Хотоо хоггүй болгох уу, хогон дундах хот байх уу?

Эдгээр хорооны удирдлагууд нь нийслэлийн төвлөрсөн хогийн цэг болох Улаанчулуут, Мориндаваа-наас хэтэрхий алслагдсан, хаягдал хог тээвэрлэхэд маш их зардал гардаг гэсэн тайлбартайгаар ийм хогийн цэгүүдийг үүсгэсэн байдаг. Нийслэлийн гудамжаар алхах нэгэн идсэн өрмөнцрийнхөө гялгар уутыг, уусан жүүснийхээ хуванцар савыг сүүн цацал шиг мөрөө давуулаад шидэж орхидог. Ер нь захын хороолол, хотын төв гэж ялгахын аргагүй хаана л бил хаана хог хөлөөр хөглөрч, өнгө өнгийн гялгар уут хийснэ. Дээр нь хөдөөнөөс шилжин ирж байгаа суурьших нутаг нь тодорхойгүй айлууд Задгайгийн гэх хороолол үүсгэж, шинэ хогийн цэг бий болгоно. Хэвгий, хазгай газарт бууж байгаа айлууд газраа тэгшлэх өерсдийн гэсэн технологитой болсон гэнэ. Тоосго, тоосгонд наалдан хагарсан цементтэй шороог хэлтгий газарт эхэлж асгаад дээрээс нь Тасганы овоог араас нь цөмлөсөн улаан шороо нэмээд л гүйцээ. Барилгын хогны дор үнс, нурам гээд элдэв хаягдал байж ч болно. Нийслэлийн зах, төв гэх ялгаагүй барилгын хогийг энд тэндгүй асгасаар байна. Хотын төвд байрлалтай байгууллага аж ахуйн нэгжүүд нь хогоо шатаана. Хамгийн олон хүн хэвтэж эмчлүүлдэг клини-кийн нэгдүгээр эмнэлэг гэхэд зөвхөн шөнө хогоо шатаадаг менежменттэй бол, оюутны байрууд өдөр шөнөгүй шатааж л орхино. Эмчлүүлж буй хөгшчүүд шөнөжин хогны утаанд ханиалгаж, байрны оюутны угаасан хувцас утааны үнэртэй болох нь энүүхэнд. Эдгээр байгууллагад олон дахиж албан бичиг хүргүүлсээр одоо бас ч гэж дээрдэж байгаа шүү гэж Улсын мэргэжлийн хяналтын газрын (УМХГ) холбогдох албаныхан тайлбарласан.

Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль батлагдан хэрэгжиж эхлээд бараг нэг жипийн нүүр үзэх нь. Хогны төлбөр тооцох, хог хаягдлын норматив тогтоох арга батлагдаагүй өдий хүрчээ. Мэн нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хийгдэх хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журмуудыг батлах нь байтугай дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загвар ч гараагүй байгаа нь шинэхэн хуулийн хэрэгжилтийг хянасан УМХГ-ын байгаль орчны хяналтын хэлтсийн анхны шалгалтаар илэрснийг өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Тохижилт, үйлчилгээний компаниудын ажилчид хотын бүх хогийг зөвшөөрөгдсөн хогийн цэг рүү ачаад явсан ч тэндээ хүрэлгүй хотын аль нэг газар хогоо асгаж байхад гэр хорооллынхон хог, үнсээ ойролцоох гуу жалга руугаа хийж нүднээс зайлуулах нь тиим гайхаад байхаар үйлдэл биш гэлтэй.Улаанбаатар хотын захирагчийн албаны харьяа Нөөц компани нь нийслэлийн өмчит газар. Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, далан суваг, зам талбайн хог хаягдлыг Улаанчулуут, Мориндавааны хогийн цэгт хүлээн авах, түрж, дарах үүрэгтэй юм байна. Гэтэл машин техникгүй, хүчин чадал муу учраас дөнгөн данган л ажилладаг гэнэ. Хог асгах талбайн нөөц бий болгоход төсвөөс жилд 20-30 сая төгрөг өгдөг. Энэ мөнгөний хэмжээ бага сонсогдохгуй ч хог хаягдлыг булах, түрж, дарахад хаанаа ч хурдэггүй гэж бухимдацгаахаас өөр шидгүй. Тэнд өдөрт 150-200 машин хог хүлээж авдаг аж. Эргэн тойрондоо хашилт, хамгаалалтгүй учир жолооч нар нь хогийн цэгээс алсалж асгадгаас болж жилээс жилд талбай нь өссөөр байгаа гэнэ.

Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, холбогдох хууль дүрэм нь батлагдаж мөрдөгдөөгүйгээс дүүргүүдийн болон нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны яаманд албан бичиг хүргүүлж шийдвэрлүүлэхээр болжээ. Тухайлбал, дүүргийн Засаг дарга нарт очиж байгаа албан бичигт тухайн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын ажлыг нэгбүрчлэн бүртгэлд хамруулж, тэндээс гарч байгаа хог хаягдлыг зайлуулахад хорооны Засаг дарга нараар дамжуулж хяналт тавих тухай заажээ. Харин нийслэлийн Засаг даргад аж ахуйн нэгж байгууллагууд тус бүртээ нийтийн хэрэгцээнд зориулсан бага оврын хог хадгалах савыг өөрийн эзэмшил газарт байрлуулах тухай эрх зүйн баримт гаргуулах, аюултай хог хаягдлыг устгах байгууламж бий болгох асуудлыг шийдвэрлэх зэргийг сануулсан байна.

Б.ХАШ
(өдрийн сонин 2005-04-27 103)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button