Алан хядах ажиллагаа ирэх сард Монголд болох уу?

Хэдийгээр уг мэдээллийг холбогдох албан тушаалтнууд огт сонсоогүй гэхчлэнгээр үгүйсгэж байгаа ч ийм сэрэмжлүүлэг үнэхээр ирсэн гэдгийг баттай эх сурвалжаас нотолж байгаа юм. Бүр Ерөнхийлөгчид өрсөлдөж яваа дөрвөн нэр дэвшигчийн хөлөглөсөн онгоцуудыг нислэг үйлдэхээс нь 30 минутын өмнө шалгаж, бүр туршин нисгэж байж хөөргөж байгааг эх сурвалжууд мэдээлсэн. Хил гаалийнхан ч онцгой нөхцөл зарлаж, хяналт шалгалтаа огцом чангатгасан гэж байгаа. Энэ шалгалт нь терроризмын хамгаалалт монголд хэдийнэ эхэлсний нотолгоо гэнэ. Тэр байтугай өнгөрсөн сарын сүүлээр алан хядагчдын бүлэглэлийн нэг нөхөр Монголд ороолд гарчээ гэсэн мэдээлэл хойд хөршийн цагдаа нарын дунд тархаад байгаа. Алан хядагч монголд бүр долоон өдрийг өнгөрөөгөөд гарч явсан байхад манай цагдаа, хууль хяналтынхан энэ тухай юу ч мэдээгүй юм байх. Үнэхээр ч орогнох газар эрж яваа алан хядагчдад манай улс шиг амгалан орон ёстой гэртээ юм шиг байх таатай нөхцлийг бүрдүүлж болохыг үгүйсгэх аргагүй. Ямартаа ч дээрх мэдээллүүд терроризмтын аюул монголоос хол биш гэдгийг бидэнд хатуу сануулж байгаа хэрэг биш гэж үү. Хойд хөрш ОХУ-ын эрхүү мужийн нэгэн их сургуульд өнгөрсөн долоо хоногийн дундуур мина тавьсан байна гэсэн дуудлага хүчнийхэнд нь ирснээс тухайн сургууль нэг өдрийг лав хичээл бус мина шалгах ажилд зарцууллаа гэсэн мэдээллийг ч тэнд суралцагч манай оюутнуудаас ирүүлээд байгаа билээ.

С.Марал
2005.04.28 Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button