Баримт бичгүүдэд гарын үсэг зурав
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдааны протоколд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Баярцогт, Болгарын хэсгийн дарга, тус улсын Соёл, аялал, жуулчлалын дэд сайд Димитр Хаджиниколов нар гарын үсэг зурав.
Ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Болгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд найрамдах Болгар улсын Хөдөө аж ахуй, ойн яам хооронд Хүнс хөдөө аж ахуйн талаар хамтран ажиллах санамж бичигт Монголын талаас Хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Болгарын талаас тус комиссын Болгарын хэсгийн дарга Димитр Хаджиниколов, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Болгарын Эрүүлийг хамгаалах яамны хооронд 2005-2008 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд Монголын талаас Эрүүл мэндийн дэд сайд Ш.Энхбат, Болгарын талаас Эрүүл мэндийн дэд сайд Любомир Кунонов нар тус тус гарын үсэг зурлаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ
/Оллоо.МН/