Тойрог томорно

Нэгэнт сонгогч хоёр саналын хуудас бөглөх тул улсын хэмжээгээр 38 тойрог бүрдүүлнэ. Энэ нь 1992 оны сонгуулийн тойргоос арай жижиг, өнгөрсөн жилийнхээс бол томорсон хуваарилалт байх бололтой. Бололтой гэсний учир нь засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг ямар хувилбараар хийхээс энэ асуудал шууд хамаарна.
Багцаалбал өнөөгийн аймгуудын дайны хэмжээтэй тойргууд, дээр нь нийслэл арваад тойрогт хуваагдаж болзошгүй юм. Ийм томсгосон хуваарилалтыг дагаад амьгүй албат-аар санап өгүүлдэг, сонгогч зөөдөг мэх цөөрнө гэж үзжээ. Мөн УИХ-ын түшээд жалгын депутат нэрнээсээ салах, томхон эрх ашиг ярьж эхлэх магадгүй. Түүнчлэн Монгол Улс нам, эвслийн нэрсийн жагсаалтаар санал авах ганц тойрог болно.
Юутай ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх төсөл бэлэн боллоо. Явцын дунд энэхүү баримт бичигт багагүй засвар орж, илүү оновчтой хувилбар төрнө хэмээн найдъя. ДУМ-ийн Доод танхим 800 гаруй засвар хийж байж хуулиа ёсчилсон гэх.
Олон нийтийн радио, телевизийн тухай хууль баталж, Улс төрийн намуудын тухай хуульд шинэчилсэн найруулга хийн, Сонгуулийн хуульд чамгүй өөрчлөлт оруулах гарааны зурхай дээр парламент ийнхуү иржээ. Цөөн хэдий ч Монголын нийгэмд онцгой нөлөөтэй дээрх баримт бичгүүд амьдралд хэрхэн нийцэхийг, хэр оновчтой хэрэгжүүлэхийг иргэд хараахан мэдрээгүй байна.

(өнөөдөр 2005-04-27 099)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button