Ээж ээ, би том болоод таныг баярлуулна
Тэдний адил охин ээжийгээ санан санан мөрөөдөж сууна. Хэдхэн сарын өмнө өргөж авсан эх, хойд аавдаа ад үзэгдэж, аргагүйн эрхэнд өвсний саравч, голын эрэг, галт тэрэгний буудалд хоног төөрүүлж явснаа охин хэдийнэ мартчихсан, хүүхдийн хиргүй тунгалаг сэтгэлээр нулимс унаган байж уг захидлыг бичжээ. Захидлыг уншиж. суусан миний бие охины туулсан амьдралын өмнөөс өр өмөрч сууснаа нуух юун. Эхлээд охины захидлыг хамтдаа уншъя. Сайн байн уу ? Ээж ээ Та намайг уучлаарай. Таны хаана амьдарч буйг мэдэхгүй болохоор багшийнхаа зөвлөсөн ёсоор хамгийн олон уншигчтай Өдрийн сонин-ы ах эгч нарт хандахаар шийдлээ. Хэрвээ таны нэрийг бичих юм бол намайг яаж харааж, зодохыг чинь мэдэж байгаа ч гэсэн дүүг миний адил ад үзэж, гудамжинд гаргах вий гэж бодоод захидал бичиж байна. Та намайг зөндөө гомдоож, элдвээр харааж, хойд аавтай нийлж байгаад зоддог байсан учраас би танаас бас хойд ааваас зугтааж айлын өвсний амбаарт, голын эрэг, галт тэрэгний буудал, траншейнд хүртэл хонож байсан ч таныг намайг хайгаад зовж байгаа байх гэж өрбвдөөд, бас ангийнхныгаа санаад л буцаад гэртээ очдог байсан. Гэвч та очсон өдөр минь л сайхан зантай угтаж, энд тэнд хайсан гэж ярих мөртөө маргааш өглөөнөөс нь дахиад л зодож шөнө дөлөөр айлаас мөнгө зээлж олоод архи авчир гэдэг байсан. Аз болж таны эгч миний төрсен ээжийн сургийг гаргаж аав намайг олж уулзан өөр дээрээ буцааж авснаар би жаргалтай сайхан амьдралд хөл тавилаа. Гэвч би таныг өрөвдөөд тэр муухай гогтуу аавд яаж зодуулж байраа айл, бас хоёр дүүгээ санаад л байх юм. Та миний дүүг бодоод наад муухай нөхрөөсөө салж болдоггүй юм уу. Ээж ээ, та уул нь архи уудаггүй байсан шүү дээ. Танай ажлын эгч нар таныг Манай тэргүүний эмч гээд л магтдагсан. Та аавыг хаяад явснаас болж аав өдөр бүр архи уусаар байгаад элэг нь өвдөж нас барж аавын дүү Ахынхаа ганц охиныг хойд эцгийн царай харуулахгүй гээд Улаанааг хот руу авч явснаар дүү бид хоёр өөр өөр газар амьдрах болсон. Би дүүгээ олж уулзана гэж бодоод хот явсан ч чадаагүй. Тэгээд та намайг өргөмөл гээд ад үзэж, хойд аавтай нийлж зодож эхэлсэн. Хааяа миний төрсөн ээжийн эгчийг асууж ирэхлээр дандаа худлаа хэлдэг, бас онц сурч байгаа гээд авчирч өгсөн хувцас,цүнхийг нь өөрөө эсвэл найз хүүхнийхээ хүүхдэд өгчихдөг байсан шүү дээ. Ээж ээ танд аав ээж, аниа, ах байдаг ш дээ. Тэд танд тусална. Та жаахан дүуг аваад гэртээ хариач.Та хүний нутагт хойд аавд зодуулаад бас нялх маматай зовж байгаа шүү дээ. Ээж ээ, та архи битгий уугаарай. Нутагтаа очоорой. Аав бид хоёр нийлээд өнгөрсөн бүх хичээлээ дахин үзэж, давтаж эхэлсэн. Миний гэрийн багш их сайн өвөө. Энэ ангийн хүухдүүд надад их сайн байгаа. Багш намайг Чи дараа жил гэхэд онц сурчих хүүхэд байна гэсэн. Ээж ээ, би дараа жил заавал онц сурна. Би том болоод таныг олж уулзаад заавал баярлуулна. За юу. Та архи бүү уугаарай. Зуны амралтаар аавыг явуулбал өвөө,
эмээ дээр очно. Ганцхан өвөө, Улаанаа хоёрыгоо л санаад байх юм. Өвөөг та сайн эмчлээд эрүүл болгоорой. Эмээг дахиж битгий тэрэгнээс нь татаж уна-гаарай. Үүнийгл танаас гуйя. Охин Б.Жаргал чинь… гэжээ. Захидлыг уншиж суугаа уншигч та ч гэсэн миний адил зүрхэндээ уйлахын зэрэгцээ охиноо хүнд өргүүлсэн тэр эцэг эхийг гайхаж суугаа биз. Эл үүднээс охиныг төрүүлсэн ээжийг гурван хоног хайж сурагласны эцэст өнгөрсөн даваа гаригт олж уулзлаа.
