Бэлгийн амьдралд тань хөрөлт үүссэн бол…

Ихэнх тохиолдолд байдал удалгүй сайнаар өөрчлөгддөг. Гол нь шалтгааныг нь олох хэрэгтэй. Амраг хоёрын харьцаа хэзээ ах дүүгийн мэт болж хувирдаг вэ? Хавьтахгүй хичнээн хоног байж чадах вэ? Ямар тохиолдлын ноцтой асуудал, алийг нь түр зуурын амсхийлт гэж үзэх вэ? Ингээд одоо гэр бүлийн бэлгийн хөрөлтийн зарим шалтгааныг авч үзье.
Гэрлэсний дараахан
Зарим хүүхнүүд нөхөрт гармагцаа ойртохоос татгалзаж эхэлдэг. Залуу эхнэр Одоо тэр маань үүрд минийх юм чинь, би тэгж их хүсээгүй болохоор шөнө болгон хавьтаж яах юм гэж боддог. Эсвэл Бид нэгэнт гэр бүл болсон юм чинь хэзээ дуртай цагтаа хийж болно гэдэг. Заримдаа ийм байдал харин ч их аятай, таатай, гэр бүлийн шинэ харилцаа бий болсны дохио болдог. Дурлал хайр урьд өмнө амсаагүй шинэ шатанд гарч ирдэг.
Хүүхэд төрүүлсний дараа
Бараг бүх л гэр бүлд хүүхэд төрсний дараа нэг хэсэг байдал өөрчлөгдөж, учир зүйгээ олтол хэсэг хугацаа өнгөрдөг. Ихэнх хүүхнүүд их ядарч туйлддаг тул юун секстэй мантай. Зарим нь хүүхдэд бүхнээ зориулах хэрэгтэй гэж шийддэг тул бэлгийн дур хүслээ хязгаарладаг. Мөн хүүхдээ хөхүүлж байхдаа жин нэмж, таргалсан учраас зарим нь ичиж зовон хурьцахаас дургүйцдэг. Ихэнх залуу эхчүүд хүүхдээ арчилж асраагүй үедээ амрахыг хүсдэг.
Үүнээс гарах арга зам гэвэл хүүхдээ сэрээгүй байхад өглөө эрт секс хийвэл зүйтэй. Орой бол хоёулаа ядарсан байдаг тул. Эсвэл өдөртөө бололцоотой бол хүүхдээ унтаж байх хооронд та бага зэрэг нойроо аваад нөхрөө ажлаа тарж ирэхэд сэргэлэн цовоо угтаж болох юм.
Хааяа асуудал их ноцтойгоор эргэдэг. Зарим хүүхнүүд гэрт хүүхдүүд байхгүй үед л жинхэнэ ёсоор амардаг. Энэ тохиолдолд хүүхдүүдээ эмээ өвөө эсвэл бусад хамаатан руугаа явуулж болох юм. Иймэрхүү арга хэмжээний дараа таны бэлгийн амьдрал хэвэндээ орох нь дамжиггүй.
Төрсний дараа өвдөхөөс айгаад хурьцахаас татгалзаж байгаа бол эмчид үзүүл. Хэрэв бүх зүйл хэвийн бол аяндаа цаг хугацаа эмчилнэ. Гэхдээ сэтгэл санааны хувьд удаан хугацаа шаардагдана гэдэгт бэлд. Эсвэл бүхнийг эхнээс нь эхэлж болох юм.
Удаан хугацаанд салангид амьдарсан үед
Зарим тохиолдолд тодорхой учир шалтгааны улмаас гэр бүлийн хоёр удаан хугацаагаар тусдаа амьдардаг. Тэгээд уулзалдсаны дараа уулзаад долоо хоногийн турш орноос босохгүй байх гэтэл хүсдэггүй. Үүний шалтгаан их энгийн. Нэг хэсэг байнгын хурьцалгүй амьдраад сурсан тул шинэ нөхцөл байдалд дасах хэрэгтэй болдог. Мөн дур хүслээ сэргээх хамгийн сайн арга бол шөнө болгон хамтдаа унтах явдал. Удалгүй бүх зүйл хэвийн болно.
