Яваад заргалдаарай, хэ хэ хэ
Юуны учир төрийн цагдаа гуй олон түмэнд загнуулж бас заргалдаж буйг гайхан сонирхлоо. Олны яриагаар архи үнэртүүлсэн өрөөл татанхай залууг дээрх хоёр цагдаа дуудан нэгжлэг хийж бүх мөнгөөр нь торгоод бас болоогүй сэгэн дээр шавсан хар хэрээ шиг хэдэн талаас нь зодсон гэнэ. Тэр хавьд байсан хүмүүс ядарсан хүн аллаа одоо болиоч ээ хэмээн хэлсэнд өнөөх хоёр цагдаа харин ч урдаас нь яваад заргалд хэ хэ хэ хэмээн тавалжээ.
Тэд цагдаагаас үнэмлэх, хувийн дугаараа үзүүлэхийг шаардахад өөрөө гартаа барьчихаад хальт харуулсан болоод өгөхгүй далд хийчихлээ. Нэг өвгөн бүр би хараа муутай болохоор харахгүй байна, өөрөө барьж байгаад хараад бичээд авья гэхэд нь танд үүнийг барьж үзэх эрх байхгүй гэж хариуллаа. Үүнд нь эгдүүцсэн хүмүүс Ёс журам дуудая гэцгээж байтал хаа нэгтэйгээс 3 таван хошуу мөрөн дээрээ хадсан офицер хүрэлцэн ирж магнай тэнийлгэлээ. Офицер ирж учир байдлыг лавлаад одоо тарцгаа би зохицуулна гэж зарлигдлаа. Хүүхдээ тэвэрсэн нэгэн бүсгүй офицерт хандан байгууллагынхаа нэр хүндийг гутааж байгаа наад цагдаагаа бидний нүдэн дээр бурууг нь хүлээлгэ, энэ ядарсан хүнээс хураасан 8000 төгрөгийнх нь ядаж талыг нь буцааж өгүүл, 4500 төгрөгийн торгуулийн хуудас бичиж өгсөн байна хэмээлээ. Офицер хариуд нь би цагдаагаа нэгжээд мөнгө гарвал хариуцлага тооцно, эс гарвал би таныг төрийн цагдаа гүтгэсэн хэргээр шийтгэнэ гэж бас л амыг нь таглав. Ингээд л төрийн цагдаа ахын өөдөөс үг сөргөх зоригтой аавын хүү алга болж бүгд хөөгдөн тарлаа. Тэд нөгөө муу өрөөл татанхай залууг дагуулан чи муу яасан их олон хүмүүсээр өрөвдүүлж, уйлж жүжиглэдэг юм, тэгвэл чамайг эрүүлжүүлэхэд хонуулаад өгье л дөө хэмээсээр одов. Түүний ахаа би ингээд харьчихья л даа тэгэхүү хэмээн гуйх нь сонсогдсоор цааш явахыг нь харж байсан хүмүүс эрийн муу цагдаа гэж үгэлсээр, толгой сэгсэрэн мөр мөрөө хөөлөө.
…Эрийн сайнаар цагдаа хийлгэе!
Болод.М /olloo.mn/