнхний зүгээс ч шүүмжлэл тасрахгүй. Гэрийн бараа харахгүй юм гээд л. Гэхдээ энэ бүхнийг эхнэрийнхээ ачаар зохицуулж чадаж байна аа.

-Гэр бүлээ танилцуулаач?
-Миний гэргийг Б.Оюунжаргал гэдэг. Энэ жил дээд сургууль төгсөж байгаа. Урьд нь олон улсын харилцаагаар их сургууль дүүргэсэн л дээ. Одоо хэлний чиглэлээр сурч байгаа юм. Тэмүүлэн гэж намайг жигтэйхэн дуурайсан дүрсгүй хүүтэй. Бид гуравтай хамт миний эмээ амьдардаг.

-Гэргийтэйгээ яаж танилцаж байв?
-Танилцаад арав, өрх тусгаарлаад долоон жил болж байна. Хүү минь энэ жил зургаа хүрнэ. Бид хоёр хөдөө танилцсан. Манай аав, ээж хоёр Төв аймгийн Эрдэнэсантынх. Сургуулийн зуны амралтаар тэнд очиж амарна. Эхнэр маань ч бас Эрдэнэсантад амардаг байж л дээ. Тэгээд л нэг нэгнээ олж авсан.

-Жүжигчин нөхөртэй байх гэргийд тань хэцүү санагддаг болов уу?
-Жүжигчний амьдралыг ойлгож амьдрах амар биш шүү. Наад зах нь гэрийн бараа харахгүй. Гэхдээ эхнэр маань оюутан байхаасаа л энэ байдлыг минь мэддэг учраас сайн ойлгоно оо. Хүү минь дандаа хамт байхыг хүсдэг юм. Зав гарвал хүүгээ дагуулаад гадуур явна. Хүүхэд томрох ч хэцүү юм аа. Одоо бүр их зан суучихсан. Хөх хулганы орон-оо тоохоо байчихаад, автомат тоглоом гэж пээдийнэ. Бас хоолонд орохдоо заавал ресторан, эсвэл хятад хоолны газар гэж зүггүйтнэ. Бас болоогүй ээ, рекламанд тоглоод амжчихсан.

-Ямар?
-Яагаав, нөгөө Сэлэнгэ, Тэрэлж ундааны рекламанд тоглосон. Гэхдээ туслах дүрд шүү.

-Жүжигчин болох бэлтгэлээ одооноос базааж байгаа юм байна даа?
-Аавыгаа дуурайгаад жүжигчин болох уу гэхээр, үгүй, би босс болно гэдэг. Ямар босс гэхээр олон хүнийг захирдаг босс болно гээд байх юм. Уг нь жүжигчин болох авьяас бий. Дуу, шүлэг, бүжгэнд сайн. Бас юм тогтоохдоо гаргууд шүү.

-Хүүгээ хэр чанга гараар хүмүүжүүлж байна даа?
-Гар хүрэх нь байтугай, загнаж ч үзээгүй. Ямар сайндаа хэрэг хийчихээр ээж нь Аавыг чинь ирэхээр хэлнэ дээ гэхэд Өөрөө мэд, аав намайг зодохгүй юм чинь дээ гэсэн гэнэ лээ. Буруу эрхлээгүй болохоор би ч аашлаад байдаггүй юм аа.

-Эхнэр тань хонхны баярын бэлтгэл гээд ажил ундарч байна уу?
-Хонхны баярын хувцас хунар бэлтгэх гээд сүүлийн үед хамтдаа дэлгүүр хэсдэг ажилтай л болоод байна.

(өнөөдөр 2005-04-27 099)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button