Жин нэмсний дараа
Та таргалсны дараа сэтгэлээр унаж, зөвхөн угаалгын өрөөнд хувцсаа сольдог болж, урт бөгөөд өргөн ямар ч хэмжээгүй том хувцас хэлхэгнүүлэн, гэрлээ унтраасан ч нөхрийнхөө дэргэд хувцсаа тайлахаас татгалздаг болсон бол бэлгийн амьдралд хөрөлт үүсэх нь зайлшгүй. Хамгийн гол нь та өөрийн шинэ биеэ яаж хүлээж авч байгаад учир нь байдаг. Өөрийгөө дур булаам биш гэж доорд үзэх нь бэлгийн дур хүслийг унтраадаг. Эхлээд та энэ байдалдаа дүгнэлт хий.
Биеийн жин таны бэлгийн амьдралыг удирдах ёсгүй. Та хоолны дэглэм сахиж, жингээ хасвал байдал аяндаа өөрчлөгдөнө. Хэрэв нөхөр чинь юу ч анзаараагүй эсвэл бүр шинэ бие чинь түүнд таалагдаж байвал өөрийгөө бүү зовоо. Өөрийгөө байгаагаар нь хайрла.
Хэрүүлийн дараа
Бие биедээ уурлаж хэрэлдсэн үед л энэ байдал хамгийн удаан үргэлжилдэг. Та түүнийг дийлэх гэж хурьцахаас татгалздаг юм биш биз? Нөхөр чинь уурласан үедээ таныг цаашид харахыг хүсэхгүй байна гэж хэлсэн байж болох. Гэхдээ энэ нь таныг хүсэхэд огтхон ч саад болохгүй. Аар зүйлээс болж хэрэлдэх ч яахав. Шөнөдөө сайхан эвлэрч хонодог.
Ноцтой асуудлаас болж удаан хугацаагаар гэр бүлийн бэлгийн асуудалд хөндий байдал үүсэх нь их хэцүү. Энэ үед эвлэрэх ганц арга бий. Өөрөө эхэлж анхны алхам хий. Хэрэв та хааяа бууж өгч байвал гэр бүлийн амьдрал ямар сайхан, хөнгөн болохыг төсөөлж байсан уу? Та аажимдаа бага уурлаж хэрэлдэх тусам хавьтах хүсэл улам их төрөх болно гэдгийг анхаарах болно.
Түрүүлээд унтчихдаг
Үүнд хэд хэдэн шалтгаан байж болох юм. Нөхөр чинь шөнийн ээлжинд ажилладаг, эсвэл та өглөөний 5 цагт явдаг тул орой эрт унтдаг. Тэр нэг бол ажил дээрээ маш их ядраад секстэй мантай байж болох юм. Гэхдээ амралтын өдрүүдэд хоёулаа бүтэн өдөржин хамт байхдаа асуудлыг шийдэж болно. Эсвэл тэр зориуд санаатай цуг унтахгүй зайлсхийж байж болох юм. Шөнөжин компьютерын тоглоом тоглох, эсвэл унтах цаг болохоор нохойгоо зугаалуулах гэх мэт.
Энэ асуудлаар нухацтай ярилц. Цуг унтахаар хэвтэж цуг босож сур. Та нарын бие биеэ харах хугацаа уртсах тусам нийтлэг зүйлс ихэснэ. Тэгээд аяндаа бэлгийн амьдрал чинь хэвэндээ орох болно.
Хурьцах таалагдахаа байсан ч энэ тухай хэлэхээс айдаг
Хамт удаан амьдарснаас, хүүхэд төрсний дараа, эсвэл ажил дээр асуудал гарсан зэргээс болоод хэн хэн нь хурьцлаас таашаал авахаа больсон тул ямар нэг арга хэмжээ авахын оронд хоёр тийшээ хараад унтчихдаг болсон. Та энэ байдлаас гарахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авсан уу? Хоёулаа ил тод ярилцахаас айн, эсвэл уурлаж хэрэлдэх вий гэж эмээхийн оронд мэргэжилтэнд очиж асуудлаа ярьж зөвлөгөө аваарай. Энд ганцхан арга байна. Бүх чадлаа дайчилж, хэцүү байсан ч харьцаагаа сайжруулахын тулд илэн далангүй ярилц. Эрт орой хэзээ нэгэн цагт байдал хэвийн болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button