Хөлний судас юунаас болж бүдүүрдэг вэ?
Эхний үед хүмүүс судас бүдүүрч, зангилаа үүссэнийг анзаардаггүй, жирэмсэн үед буюу төрсний дараа эсвэл удаан зогсох үед голдуу илэрдэг, мөн жирэмслэлтээс сэргийлэх эмүүд цус өтгөрүүлж, үүнд нөлөөлдөг. Хөл амархан даарах, арьс хуурай болж, цайж нөсөө гарах, хөлний үс унах, бүдүүрэх, хумс хэврэгшиж, булингартах зэрэг нь цусны эргэлт гэмтэж, өөрчлөгдөж буйн илрэл. Мөн хавтгай тавхай, эвгүй гутал зэрэг хүчин зүйлс судас бүдүүрэхэд нөлөөлдөг. Иймээс хөлөө эрүүл сайхан байлгахын тулд гутлаа сайн сонгож өмсөх хэрэгтэй. Хөлд эвтэй, зөөлөн, жинхэнэ арьсан материалаар хийсэн, ул нь уян хатан, тогтвортой өсгийтэй, 2-4 см орчим өндөр гутал сонговол зохино. Босоо ажилтай хүмүүст варикоз их тусдаг, иймээс аль болох хөл дээрээ зогсохгүйг хичээх хэрэгтэй. Венийн судасны ачааллыг багасгах энгийн арга бий. 1,5-2 цаг тутам хэвтэж, хөлөө дээш өргөж 1-2 минут бол. Мөн булчингийн агшилтын тусламжтайгаар зогсонгишсон цусыг хөөх хэрэгтэй, дараа нь хэдэн удаа гүн амьсгаа авч дасгалаа дуусгана. Мөн өвдгөө дээш өндөр өргөж дотроо алхлах их сайн. Дасгал бүрийг 5-7 минут хийвэл зохино. Усанд сэлэх, халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орох, хүйтэн ус асгаж чийрэгжүүлэх, арчих, иллэг, биеийн дасгал тогтмол хийвэл судасны ханыг бэхжүүлж, вен өргөсөхгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иллэг нэн тустай, цусны гүйдлийг сайжруулж, сайн тэжээл өгч, үрэвсэл ба хавдрыг арилгадаг.Гэхдээ зөвхөн вен үрэвсээгүй, зангилаа үссэгүй хөлд иллэг хийвэл зохино, харин нэгэнт үүссэн бол зангилааг тойруулж илээрэй. Ваннын өрөөнд хийвэл илүү зохимжтой, эхлээд хөлөө ширүүн үстэй алчуураар сайн үр, дараа нь тавхайнаас эхлэн, шагай, өвдөг рүүгээ илнэ. Зөөлөн, алгуур илэх ба огцом хөдөлгөөн хийх, хүчтэй йдарж болохгүй, булчинг барилах үедээ алгадаж болохгүй, судсууд агшиж болзошгүй. Иллэгийн үед хөлөө өргөвөл зохино. Иллэг 10-15 минут үргэлжилнэ.
Иллэгийг цахилгаан эмчилгээтэй хослуулбал илүү үр дүнтэй байдаг, учир нь венийн бүдүүрлийн үрэвслийн процессыг багасгадаг. Мөн усан ба синкард иллэгийг эмчийн хяналтанд хийлгээрэй. Варикоз өвчний үед тэжээллэг, сайн хоол хүнс хэрэглээрэй, энэ үед гурван зарчмыг баримтлах хэрэгтэй хэмжээтэй идэх, тогтмол хооллох, төрөл бүрийн хүнс хэрэглэх. Мэдээж, жимс хүсний ногоо их хэрэглэ, өвлийн цагт нэмэгдэл витамин заавал хэрэглээрэй.
2005.04.27, Хань