Малчид ноолуураа дарж байна.

Өчигдөр түүхий эдийн Эмээлт захад кг бор ноолуурыг 29 мянган төгрөгөөр, цагаан ноолуурыг 30 мянган төгрөгөөр худалдан авч байв. Налайх дахь түүхий эдийн захад кг ноолуур дээрхтэй адил ханштай байна. Дон болон гуравдугаар зэргийн ноолуурыг кг-ыг нь 1000 төгрөгөөр авч байгаа аж. Энэ хавар кг ноолуурын үнэ 43 мянган төгрөгөөс эхэлсэн ч ханш нь унасаар өчигдрийн байдлаар дундаж үнэ нь 29 мянган төгрөг болжээ. Ноолуурын ханш ингэж унахад юу нөлөөлсөн талаар Эмээлт захын ноолуурын ченж Ц.Батбилэгээс тодруулахад,
-Хятадууд ноолуур ховор байх үеэр өндөр үнэ хэлчихээд, элбэгшихээр нь үнийг нь буулгаж авдаг. Энэ жил ч гэсэн ийм байдалтай байна. Жил бүр хятадуудын энэ араншиг дангаж л ноолуурын ханш хэлбэлздэг юм гэв. Ноолуурын бизнес эрхлэгчдийн таамаглаж буйгаар энэ жил кг ноолуурын ханш 30 мянган төгрөгөөс доош буухгүй байх боломжтой гэнэ. Улсын хэмжээнд энэ жил 3400 тонн ноолуур гарахаар тооцоолж байгаа аж. Малчид ямаагаа самнаж дуусч байхад одоогийн байдлаар 50 хүрэхтэй үгүйтэй хувь нь л худалдаанд гарчээ. Өмнөх жилүүдэд малчид 3000 тн орчим ноолуур бэлтгэн нийлүүлдэг байжээ. Үүний талаас илүү хувь нь хятад руу гарсан гэнэ. Өнгөрсөн жил кг ноолуур 40-өөд мянган төгрөгийн үнэтэй байсан ч гарч, аажмаар буурсаар 30 мянган төгрөгт хүрч тогтож байсан. Энэ жил ноолуурын ханш өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд өндөр тогтсон ч мөн л доошилсоор 29 мянга болтлоо ханш нь унаад байна. Ноолуурын ханш унаад байгаа болохоор малчид ч ноолуураа зарах сонирхолгүй байгаа аж. Тэд хятад худалдаачдын аргад автахааргүй мэдлэгтэй болсон бололтой. Налайх дүүргийн иргэн Ж.Дүгэржав 180 ямаанаас 50-иад кг ноолуур самнаж авсан. Ноолуураа дарж байгаад үнэ хүрэхээр нь зарна гэж байв. Харин ноолуурын бизнес эрхлэгчид Ноолуурын ханшийг таамаглаж болдоггүй их эрсдэлтэй бизнес, гэхдээ ирэх 9-р сар хүртэл ханш одоо байгаагаас дээшлэхгүй гэцгээж байлаа. Гуравдугаар сарын 20-ноос хойш Эмээлт захад ноолуурын ханш буурсан үзүүлэлтийг дараах хүснэгтээр харуулья.

Төгрөгөөр , кг

Эмээлт -29 мянган төгрөг /бор ноолуур/ 30 мян.төгрөг /цагаан ноолуур/
Налайх-29 мян.төгрөг , 30 мянган төгрөг

Сар өдөр , үнэ, кг, /төгрөгөөр/

З-р сарын 20-31 40-43 мянга
4-р сарын 1-9 35-36 мянга
4-р сарын 10-19 32-33 мянга
4-р сарын 20-26 29-30 мянга

Түүхийн эдийн ханш

Дараах хүснэгтээр өчигдрийн байдлаар түүхий эдийн ханш Эмээлт захад ямар байсныг сонирхуулж байна.

Түүхий эд Үнэ төгрөгөөр

Ямааны арьс 15 мянган төгрөг
Ямааны өлөн 500 төгрөг
Хонины нэхий 2500 төгрөг
Хонины өлөн 1500 төгрөг
Үхрийн шир 14 мянган төгрөг
Адууны шир 19 мянган төгрөг
Сарлагийн шир 18 мянган төгрөг
Адууны дэл 1500 төгрөг
Адууны сүүл 3500 төгрөг.

Ц.Шижир
2005.04.28 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button