Дээд Боловсролтнууд бүгдээрээ нийслэлд амьдрах уу?

Харин Монголоос гадаадад суралцаж байгаа ихэнх оюутан хэл мэдэхгүйн улмаас эхний жилээ соёлын шоконд өртөж, учраа ололгүй ганцааардах, сэтгэлээр унах, гэрээ санах зэргээр тавгүйтдэг боловч угаас хаа ч дасан зохицох чадвартай монгол хүний зангаар төдөлгүй эх орондоо байгаа мэт хээвнэг алхаж эхэлдэг. Тэдний хувьд хариуцлагаа ухамсарлах, өөрийгөө хянах чадварыг түлхүү эзэмшдэг давуу талтай. Харамсалтай нь тэдгээр оюутнууд төгсөөд Монголдоо ирэх боловч төдөлгүй ямар нэгэн аргаар буцаад гадагшаа гарахыг хүсдэг аж. Өнгөрсөн жил Солонгост дээд сургууль төгссөн С.Бат-Эрдэнэ Би Монголд ирээгүй бараг дөрвөн жил болжээ. Эх орондоо ирэхэд сайхан л байна. Гэхдээ ажилд орохоор хэд хэдэн компанид мэдүүлгээ өгсөн боловч тэдний санал болгож байгаа хэле нь дэндүү бага. Би оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар захиалгын хоол хаягаар хүргэдэг ажил хийгээд сард 1000 орчим ам.доллартай тэнцэх хэмжээний цалин авдаг байсан. Харин энд сар ажиллаад авах 250 мянган төгрөгөөс хэрэгцээнийхээ 100 мянгыг авч үлдээд 150 мянгыг нь 10 жил хурааж байж сая өөрийн гэсэн ганц өрөө байртай болохоор байгаа. Гэтэл намайг 10 жилийн дараа арай гэж 15 сая төгрөгтэй болох тэр үед нэг өрөө байр одоогийнхтой адилхан ханштай байна гэж лав байхгүй биз дээ? Тиймээс би дахин Солонгост таван жил ажиллахаар шийдсэн. Мэдээж тэнд очоод мэргэжлийн бус хар ажил л хийх байх хэмээн ярьж байна. Энэ бол нийтлэг жишээ. Тэдний ихэнх нь сурч мэдсэн бүхнээ аваад хилийн чанад руу оддог. Шалтгаан нь ердөө л өөрийн гэсэн орон байртай болохын тулд хэдэн төгрөг хуримтлуулах. Нэг хэсэг нь хэдэн жилийн дараа эргээд ирэх боловч үлдсэн нь тэндээ үүрд амьдрахаар шийднэ. Нэгэнт соёлт нийгмийн зах зухаас амталж, тэндээ хөлөө олсон тэд эх орны үнэ цэнийн талаар дэндүү их ярьдаг боловч болж л өгвөл эргэж ирэхгүйг хичээдэг нь гайхалтай. Яагаад гэвэл эх орон нь тэдний амьдрах баталгааг хангаж өгч чаддаггүй.