Тэрээр өөрийгөө Д.Нямсүрэн хэмээн танилцуулж болсон явдлын талаар ингэж ярив.
Би 1992 оны долдугаар сард гэнэт хүндээр өвчилж улмаар мэс засалд орсон. Тухайн үед нөхөр маань хаяад явчихсан, хоёр нялх хүүхэдтэй, хүнд хагалгаа хийлгэсэн тул өөрийгөө сэхэхгүй байх. Үлдэж буй хоёр нялх хүүхдээ яая даа гэхээс амьдаараа үхэж байлаа. Тэгээд намайг эмчилж байсан эмчдээ амьдрал байдлаа хэлтэл тэрээр Манай нэг эмч хүүхэд гаргадаггүй юм аа. Тэднийх аятайхан айлаас хүүхэд өргөж авах юмсан гэдэг. Би чамтай уулзуулъя. Их сайн хүмүүс гэхээр нь бага охиноо өргүүлэхээр шийдсэн. Хожим өөрсдөө хүүхэдтэй болчихоод миний охиныг ад үзэж өвлийн хүйтэнд гудамжинд хонуулж, өгч явуулсан юмыг минь өгөхгүй байна гэж даанч бодсонгүй. Хүн гэдэг амьтан чинь ямар муухай юм бэ. Үнэндээ надад хэлэх үг алга. Би охиноо өөрөө гуйж өгөөгүй. Тэд хадаг сүү барьж ирээд л үрчилж авсан. Бага байхад нь санаад очоод уулзах гэхлээр чамд дасчихна гээд төрүүлсэн эхээс нь харамлаад л сүйд болдог байсан. Тэгэхээр нь би… Нэгэнт хүнд өргүүлчихсэн юм чинь тэдний ингэж аяглах нь зөв байх гээд л хаягаар нь хувцас хунар өгүүлдэг байв. Гэтэл өнгөрсөн өвед тэр хүүхний төрсөн ах нь над руу утасдаж Охин гэрээсээ алга болоод гурав хонож байна, бид хайгаад олохгүй байна гэхлээр нь Би Улаанбаатарын бүх нүх сүв, траншей, хаяг тогтоох газраар хайгаад олоогүй. Тэгээд олдлоо гэхээр нь гэрт нь очиж уулзсан. Нөгөө эмэгтэй нөхрөөсөө салаад өөр хүнтэй гэр бүл болчихсон хоёр дахь хүүхдээ төрүүлэх гээд байж байсан. Хожим сонсохнээ миний охиныг нэг ч хайгаагүй, зөнд нь хаясан төдийгүй нөхертэйгөө нийлж зоддог, шөнөөр архинд явуулдаг байсан байгаа юм.
-Шүүхэд хандахад оройтоогүй л байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс бий шуү дээ. Цэцэг цэврүү шиг хүний үрийг өргөж авчихаад нохой адил гудамжинд гаргана гэдэг чинь юу гэсэн үг вэ. Та гомдолгүй гэж үү?
-Гомдолтой байлгуй яахав. Гэвч тэр хүн хэрэг хүлээх нь байтугай, төрүүлсэн хоёр хүүхдээ ч авч явж чадахааргүй гудамжны архичин болсон гэнэ лээ. Миний охиныг өргөж авсны дараа төроөн охиныг нь хуучин хадмууд нь авсан гэсэн. Одоо шинэ нөхөртэйгөө хамт нялх хүүхдээ энд тэнд хаяад архиддаг сураг дуулдаж байс-наа алга болсон. Би түүнийг олох нь бүү хэл, ар гэрийнхэн нь ч олохгүй байгаа гэсэн.
Сэтгүүлчийн зурвас
-Сайхь эмэгтэйгээс болсон явдлын тухай сонсоод хэлэх үг олдсонгүй. Бүр хэргийн учиг үзүүрийг олъё гэвэл тухайн үед гэр бүлээ хаяж явсан тэр залуутай уулзахаас эхлэх мэт. Гэвч тэрээр одоо охиноо өөр дээрээ авсан болохоор юу хэлэх вэ. Эцсийн эцэст гэр бүл салах нь үр хүүхдэд ямар хор хөнөөлтэй болох нь охины хувь тавилангаас харагдаж байна. Бас дээр нь нэмж хэлэхэд, арга нь олдвол хүнд хүүхдээ бүү үрчлүүл гэж захимаар санагдлаа. Гэхдээ би дэндүү өрөөсгөл ч бодсон байж мэдэх юм. Хүний үрээр үр хийж, элээн сүүдрээс ч харамлан байж өсгөчихөөд өтөл насандаа хөлөө хучуулсан сэтгэл сайт хүмүүс зөндөө байдаг. Магадгүй өргөмөл охиноо ад үзэж, гудамжинд хонуулж, арван хэдхэн насанд нь үүрч даамгүй зовлонг эдлүүлснийхээ шанг тэр хүүхэн эдүгээ эдэлж яваа ч юм бил үү, хэн мэдлээ. Амьдрэлын зураглалыг хүн өөрэө зурах биш дээ.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
(өдрийн сонин 2005-04-27 103)