100 вэбийн баяр зохионо

Вэб сайттай холбоотой бүх үйлчилгээг олон нийтэд танилцуулах, нийтийн хүртээл болгох, бизнесийн салшгүй хэсэг болгон ашиглаж сургах талаар мэргэжлийн лекц, семинар, үзэсгэлэнг ч энэ баярын үеэр зохион байгуулах юм байна.
Өнөөдрийн байдлаар Монголд 1500 вэб сайт байдаг. Гэвч эдгээрийг жинхэнэ утгаар нь ашиглаж, хэрэгтэй мэдээллээ олж авдаг, байгууллага, бараа, үйлчилгээгээ сурталчлахад хэрэглэдэг хэрэглэгч тун цөөн,
мэдээлэл муутай, байнга шинэчлэгддэггүй гэдгийг WWW.Ехрrеss төвийн захирал М.Эрдэнэжаргал нуусангүй. Тэр ч бүү хэл, Монголд мэргэжлийн вэб мастер, вэб сайтыг авч явдаг контент менежер тэр бүр байдаггүй аж. Чухам ийм учраас вэб сайтын ач холбогдлыг сурталчлах, вэб хуудас гэж ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь үзүүлэхийн тулд дээрх баярыг зохиохоор болсон байна. Баярт 100 вэб сайт оролцож, өөрийн вэбийг сурталчлах бөгөөд мөн вэб боловсруулдаг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах гэнэ. Энэ үеэр вэб сайт, электрон төлбөр тооцоо, электрон банк, интернэт худалдаа, үйлчилгээ, интернэт реклам, сурталчилгааны талаар лекц, семинар зохиож, ивээн тэтгэгч, оролцогч байгууллагуудын танилцуулгыг хийнэ.
Мэдээллийн технологийн үндэсний паркийн үзэсгэлэнгийн танхим, хурлын танхимд энэ сарын 30-наас тавдугаар сарын 2-нд болох 100 вэбийн баярын үеэр Баннер авардс уралдааны шилдэг баннеруудыг олон нийтэд танилцуулж, хийц, дизайнеруудын ур чадвар гурван жилийн өмнөхөөс хэрхэн хөгжсөнийг харуулах бөгөөд оролцогч 100 вэбээс хамгийн, хамгийн-ыг шалгаруулах ажээ.
Энэ баярт ивээн тэтгэгчээр оролцсон байгууллагын логог тараах материал, телевизийн реклам, сурталчилгааны постер вэб сайтуудын сурталчилгааны анонс дээр байрлуулж, өөрсдийгөө сурталчлах боломж олгох юм байна. Мөн оролцогч вэбүүдэд ч өөрсдийгөө сурталчлах өргөн боломж нээлттэй ажээ.

2005.04.27 Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button