ХӨДӨӨНИИ ОЮУТАН
Саяхны нэг амралтын өдрөөр баруун дөрвөн замын хажууханд байрлах Барилгын коллежийн оюутны дотуур байраар орсон юм. Нэлээд дээр үеийн гэж болохоор тэдгээр дөрвөн давхар ягаан байрнууд хэчнээн хүний амьдралын гарааг эхлүүлсэн бол гэж бодоход сонин. Өнөөдөр ч тэнд хөдөөнөөс улсын болон хувийн их, дээд сургуулиудад суралцахаар ирсэн оюутан залуус амьдарч байгаа гэж бодсоор нэлээд олон хаалга татсан боловч ихэнхдээ айл байх ажээ. Тус байранд амьдарч байгаа хөдөөгийн оюутнуудтай уулзаж, бяцхан яриа өрнүү-лээд авлаа. Тэд энэ жил нэгдүгээр куреэд суралцаж байгаа учраас анх удаа байранд амьдарч үзэж байгаа гэнэ. Бараг бүгдээрээ шахам бизнесийн удирд-лагын мэргэжил эзэмшихээр суралцаж байгаагаа ярьлаа. Таазнаасаа дусаал гоожсон толботой, огт засвар хийгдээгүй тэр өрөөгөө охид өөродөө бага зэрэг засаж, торджээ. Хоёр давхар төмөр цагаан ор, шүүгээ төдийхөн тавилгатай тэр өрөө манайд оюутны дотуур байр анх бий болоход л байсан эртний төрхөө хадгалан үлдэхээр чармайж байх мэт. Хүнээр бол хар нялхаараа арьс нь хөгширч, өсөлт нь зогссон хүүхдийг санагдуулах ч шиг. Тэдгээр оюутнууд жил бур мөнгөө өгөөд амьдардгийг бодоход ард нь тэдгээрийг хариуцдаг хүн байгаа нь мэдээж. Гэхдээ санаа тавьдаг нь бараг байдаггүй бололтой. Оюутнууд Завхан, Булган, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл аймгаас ирж суралцаж байгаа аж. Мэдээж байрны ахуй хангамжийн хувьд бүгд л сэтгэл дундуур. Тэдгээр оюутан бүгд л хувийн сургуульд суралццаг. Учир нь улсын сургуулиуд хандивын мөнгө гэсэн гоё нэртэй өндөр босго тавьж, нэгээс хоёр сая төгрөг нэхдэг хэрнээ оюутнуудтай тулж ажилладаггүй учраас ихэнхдээ шалгалт хүртэл цалгардах байдал ажиглагддаг хэмээн тэдэнд учир мэдэх улс зөвлөсөн гэнэ. Харин хувийн сургуулиуд оюутан татахын тулд сайн багш нар хөлслөн ажиллуулахаас гадна харьцангуй цөөн сурагчтай тул хөдөөгийн учир мэдэхгүй оюутнуудад сурахад дөхөм байдаг байна. Яагаад заавал бизнесийн удирдлагын мэргэжлийг сонгох болсон тухай нь тэднээс асуухад Амьдралын баталгаа өндөртэй хэмээн нэгэн дуугаар хариулав. Нэгэн үе хэл, хуулийн мэргэжилд хошуурдаг байсан манай оюутнууд сүүлийн үед эдийн засаг, бизнес, аялал жуулчлалын салбарыг сонгон суралцах болсны нэг жишээ энэ. Нэг үгээр хэлбэл монголчуудын тал хувь нь тун удахгүй санхүүгиин чиглэлиин ямар нэг дарга болохоор хоорондоо өрсөлдөх нь бололтой. Оюутнууд хааяа байраараа бяцхан шоуддаг гэнэ. Ар гэрээсээ хоол, байрны хөлс байнга авдаг тэднээс шоуныхаа мөнгийг хэрхэн олдог тухай нь асуухад Нээрээн яаж олдоод байдаг юм бол оо? хэмээн өөрсдөө ч гайхаж суув. Тэдний дунд ажил хийдэг оюутан байсангүй. Харин гуравдугаар давхарт амьдарч байгаа Улаанбаатар их сургуулийн II курсийн оюутан Ц.Галбадрах завсар чөлөөгөөрөө эгчийнхээ компанид сарын 40 мянган төгрөгийн хөлсөөр ажилладаг тухайгаа ярьж байлаа. Тэрбээр Хөвсгөл аймгийн Хатгал сумаас ирсэн. Физик электроникийн мэргэжил эзэмшихээр сурч байгаа Ц.Галбадрах төгеөөд мөн л эдийн засгийн чиглэлээр дахин суралцах төлөвлөгөөтэй. Эдгээр оюутнуудтай уулзаж ярилцаж байхад бүгдээрээ л сургуулиа төгсөөд хотод үлдэн суурьших бодолтой болохыг нь анзаарлаа. Тэдний ярьж байгаагаар бол хөдөөнөөс ирсэн бүх л оюутан ийм бодолтой байдаг гэнэ. Хэрвээ тиим бол хэдэн жилийн дараа Монголын хөдөө эзгүйрч, нийслэлд хөл гишгэх газар олдохгүй нь бололтой.

ХУВИЙН СУРГУУЛЬ ХЭРХЭН ХӨГЖИЖ БАЙНА ВЭ?
Монголд хувийн дээд сургууль хэзээ үүссэн бэ, тэд цаашид оршин тогтнох, хөлөө олох боломж байна уу? Тэдгээр нь зөвхөн мөнгөний төлөө ажилладаг уу, эсвэл…Энэ асуултын хариуг олохоор хамгийн анх байгуулагдсан хувийн дээд сургуулийн эрэлд гарлаа. Тэгээд 1989 онд шаваа тавьж, 1990 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлеэн Сэрүүлэг дээд сургуулийн сургийг гаргаж очсон юм. Санасныг бодвол тун сайхан байртай аж. Өнгөрсөн жил ашиглалтад орсон тэрхүү сургалтын байр нь нийтдээ 40 гаруй анги танхимтай гэнэ. Олзуурхууштай нэг зүйл бол чөлөөт сонголт бүхий электрон номын санг тус сургууль саяхан байгуулаад байлаа. Оюутан, сурагчдын хамгийн том проблем бол ном. Харин түүнийг анзаарч ажил болгосон байгууллага гэвэл улсынхаас УБИС, хувийнхаас Сэрүүлэг дээд сургууль.
Дээрх хоёр сургуулийн номын сан ерөнхийдөө хамгийн сүүлийн үеийн тоноглол, номын фондоороо ижил ч ялгаа нь гэвэл хувийнх нь элекрон номын сан. Байгуулагдаад 15 жил болж байгаа тус сургуулийн гадаад харилцаа, сургалтын тавлаг орчныг 80 гаруй жилийн түүхтэй УБИС-тай харьцуулбал цаг үеэсээ аль нь илүү хоцорч байгааг мэдэж цөхөх юмгүй. Боловсролын хувьд хамгийн чанартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг цөөнгүй хувийн сургууль манайд бий. Тиим сургуулиудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Эндээс харахад Монголын хувийн дээд сургуулиудад цаашид тууштай хөгжих боломж дүүрэн байна. Бүгдээрээ л дээд боловсролтой болохоор уулгалж байгаа энэ үед дахин хэчнээн ч дээд сургууль шинээр төрөн гарахад болохгүй гэх газаргүй. Гэхдээ чанар бүхнийг ялна. Харин нэлээд өндөр босготой гэгддэг улсын тодотголтой сургуулиа тэдэнд шахуулчихгүйн тулд улсаас нэлээд их зүйл хийх шаардлагатай санагдана.

Х.СЭРГЭЛЭН
(өнөөдөр 2005-04-27 099)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button