МYЭ-ийн сонордуулга

Ийнхүү иргэд, хөдөлмөрчдийн амьжиргааны түвшин улам бүр доройтсоор байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар нь тэдний орлогын эх үүсвэр, амин чухал эрх ашиг болсон цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байсаар байна.

Дээр дурдсан нөхцөл байдлаас үндэслэн Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2005-2006 оны улсын хэлэлцээр байгуулах хэлэлцээний хүрээнд Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг 2005, 2006 онд тус бүр 25 хувиар нэмэгдүүлэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг 10 хувь болгож бууруулах санал, шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа тавиад байгаа боловч бидний энэхүү асуудлыг хүлээн авч шийдвэрлэхээс Засгийн газар эрс татгалзаж байна.

Иймд Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооноос иргэд, хөдөлмөрчдийн цалин хөлс болон нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 25 хувиар нэмэгдүүлэн, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг 10 хувь болгож, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2005-2006 оны улсын хэлэлцээрийг хууль, эрх зүйн дагуу байгуулж дуусгахыг Засгийн газраас дахин шаардаж, 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагт МҮЭ-үүдийн холбооны төв байрны өмнө талбайд бүх нийтийн тэмцлийн цуглаан зохион байгуулах гэж байна.

Эвлэлдэн нэгдсэн хөдөлмөрчин олон түмний төлөөллийн үндэсний хэмжээний байгууллага болох Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооноос зохион байгуулах гэж буй энэхүү тэмцэлийн арга хэмжээнд эв санаагаа нэгтгэн хүрэлцэн ирж оролцохыг үе үеийн мянга мянган гишүүд, иргэд, хөдөлмөрчид Та бүхэндээ уриалж байна.

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБОО

/Olloo.mn/

Ж.Алт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button